Таны сэтгэл татам байдлыг үгүй хийдэг биеийн үйл хөдлөлүүд

Хүмүүсийн хоорондын харилцаанд үгнээс илүү биеийн хөдөлгөөн маш ихээр нөлөөлөх нь бий. Тиймээс та хэн нэгэнд таагүй сэтгэгдэл төрүүлэхийг хүсэхгүй байвал үйл хөдлөлдөө анхаарах хэрэгтэй юм. Ингээд шинэ 7 хоногийн эхний өдөр та бүхэндээ зориулж бусадтай ярилцаж байхдаа огт ашиглаж болохгүй биеийн хөдөлгөөнүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Таны сэтгэл татам байдлыг үгүй хийдэг биеийн үйл хөдлөлүүд

1 Гараа нуруундаа үүрэх

Гараа нурууныхаа ард үүрэх нь хүмүүст тийм ч их таалагддаггүй. Учир нь энэхүү биеийн хөдөлгөөн таныг ууртай, бухимдалтай нэгэн мэт сэтгэгдлийг бусдад төрүүлдэг аж.

Гараа нуруундаа үүрэх

2 Элгээ тэврэх

Гараа элгэндээ тэврэх нь энгийн амьдралд тийм ч тохиромжтой байдаггүй. Яагаад гэвэл энэ нь таныг тухайн хүнтэй ярилцахыг хүсэхгүй байгаа болон ямар нэг юм нууж байгааг илтгэдэг юм. Гэхдээ үнэхээр та урдаа байгаа хүнтэйгээ харилцахыг хүсэхгүй байгаа бол ийнхүү зогсох нь зөв зүйл. Харин үүнийг байнга ашигладаг бол биеийнхээ хөдөлгөөнд анхаарал хандуулах цаг нь иржээ.

Элгээ тэврэх

3 Эрхий хуруугаа гозойлгох

Хэрвээ та зам дээр гараа өргөж машин зогсоох гээгүй л бол өдөр тутамдаа үүнийг ашиглах хэрэггүй. Түүнчлэн ямар нэгэн уулзалтын үеэр уг биеийн хөдөлгөөнийг гаргах нь бусдыг үл хүндэлж байгааг илэрхийлдгээс гадна таныг их зантай нэгэн мэт харагдуулах болно. 

Эрхий хуруугаа гозойлгох

4 Тохойгоо ширээн дээр тавих, хуруугаа салаавчлах

Хуруугаа хэрээслэх нь элгээ тэврэхтэй адилхан утгатай ба энэ нь нээлттэй бус байгааг илтгэдэг. Харин тохойгоо ширээн дээр тавих нь таныг соёлгүй нэгэн болохыг харуулна. Түүнчлэн цэргийн ангид энэ зуршлаас хүмүүсийг салгахдаа суганд нь таваг хавчуулж хоолыг нь идүүлдэг аж.

Тохойгоо ширээн дээр тавих, хуруугаа салаавчлах

5 Бөгтийж явах

Бөгтийж явах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, бусдад таагүй сэтгэгдлийг төрүүлдэг ба таныг өөртөө итгэлгүй, сул дорой нэгэн мэтээр харагдуулдаг. Үүнээс гадна бөгтийж явдаг нэг ч баатар байгаагүй гэдгийг санаарай. Тиймээс хэрвээ та байнга бөгтийдөг бол биеэ авч явах байдлаа өөрчлөөд бусад хүмүүсийн хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглаарай.

Бөгтийж явах

6 Гараа ташаандаа тулах

Энэ нь таныг яг л саяхан үнээгээ саасан хүн шиг харагдуулах болно. Мөн 21-р зуунд гараа ташаандаа тулах нь бусдад аймшигтай бүдүүлэг санагддаг байна.

Гараа ташаандаа тулах

7 Гараа зангидах

Хэрвээ та хэн нэгний өөдөөс гараа зангидвал нөгөө хүн чинь таныг танхай амьтан л гэж бодох болно. Түүнчлэн үүнийг бусдын өөдөөс гаргаагүй байсан ч энэ нь таагүй сэтгэгдлийг төрүүлдэг. Тиймээс ийм зуршлаа яаралтай орхих хэрэгтэй гэдгийг санаарай.

Гараа зангидах

8 Амаа гараараа дарах

Энэ нь таныг сонирхолгүй байгааг эсвэл ямар нэгэн зүйл нууж байгааг илэрхийлдэг. Үүнээс гадна худал ярьж буй хүн уруулаа үргэлж гараараа оролддог. Тэгэхээр хэрвээ та худалч, хуурмаг нэгэн мэт харагдахыг хүсэхгүй байвал гараа амнаасаа хол байлгаарай.

Амаа гараараа дарах

9 Хүний өөдөөс чичлэх

Хүний өөдөөс чичилж болохгүй гэдгийг та мэдэх биз. Учир нь бусдын өөдөөс хуруугаараа чичилдэг хүмүүс хэзээ ч сайхан харагддаггүй. Тиймээс энэ үйлдлийг хийхдээ сайн бодож байх хэрэгтэй юм.

Хүний өөдөөс чичлэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()