Биднийг хайртай хүнээ хуурахад хүргэдэг 7 шалтгаан

Хайртай хүндээ хууртах нь хамгийн таагүй, гунигтай зүйл гэдэг нь мэдээж. Гэхдээ  бусдыг буруутгаж, тэднийг цаг үргэлж хардаж сэтгэлээ зовоохын оронд энэхүү үйлдлийн цаад учир шалтгаануудыг нарийн ойлгож үүнээс зайлсхийх нь чухал билээ. Бид эрүүл харилцааг дэмжиж, хүн бүрийг аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна. 

Биднийг хайртай хүнээ хуурахад хүргэдэг 7 шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хэн нь илүү хуурдаг вэ?

Энэхүү сэдвийн талаар маш олон судалгаа байдаг боловч гол анхаарах зүйл бол эмэгтэйчүүд ч гэсэн эрчүүдийн адилаар хууран мэхлэх хандлагатай байдаг байна.

Судалгаанаас үзвэл эмэгтэйчүүд дөчөөд насандаа хуурах, араар тавих өндөр магадлалтай байдаг аж.. Мэдээж хэн ч гэрлэлтээ цуцлаж, гэр бүлээ алдахыг хүсдэггүй. Тэд ердөө л шинэ зүйл хайдаг аж.  

Гэхдээ эрчүүд, эмэгтэйчүүдийн хуурах шалтгаан өөр байдаг байна. Эрчүүд ихэвчлэн хүсэл тэмүүлэлдээ автдаг бол харин эмэгтэйчүүд зүрх сэтгэлийн холбоог хайж байдаг гэнэ. 

Хэн нь илүү хуурдаг вэ?

Тэгвэл хүмүүсийн араар тавьдаг шалтгаанууд болон тэдгээрээс зайлсхийх аргуудыг мэдэж авцгаая

1 Анхаарал халамж дутах

Энэ бол хууралтын хамгийн түгээмэл шалтгаан болох нь судалгаагаар тогтоогджээ.  Хэдийгээр хамтрагчтайгаа сэтгэл санаа нийлдэг байлаа ч анхаарал халамж тавьж, санаачилга гаргахгүй бол уг харилцаа хууралтаар төгсөж болзошгүй юм шүү. 

Хэрхэн зайлсхийх вэ:

  1. Түүнтэй ярилц, таньд юу хэрэгтэй байгаа, юу хүсэж байгаа тухайгаа нээлттэй хэлэхээс гадна түүнийг мөн анхааралтай сонсоорой. 
  2. Туршилт хийхээс битгий ай.
  3. Хэрвээ та өөрөө энэ асуудлын талаар хэрхэн яаж ярилцахаа мэдэхгүй байвал сэтгэлзүйчээс зөвөлгөө аваарай.

Анхаарал халамж дутах

2 Сэтгэл ханамжгүй байх

Энэ нэлээд ноцтой шалтгаан юм. Учир нь хүн сэтгэлзүйн хувьд дотно зүйл мэдрэхгүй байснаар сэтгэлээр унаж, аз жаргалын шинэ эх үүсвэр хайж эхэлдэг. Харилцан ойлголцол бага байхын хэрээр хуурах магадлал ихэсдэг байна.

Хэрхэн зайлсхийх вэ:

  1. Хамтдаа ямар нэгэн утга учиртай зүйл олж хийгээрэй.
  2. Өөрийнхөө үйлдэлд хариуцлагатай ханд. Хэрвээ та алдаа гаргавал тэр чигт нь битгий орхиороорой. Учир нь шийдэгдээгүй үлдсэн асуудлууд ар араасаа асуудал дагуулж хүндэрсээр байдаг юм шүү. 
  3. Ажил амьдралаа тэнцвэржүүл.
  4. Хамтрагч чинь ч гэсэн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Маргалдахын оронд түүнтэй зөвшилцөх гэж хичээгээрэй. 

Сэтгэл ханамжгүй байх

3 Тэр таныг хайрлахаа болих эсвэл өөр хүнд дурлах

Тиймээ, энэ үнэхээр хэцүү! Гэхдээ хайр гэдэг их түвэгтэй. Та магадгүй кофе шопт кофе уугаад сууж байна гэж бодъё, тэгээд л бүх юм эхлэнэ! Хэн нэгнийг хараад таны зүрх зогсох гэж байгаа мэт санагдана. Бид үүнийг тайлбарлаж чаддаггүй бөгөөд сэтгэл хөдлөл, хувь тавилан бол оньс мэт зүйлс. Үүний адилаар хүмүүс ч гэсэн хайрлахаа больж болдог.

Хэрхэн зайлхийх вэ:

  1. Бүх л харилцаа бэрхшээлтэй тулгардаг. Төгс хүн гэж байдаггүй гэдгийг та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
  2. Хамтрагчдаа романтик хандсан хэвээр бай. Энэ нь харилцаагаа хадгалахад тус болохоос гадна таныг хувь хүний тал дээр хөгжүүлэх нь ч гэсэн таатай санагдана.
  3. Арга хэмжээ авах. “Би чамд хайртай” гэдэг үгийг хэлэх бас сонсоход сайхан байдаг. Гэхдээ та үүнийгээ давхар батлах хэрэгтэй.
  4. Хамтрагчийнхаа болон өөрийнхөө хувийн орон зайг хүндэтгэ.
  5. Аливаа зүйлийг бүү хүчлэ.

Тэр таныг хайрлахаа болих эсвэл өөр хүнд дурлах

4 Уур уцаар нь хууран мэхлэлтийн өдөөгч болдог

Хамтрагч тань таныг шархлуулсан эсвэл танаас урвасан гэдгийг та сэжиглэж эсвэл мэдлээ гэж бодъя. Та юу хийх вэ? Хариуг нь өгөх үү?

Хэрхэн зайлсхийх вэ:

1. Хамтрагчтаа биш өөрийгөө удирдахад анхаар. Та бусад хүмүүсийн үйлдэлд хариуцлага хүлээх шаардлагагүй, гэхдээ та өөрийхөө үйл хөдлөл болон сэтгэл хөдлөлөө хариуцах хэрэгтэй. Сэтгэл санааг тань дээшлүүлж чаддаг найз нөхдөөр өөрийгөө хүрээлүүлээрэй.

2. Хэн нэгэнд бурууг тохож ярихын оронд зүгээр л  бусадтай сэтгэлээ хуваалц.

3. Харилцаандаа шууд цэг тавихын оронд нөхцөл байдлыг дүгнэж хамгийн сайн шийдлийг олох гэж хичээгээрэй. Хайрт чинь таныг ухаалаг тайван хүн гэж харвал хийсэн үйлдэлдээ илүү их харамсах болно.

Уур уцаар нь хууран мэхлэлтийн өдөөгч болдог

5 Шинэ зүйл сонирхох

Интернэт, Тиндер, Фитнес клуб гээд л. Та хаана ч уруу татах зүйлтэй учрах бөгөөд заримдаа шинэ зорилгод хөтлөгдөж хэн нэгнийг дурлуулахыг ч  хүсэж магадгүй. 

Та хамтрагчтаа үнэхээр хайртай байсан ч иймэрхүү бэрхшээлүүдтэй тулгарсаар л байх болно.

Хэрхэн зайлсхийх вэ:

  1. Өөрийгөө захиран удирдсанаар та хүн бүрийн мэдэрдэг хүслээс зайлсхийж чадна. Гэхдээ та хамтрагчаа хянаж чадахгүй.
  2. Харилцааны эхэн үедээ хамтрагчаа хэрхэн биеэ авч явахыг анзаар. Хэрвээ тэд бусад хүмүүст цаг үргэлж хэтэрхий их ач холбогдол өгч  байвал үүнийг та анхаарах ёстой. Магадгүй таны ирээдүйн хамтрагч харилцаагаа нухацтай хүлээж авахад бэлэн биш байж болно.

Шинэ зүйл сонирхох

6 Хариуцлага хүлээх чадваргүй байх

Зарим хүмүүст харилцаа гэдэг нэг хамтрагчтай байна гэсэн үг биш байдаг. Тэднийг нээлттэй сэтгэлгээтэй хүмүүс гэдэг. 

Хэрхэн зайлсхийх вэ:

Хэрвээ та уламжлалт харилцааг илүүд үздэг бол энэ талаар хамтрагчтайгаа ярилцаарай, өөрийнхөөрөө байхаас айх хэрэггүй. Эрүүл бус харилцааг эхлүүлэхээс сэргийлж чадвал эргээд сэтгэлийн шархтай, муу муухай дурсамжтай үлдэхгүй шүү дээ.

Хариуцлага хүлээх чадваргүй байх

7 Харилцаа уйтгартай байх

Харилцаандаа гал нэмээрэй! Эрсдлүүд илүү олон драм үүсгэдэг. Драм хайх эсвэл уйтгартай байдлаас гарахын тулд та гэрээсээ олохгүй шинэ зүйлийг хайж эхлэх магадлалтай байдаг.

Хэрхэн зайлсхийх вэ?

Хамтрагчтайгаа үнэнчээр ярилцан өөрийнхөө хүсэл сонирхлыг хуваалцахгүйгээр шийдвэр бүү гаргаарай. Бүх л харилцаанд дээшлэх болон доошлох үе байдаг. Харилцаагаа сонирхолтой болгохын тулд хамтрагчтайгаа хийж болох төрөл бүрийг зүйлсийг туршаад үзээрэй. 

Танд харилцаагаа эрүүл, үнэнч байлгах тал дээр өөрийг гэсэн санаа байдаг уу? Тийм бол бидэнтэй санал бодлоо хуваалцаарай. 

Харилцаа уйтгартай байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()