Хүний биед хамгийн тустай 8 төрлийн самар

Самар бол стрессийн эсрэг хамгийн шилдэг бүтээгдэхүүн гэдгийг хүн бүр мэддэггүй. Тиймээс бид танд төрөл бүрийн самрууд ямар ач тустай байдаг талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Мөн та самрын тусламжтайгаар өөрийнхөө гоо сайхныг хамгаалаад зогсохгүй, эрүүл мэндийн асуудлаа ч шийдэх боломжтой байдаг юм шүү. 

Хүний биед хамгийн тустай 8 төрлийн самар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шид модны самар (Hazelnut)

Шид модны самар эрт дээр үеэс алдартай самар бөгөөд эртний хүмүүс үүгээр муу бүхнээс холдуулж, байгалийн гамшгаас хамгаалах хамгаалалтыг хийдэг байжээ. А болон Е амин дэмээр баялаг энэхүү самар нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг ба түүхийгээр нь идэхэд нэн тохиромжтой байдаг.

Шид модны самар (Hazelnut)

2 Кешью (cashew)

Кешьюгээр нэг, хоёрдугаар хоол, зууш, сүмс, амттан хийж болдог. Уг самар нь дархлааг сайжруулж, зүрх судасны үйл ажиллагааг дэмждэгээс гадна шүдний өвчин намдаадаг. Түүнчлэн өдөрт 20 ширхэг кешью идэхэд та бүтэн өдрийн төмрийн хэрэгцээгээ хангаж чадна. Гэхдээ түүхий байхдаа амт муутай байдаг учир шарж хэрэглэсэн нь зүйтэй.

Кешью (cashew)

3 Ангаахай самар

Ангаахай самар буюу пистачиос нь илчлэг багатай хэдий ч амин дэм, эрдсээр баялаг байдаг тул хэтрүүлэн идэх хэрэггүй. Учир нь мэргэжилтнүүд насанд хүрсэн хүн өдөрт 15 ширхэг пистачиос самрыг идэж болно гэж үздэг. Уг самрыг хоол боловсруулах эрхтний асуудалтай, амьсгалын замын өвчин, цус багадалт, шарлалт, жирэмсний үеийн хордлоготой хүмүүс хэрэглэх нь зүйтэй. Түүнчлэн энэ нь эрчүүдийн нөхөн үржихүйн асуудалд сайнаар нөлөөлдөг юм.

Ангаахай самар

4 Бүйлсийн самар

Эмч нар зүрх судасны өвчтэй хүмүүсийг долоо хоногт 60 грамм бүйлс самар идэхийг зөвлөдөг. Бүйлс нь фосфор, кали болон төмрөөр баялаг бөгөөд үүгээр төрөл бүрийн амттан хийж болдог. Мөн энэ нь Испанид элит самрын тоонд багтдаг аж. Түүнчлэн та бүйлс самар худалдаж авахдаа гэмтэлгүй том хэмжээтэйг сонгож авах хэрэгтэй шүү.

Бүйлсийн самар

5 Хушга

Кавказад хушга нь ариун модны тоонд багтдаг бөгөөд та тэнд 4 зууны настай хушганы модтой таарах боломжтой. Мөн хушганд их хэмжээний амин хүчил, эрдэс агуулагддаг тул үүнийг биеийн хүчний ажил хийдэг, цус багадалттай, мэдрэлийн систем, зүрх судас, ходоодны өвчтэй хүмүүс идэхэд тохиромжтой байдаг. Үүнээс гадна тогтмол хушга хэрэглэх нь эрчүүдийг бэлгийн сулралаас хамгаалдаг юм.

Хушга

6 Нарсны самар

Дундад зууны үеийн эмч, эрдэмтэн Авиценнагийн бичсэн нарсны самрын үр ашгийн талаарх дүгнэлт үнэн болох нь орчин үед ч батлагджээ. Уг самарт их хэмжээний амин дэм, макро, микро элементүүд агуулагддаг бөгөөд энэ нь ялангуяа хүүхэд болон өндөр настангуудад маш хэрэгтэй байдаг аж. Гэхдээ таргалалтын асуудалтай хүмүүс самрын хэрэглээгээ багасгасан нь зүйтэй.  

Нарсны самар

7 Бразил самар

Хамгийн амттай Бразилын самрыг ихэнхдээ зууш, салат болон амттан хийхэд ашигладаг ба өдөрт ердөө 2 ширхэг самар идэх нь таны бүтэн өдрийн селений хэрэгцээг хангадгаас гадна хөгшрөлтийг удаашруулдаг байна. Мөн Бразил самар нь танд эрч хүч, толигор арьсыг бэлэглэж, зүрх судасны өвчлөл болон хавдраас урьдчилан сэргийлдэг юм.

Бразил самар

8 Наргил модны самар

Дэлхийн хамгийн том самар бол наргил модны самар билээ. Нэг самрын жин 4 кг ч хүрэх магадлалтай. Энэ нь гайхалтай амт, үнэртэй байдгаас гадна өөртөө их хэмжээний В амин дэм, макро микро элементүүдийг агуулдаг. Наргил модны самар нь дархлааны систем, хараа, хоол боловсруулах эрхтэн, бамбайн булчирхайн өвчлөлд сайнаар нөлөөлдөг бөгөөд сүү нь залуужуулах үйлчилгээтэй байдаг аж.

Наргил модны самар

9 Газрын самар

Дэлхий дээр 70 орчим төрлийн наргил модны самар бий. Энэхүү самар нь гайхалтай антиоксидант үйлчилгээтэй бөгөөд хараа, сонсгол, ой тогтоолтыг сайжруулдаг.  Мөн үүнийг хоол хүнсэнд хэрэглэхээс гадна хуванцар, синтетик утас, цавуу хийхэд ашигладаг байна.

Газрын самар

10 Туулайн бөөр

Франц болон Италичуудын хамгийн дуртай амттан бол туулайн бөөр модны самар юм. Тэр ч бүү хэл, Францад "Туулайн бөөрийн өдөр" хэмээх баяр болдог бөгөөд энэ өдөр Франц даяар гудамжинд уг самрыг шардаг аж. 

Гэхдээ бүх төрлийн туулайн бөөр модны самрыг хүнсэнд хэрэглэдэггүй бөгөөд зөвхөн тарьсныг нь л идэж болдог юм. Үүнээс гадна уг самарт их хэмжээний С болон В амин дэм агуулагддаг учир эрүүл хооллолтын мэргэжилтнүүд хүнсэндээ каштан хэрэглэхийг зөвлөдөг билээ.

Туулайн бөөр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()