1
Дэлхий дөрвөн улиралтай, харин Энэтхэг 6 улиралтай
Энэтхэгийн уламжлалт хуанлид 6 улирал байдаг.
- Хавар: Хоёрдугаар сарын дундаас дөрөвдүгээр сарын дунд хүртэлх үе
- Зун: Дөрөвдүгээр сарын дундаас зургадугаар сарын дунд хүртэлх үе
- Борооны улирал (муссон): Зургадугаар сарын дундаас наймдугаар сарын дунд хүртэлх үе
- Намар: Наймдугаар сарын дундаас аравдугаар сарын дунд хүртэлх үе
- Өвлийн эхэн: Аравдугаар сарын дундаас арван хоёрдугаар сарын дунд хүртэлх үе
- Өвөл: Арван хоёрдугаар сарын дундаас хоёрдугаар сарын дунд хүртэлх үе
2
Дэлхий дээр 8000 орчим хэл байдгийн 1600 нь зөвхөн Энэтхэгт байдаг
Ихэнх улсууд нэг, хоёр эсвэл гурван хэлтэй байдаг бол Энэтхэгт 1600 гаруй хэл байдаг. Эдгээрийн 122 нь гол хэлэнд тооцогддог бөгөөд үүний 30 хэлээр нь нутгийн сая гаруй иргэд ярьдаг. Гэхдээ та Энэтхэгт очихоор төлөвлөж байгаа бол үүнд санаа зовох хэрэггүй. Учир нь Энэтхэг бол Англиар хамгийн түгээмэл ярьдаг улсуудын нэг билээ. Сонирхуулахад, Энэтхэг маш олон хэлтэй хэрнээ үндэсний нэгдсэн хэлгүй орон юм.
3
Мөнгөөр бус хуванцар хог хаягдлаар сургалтын төлбөрөө төлдөг сургууль бий
Сургалтын төлбөр нэмэгдэж буй талаар дэлхий даяар томоохон хэлэлцүүлэг өрнөж байхад Энэтхэгийн сургуулиуд сурагчдаасаа мөнгө бус цуглуулсан хуванцрын хаягдлыг авах мэргэн санааг гаргажээ. Ингэснээр төлбөрийн чадваргүй оюутнуудад боломж нээгдээд зогсохгүй, дахин боловсруулалт хийх хуванцар хаягдлын хэмжээг буурсан аж.
4
Дуут дохиог их ашигладаг
Энэтхэгийн ихэнх ачааны машинууд ардаа “сигналд” гэсэн бичигтэй явдаг. Энэ нь хэрэв гүйцэж түрүүлэх гэж байвал дохиогоо дуугарга гэсэн утгатай аж. Тиймээс сигналдах нь Энэтхэгийн соёлын нэг хэсэг гэхэд хилсдэхгүй юм.
5
Дэлхий нийтийн ногоон бүрхэвч багассан ч Энэтхэгт өссөн
НАСА-гийн саяхны судалгаанд сүүлийн 20 жилд дэлхий даяар асар их ой мод устаж, үгүй болсон талаар дурджээ. Гэтэл Энэтхэгийн ой мод эсрэгээрээ бүр ч их өсөж, дэлхийн ногоон бүрхэвчийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Учир нь Энэтхэг улс 2017 онд мод тарих маш том аяныг өрнүүлж, дэлхийн рекордыг тогтоосон юм. Уг аяны хүрээнд 12 цагийн дотор 66 сая модны суулгацыг суулгасан гэдэг.
6
Эрчүүд нь тэврэлдэж, гар гараасаа барьдаг
Энэтхэгт анх уулзсан эрчүүд хоорондоо тэврэлдэн мэндчилдэг бөгөөд эрэгтэй найзууд гар гараасаа барьж явах нь хэвийн л үзэгдэл байдаг аж.
7
Энэтхэгийн төмөр замын нэг өдрийн зорчигчдын тоо Австралийн хүн амтай тэнцдэг
Энэтхэгийг маш их хүн амтай гэдгийг дэлхий даяар мэднэ. (Хятадын дараа орох хамгийн их хүн амтай улс). Гэхдээ танд хэр их хүн амтайг нь төсөөлөхөд хэцүү байвал Энэтхэгийн төмөр замаар ердөө ганц өдрийн дотор Австралийн хүн амтай тэнцүү тооны хүмүүс зорчдог гээд бодоод үзээрэй.
8
Энэтхэгийн бүх зүйл маш хямд үнэтэй
Та тэнд ердөө 5 доллар төлөөд л тансаг хоол идэх боломжтой. Мөн аяга кофе нь л гэхэд 20 центийн үнэтэй байдаг ба зочид буудал нь маш хямдхан тул та 15 болон түүнээс бага доллароор нэг шөнийг өнгөрөөж болох аж. Мөн Энэтхэгт хот дотор эсвэл нэг хотоос нөгөө рүү явахад дэлхийн хаана ч байхгүй хамгийн бага зардлаар аялж чаддаг.
9
Та "McDonald's"-д цагаан хоол идэх боломжтой
Энэтхэг нь нэг хүнд ногдох махны хэмжээгээрээ дэлхийд хамгийн бага хэрэглээтэй оронд тооцогддог. Энэ нь хүн амын 80 орчим хувь нь цагаан хоолтныг дэмждэг Хиндуизмыг шүтдэгтэй холбоотой. Тиймээс, хэрэв та цагаан хоолтон бол Энэтхэгт цагаан хоолны зоогийн газар, кафе олоход тийм ч хэцүү биш байх болно.
Гэхдээ мах эсвэл загас идэхийг хүсвэл санаа зовох хэрэггүй. Учир нь махан хоол ч элбэг байдаг юм.
10
Толгой дохих нь маш олон утгыг илэрхийлдэг
Энэтхэгт толгой дохих нь зөвхөн “Тийм” гэсэн үг биш бөгөөд зарим газруудад “Үгүй” гэсэн утгыг ч илтгэдэг. Түүнчлэн толгойгоо хэрхэн дохих нь нутаг нутгаасаа хамаарч өөр өөр байдаг аж.
11
Крикет тоглоом нь Энэтхэгт шашин л гэсэн үг
Энэтхэгчүүд крикет тоглоомыг тоглох эсвэл үзэхийг сүнслэг зүйл хэмээн боддог бөгөөд тэд дэмждэг баг нь ялахад баярлан, тэмдэглэж, хожигдоход нь машид гаслан, харуусдаг аж.
Тиймээс хэрэв та Энэтхэг хүмүүсийн амьдралын хэв маягийг таньж мэдэхийг хүсвэл үүнийг тоглоод үзээрэй. Ингэхийн тулд ердөө тоглож байгаа хүүхдүүдтэй нэгдэх эсвэл билет худалдаж авч стадионд очиход л хангалттай юм.
12
Та ариун цэврийн өрөөнөөс 00-ын цаас олж чадахгүй л болов уу?
Энэтхэгийн бие засах газарт ихэнхдээ 00-ын цаас байдаггүй. Учир нь тэд цаасаар арчихаас илүүтэй усаар угаадаг юм. Тиймээс ариун цэврийн өрөөнд 00-ын цаас биш, жижиг хувин, аяга байх нь түгээмэл зүйл билээ.
13
Зарим хотод банкнуудын хаалга нь цоожгүй байдаг
Энэтхэгийн шашны чухал ач холбогдолтой хот болох Шани Шингнапурт айлуудын хаалга цоожгүй байдаг. Учир нь хүмүүс өөрсдийгөө Бурхнаар хамгаалагдсан гэдэгт итгэдэг юм. Тиймээс 2011 онд тус газарт анх нээгдсэн банк ч цоожгүй байсан гэдэг.
14
Шатар болон шоо орхидог хөлөгт тоглоом нь Энэтхэгээс гаралтай
Энэтхэг бол шатар тэргүүтэй хөлгөн тоглоомын өлгий нутаг юм. Шатар нь МЭ 6-р зуунаас гаралтай бөгөөд анхны нэр нь Чатуранга (Chaturanga) буюу "Армийн 4 хэсэг" (заан, тэрэг, морин цэрэг, явган цэрэг) гэсэн утгатай байжээ.
15
Энэтхэг бол томоохон наадмуудын орон
Шашны өлгий нутаг болох Энэтхэг нь бурханд зориулсан маш олон наадмуудыг зохион байгуулдаг. Мөн наадам бүрийн тэмдэглэлт ёслол нь маш өвөрмөц, дахин давтагдашгүй байдаг бөгөөд тэр бүгдийн нийтлэг, адил шинж нь маш тод өнгөлөг байдал юм. Үүний жишээг та Холи буюу өнөт фестивалиас харж болно. Энэхүү наадмыг хаврыг угтаж, хайр дурлалыг бэлгэдэж, хүнд хэцүүг сайн сайхан зүйл ялсныг бэлгэдэн тэмдэглэдэг.
Энэ өдөр хүмүүс гадаа гудамжинд гарч бие биеэ өнгөт ус, өнгөт пигментээр норгодог тул бүх зүйлс тэр чигтээ тод өнгөөр “будагддаг” байна. Мөн зарим хотуудад уг наадмыг бүр ч өргөн тэмдэглэдэг ба тусгай модон бариул ашиглан будаг цацаж, нөгөө талын хүмүүс нь бамбай барин өөрсдийгөө хамгаалдаг аж. Ингэж тэмдэглэхийг "Lathmar Holi” хэмээн нэрлэдэг юм.
16
Энэтхэг улс царайлаг хүмүүсээр дүүрэн
Энэтхэгийг үзэсгэлэнтэй хүмүүсийн орон гэж нэрлэдэг. Хэрэв та Болливудын киног үзсэн эсвэл Энэтхэгт очиж байсан бол үүнтэй шууд л санал нийлэх байх. Мөн Энэтхэг нь "Miss World" тэмцээний хамгийн олон ялагчтай улсуудын тоонд багтдаг бөгөөд нийт 6 гоо бүсгүй түрүүлсэн байдаг юм. Тиймээс та Энэтхэгт очвол амттай хоол, өнгөлөг баяр наадам, гоо үзэсгэлэнтэй хүмүүсийн дунд орох болно шүү.