Бүсгүйчүүдийн хувцаслалтандаа гаргадаг хамгийн том алдаанууд

Хувцаслалтын гажиг заримдаа тохиолдох бөгөөд бидэнд тухгүй санагдуулахаас гадна бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Жишээлбэл маш олон эмэгтэйчүүд олон жил хөхний даруулгаа буруу зүүдэг байснаа мэдээд гайхжээ. Энэ нь хүзүү, нуруу болон мөрөнд өвдөлт өгөхөөс гадна арьс зулгалах ч тохиолдол байдаг. Гэхдээ хэрвээ та хэрхэн зөв хийхийг мэдвэл эдгээр алдаануудыг амархан засаж болно. “Bright side” бидний гаргадаг нийтлэг хувцаслалтын алдаанууд, мөн биднийг илүү сайхан харагдуулах болон илүү тухтай байлгах зөв хувцаслах аргуудыг судалсан байна.

Бүсгүйчүүдийн хувцаслалтандаа гаргадаг хамгийн том алдаанууд

1 Буруу хэлбэрийн хөхөвч өмсөх.

Та үүнийг хэрхэн буруу хийдэг вэ: Хөхөндөө тохирохгүй буруу аягатай хөхөвч авах.

Яагаад буруу гэж: Таны хөхөвч хөхөнд тань зөв өргөлт өгөхгүй.

Хэрхэн зөв хийх вэ: Хэрвээ та дугуй хэлбэрийн эсвэл том хөхтэй эсвэл дугуй мөртэй бол бүтэн аягатай хөхөвч танд тохирно. Усны дусал шиг хэлбэрийн хөхтэй  эсвэл суга хэсэгтээ илүүдэл махтай хатагтай нарт гүн хөхөвч хамгийн сайн тохирдог. Харин тагтан хөхөвч нь жижиг эсвэл дунд зэргийн хөхөнд зориулагдсан байдаг.

Буруу хэлбэрийн хөхөвч өмсөх.

2 Өөрийнхөө хэлбэрт тохиромжгүй дотуур хувцас өмсөх.

Та үүнийг хэрхэн буруу хийдэг вэ: Биеийн хэлбэртээ тохирохгүй дотуур хувцас сонгох.

Яагаад буруу гэж: Тухгүй байдал үүсгэнэ.

Хэрхэн зөв хийх вэ: Дөрвөлжин хэлбэрийн өгзөгтэй эмэгтэйчүүд шортон дотоож, бикини мэтийн нарийн загвартай дотоож өмсөж болно. V хэлбэрийн өгзгөнд дөрвөлжин дотоож, шортон дотоож, таазны эсвэл өндөр суудалгүй бикини тохирдог. Бөөрөнхий хэлбэрийн өгзөгтэй бүсгүйчүүд танга, бикини эсвэл суналттай торон болон оёдолгүй шортон дотоож өмсвөл тохиромжтой.

Өөрийнхөө хэлбэрт тохиромжгүй дотуур хувцас өмсөх.

3 Хүзүүгээрээ уядаг хувцас байнга өмсөх.

Та үүнийг хэрхэн буруу хийдэг вэ: Зангиагаа хэт чанга зангидах, цээж хэсгийн жинг өргөх зориулалттай хүзүүгээр уяж өмсдөг хувцас байнга өмсөх.
Яагаад буруу гэж: Хүзүүнд ачаалал өгнө.
Хэрхэн зөв хийх вэ: Хэт чанга биш хангалттай хэмжээнд уяж өмссөнөөр хүзүүнд өгөх ачааллыг бууруулна. Хүзүүгээр уяахад ачаалал бага өгдөг хувцас сонгох эсвэл хувцсаа өөрөөр уяж зангидах аргыг олоорой

Хүзүүгээрээ уядаг хувцас байнга өмсөх.

4 Усны хувцсаа буруу өмсөх

Та үүнийг хэрхэн буруу хийдэг вэ:  Сүүлийн үед усны хувцсыг чамин ганган байдлаар хийдэг болсон. Мөн тэднийг хэрхэн өмсөх талаар эргэлзэх асуудал гарах нь цөөнгүй билээ. Заримыг нь андууран дээд хэсгийг доороо гаргаж, ар талыг нь урд талдаа харуулан, буруу холбож уяж өмсөх гэх мэт асуудал гарах магадлалтай.
Яагаад буруу гэж: Энэ нь таны биеийн халхлах хэсгийг ил гаргаж болзошгүй.

Хэрхэн зөв хийх вэ: Усны хувцсаа худалдаж авахаасаа өмнө шалгаарай. Мөн дараа хэрхэн өмсөхөд туслах учраас өлгүүрт өлгөсөн байдлыг нь анзаараарай

Усны хувцсаа буруу өмсөх

5 Энгэртээ зай үүсгэн хэт бариу цамц өмсөх

Та үүнийг хэрхэн буруу хийдэг вэ: Товчнуудын хооронд зай үүсэхийг анзааралгүйгээр, мэдрэмжтэй харагдахын тулд хэт бариу цамц өмсөх.
Яагаад буруу гэж: Тухгүй санагдуулахаас гадна амьсгалахад түвэгтэй болж цамцны товч тайлагдвал эвгүй байдалд орох магадлалтай.
Хэрхэн зөв хийх вэ:  Цамцаа товчлохдоо шулуун, гөлгөр харагдаж байгаа эсэхийг мөн товчнуудын хооронд зай гараагүй эсэхийг шалга. Мөн та оёдлынх нь дагуу нэмж товч хадаж болно.

Энгэртээ зай үүсгэн хэт бариу цамц өмсөх

6 Хурц үзүүртэй гоёл чимэглэл зүүх.

Та үүнийг хэрхэн буруу хийдэг вэ: Нэхмэлэн болон сүлжмэл цамц өмсөхдөө хурц үзүүртэй гоёл чимэглэл зүүх.

Яагаад буруу гэж: Хурц үзүүртэй гоёлын зүйлс нь таны хувцсанд орооцолдон хөвөх, нүх гарах асуудал үүсгэж болзошгүй.

Хэрхэн зөв хийх вэ: Хувцасныхаа болон гоёл чимэглэлийнхээ төрлийг анзааран хослуулж болох эсэхийг анхаарснаар та хувцсаа цоолох, цамцаа хөврүүлэхээс зайлсхийж чадна.

Хурц үзүүртэй гоёл чимэглэл зүүх.

7 Хэтэрхий бариу өмд өмсөх

Та үүнийг хэрхэн буруу хийдэг вэ: Өөртөө хэтэрхий бариу өмд хүчилж өмсөх.

Яагаад буруу гэж: Хоол боловсруулах эрхтний асуудал болон ходоодны шарх үүсгэж болзошгүй.

Хэрхэн зөв хийх вэ:  Өмдөө өмссөнийхөө дараа ташаа болон өмдний хооронд 2 хуруу багтаж орж болж байгаа эсэхийг шалгаарай. Хэрвээ орохгүй байвал та өмднийхөө хэмжээг нэгээр томруулах хэрэгтэй.

Хэтэрхий бариу өмд өмсөх

8 Хөхний даруулгаа буруу зүүх.

Та үүнийг хэрхэн буруу хийдэг вэ: Хөхний даруулгын арыг нуруунаасаа бэхлэх.

Яагаад буруу гэж: Хэмжээ нь танд хэтэрхий томдсон байж болзошгүй. Зохих хэмжээнд өргөлт, дэмжлэг өгөхгүй бол мөр болон нуруунд өвдөлт учруулна.

Хэрхэн зөв хийх вэ: Хөхний даруулганы зөв хэмжээгээ мэдэж аваад, ар тал нь зүүхэд тэгш хэмтэй байх хөхний даруулга худалдаж аваарай.

Хөхний даруулгаа буруу зүүх.

9 Байнга дээшээ гүйдэг шорт өмсөж таагүй тухгүй байдал үүсгэх

Та үүнийг хэрхэн буруу хийдэг вэ: Өмссөний дараа дээшээ гүйгээд байдаг тул шортоо байнга доош татаж буулгах хэрэгтэй болдог.

Яагаад буруу гэж: Биеийн хэсгийг тань бодсоноос чинь их ил гарган, тухгүй, таагүй санагдуулна.

Хэрхэн зөв хийх вэ: Хүссэн шортоо худалдаж авахаасаа өмнө өмсөж үзэн судалгаа хийж урт нь танд болохоор хэмжээнд байгаа эсэхийг шалгаарай

Байнга дээшээ гүйдэг шорт өмсөж таагүй тухгүй байдал үүсгэх

10 Угаалгын өрөө ороход төвөгтэй байдаг мөрөвчтэй өмд, jumpsuit, боди өмсөх.

Та үүнийг хэрхэн буруу хийдэг вэ: Тайлж өмсөхөд хэт төвөгтэйг нь тоолгүйгээр хөөрхөн мөрөвчтэй өмд, jumpsuit, боди сонгох.

Яагаад буруу гэж: Гадуур явахдаа ариун цэврийн өрөө орох шаардлагатай үед худалдаж авахыг хүссэн хувцсаа өмссөнөөр үүнийг тайлж, буцааж өмсөхөд нэлээдгүй их хугацаа зарцуулагдана.

Хэрхэн зөв хийх вэ:  Зөвхөн харагдах байдлаар нь бус хаашаа явахаасаа хамааран өмсөхөд тохиромжтой хувцсаа сонгоорой.

Угаалгын өрөө ороход төвөгтэй байдаг мөрөвчтэй өмд, jumpsuit, боди өмсөх.

11 Хэт урт юм өмсөх

Та үүнийг хэрхэн буруу хийдэг вэ: .Өөртөө хэт уртадсан хувцас өмсөх.
Яагаад буруу гэж: Та тээглэж осолдох эсвэл хувцсандаа толбо тогтоож магадгүй.
Хэрхэн зөв хийх вэ: Хувцасныхаа уртыг өөртөө төгс таарахаар болгоорой.

Хэт урт юм өмсөх

12 Гутландаа тохиромжгүй оймс өмсөх

Та үүнийг хэрхэн буруу хийдэг вэ: Та оймсны хэмжээ болон материалыг анхаарч үздэггүй.

Яагаад буруу гэж: .Танд тухгүй байдал үүсгэхээс гадна таны хөлийг шаардлагатай хэмжээнд хамгаалж чаддаггүй.

Хэрхэн зөв хийх вэ: Хэрвээ та маш богино түрийтэй эвсэл баллерина дотор өмсөх оймс хайж байвал үл харагдах, түрийгүй оймс сонгоорой. Шагайны оймс нь ихэнх бусад хуруу халхалсан гутланд, аа харин түрийтэй зузаан оймс нь гүйхэд тохиромжтой байдаг. Ноосон болон нэхмэлэн оймснууд өвөл өмсөхөд зориулагдсан.

Гутландаа тохиромжгүй оймс өмсөх

13 Нарийхан хоншоортой болон хэт өндөр өсгийтэй гутал байнга өмсөх.

Та үүнийг хэрхэн буруу хийдэг вэ: Нарийн хоншоортой болон өндөр өсгийтэй гутал ихэнхдээ өмсөх.

Яагаад буруу гэж: Нарийн хоншоортой гутал таны хөлийг өөрийнхөө хэлбэрт барин улмаар таны хөлийн хурууг алхан хэлбэртэй болгож гүвдрүү үүсгэдэг. Өндөр өсгийт нь хөлийг тахир болгох, өвдөг болон доод нурууг өвдөхөд хүргэдэг.

Хэрхэн зөв хийх вэ: Өдөржингөө хөл чинь хавддаг бол өдрийн төгсгөл хүртэл хамгийн тухтай байлгах гутал аваарай. Хөлийн хамгийн урт хуруу болон гутлын хоорондын зай 1/2  инч байх ёстой. Их алхах хэрэгтэй үедээ өсгийтэй гутлыг мартаарай.

Нарийхан хоншоортой болон хэт өндөр өсгийтэй гутал байнга өмсөх.

14 Резинэн углааш зуны турш өмсөх.

Та үүнийг хэрхэн буруу хийдэг вэ: Бүх  л зунжингаа зөвхөн резинэн углааш өмсөх.

Яагаад буруу гэж: Резинэн углааш хөлөнд бараг л дэмжлэг үзүүлдэггүй.  Энэ нь таны хөл бүх л зуны турш илүү их ачаалал авах болно гэсэн үг юм.

Хэрхэн зөв хийх вэ: Резинэн углаашийг зөвхөн далайн эрэг явахдаа өмсөх эсвэл резинэн углааш болон хөлөндөө илүү дэмжлэг үзүүлэх гутлаа хооронд нь сольж өмсөж байгаарай.

Резинэн углааш зуны турш өмсөх.

15 Гүйлтэнд буруу гутал өмсөх

Та үүнийг хэрхэн буруу хийдэг вэ: Өөрийнхөө хөлний хэлбэрийг анзааралгүй буруу спорт гутал сонгох.

Яагаад буруу гэж: Таны хөлөнд шаардлагагүй ачаалал өгж болзошгүй

Хэрхэн зөв хийх вэ: Эхлээд нойтон хөлийн мөр гарган өөрийнхөө хөлний хэлбэрийг олоорой. Хэрвээ та өндөр нумтай бол зөөлөвчтэй гутал авах хэрэгтэй. Хэрвээ та хэвийн эсвэл хавтгай хөлтэй бол энгийн гутал өмсөж болно. Хэрвээ та хавтгай хөлтэй бол та хөдөлгөөн хянадаг гутал сонгох нь илүү дээр байдаг.

 

Эдгээр алдаанууд таны амьдрал төвөг учруулж байсан уу? Та эдгээр алдаануудаас өөр хувцаслалтын алдаа мэдэх үү эсвэл хэрхэн тэдгээр алдааг хийхгүй байх зөвлөгөө байгаа ву?

Гүйлтэнд буруу гутал өмсөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()