Учир нь тэрбээр "гарны модель" хийдэг буюу камерын дуранд зөвхөн гар нь ордог гэсэн үг юм.
Тэрбээр төрөл бүрийн бүтээгдэхүүнийг барьж зураг авахуулахаас гадна үзэсгэлэнтэй фото моделуудын гарыг "орлодог" байна.
Нинаг өдгөө загварын ертөнцийнхөн "Гар моделийн Кэйт Мосс" хэмээн нэрлэдэг.
Нина өөрийнхөө орлогын эх үүсвэр болсон гарыг 2 сая паундаар даатгуулсан гэнэ.
Тэрбээр цаг наргүй ажилладаг нэгэн бөгөөд өдөрт 2-3 удаа зураг авалтад оролцдог ажээ.
Тэрбээр нэг зэрэг олон брэндтэй хамтран ажилладаг бөгөөд энэ тухайгаа "Миний царай биш зөвхөн гар зурган дээр гардаг учраас ашиг сонирхлын зөрчил гардаггүй. Тиймээс би өдөр бүр өөр брэндтэй хамтран ажилладаг. Заримдаа нэг өдөрт 2-3 өөр газарт очиж зураг авалтад ордог" гэж хэлсэн байна.
Нина нэг өдөрт 5000 паундын орлого олдог байна.
Тэрбээр зарим тохиолдолд энгийн моделуудын гарыг өөрийнхөөрөө "орлодог".
Тэрбээр 20 жилийн турш ажиллахдаа Хайди Клум, Женнифер Лоуренс, Скарлетт Йоханссон, Деми Мур, Жоржиа Мэй Жаггер зэрэг алдартнуудтай цуг зураг авалтад оролцож байжээ.
Энэ зурган дээр Нина жүжигчин Бенедикт Камбербэтч (Benedict Cumberbatch)-ийн нүүрэнд хүрч байна.
Нинагийн гар энэхүү зурган дээр буй алдартай брэндүүдийн сурталчилгаа болон сэтгүүлүүдийн нүүрийг чимжээ.
Энэ төрлийн модель болох гэж буй хүмүүсийн гарын арьс нь маш булбарай, сорви, өө сэвгүй байх ёстой. Мөн хуруу нь тэгшхэн, үе нь гоёмсог, харьцаа нь яг таарсан байх хэрэгтэй аж.
Сайн анзаарах юм бол Нинагийн гар таны сүүлд харсан сурталчилгаан дээр байх боломж тун өндөр юм.