Дэлхийн хамгийн "галзуу" тээвэр - Угандагийн төмөр зам

2019-07-17, 13:06
18,734

Африкийн Кенийн уугуул иргэд бараг 100 жилийн өмнө замдаа тааралдсан бүхнийг үгүй хийж байсан төмөр могойн тухай ихээхэн ярьдаг байв. Тэд энэ төмөр могойд олон харь элгийн улсууд сууж ирдэг гэлцдэг. Тэдгээрийн нэг нь ув улаан үстэй, удахгүй дэлхийн тэргүүн болох нэгэн ажээ. Хэдийгээр нутгийн хүмүүсийн энэхүү яриа бага зэрэг ойлгомжгүй сонсогдох авч та эндээс нэг л зүйлийг ойлгож болно. Тэдэнд тухайн үед маш хүнд хэцүү зүйлс тохиолдож байсан юм. Ингээд та бүхэнд "хаа ч хүргэдэггүй зам" гэгдэх Угандагийн төмөр замын талаарх мэдээллийг хүргэж байна.

Дэлхийн хамгийн "галзуу" тээвэр - Угандагийн төмөр зам

Энэ төмөр замыг тавихад маш их хөрөнгө мөнгө зарцуулагдсанаас гадна олон хүний амь золиослогдсон байдаг. Түүнчлэн ард иргэд төмөр зам барихыг эсэргүүцэж байсан бөгөөд тэр ч байтугай цагаан арьстнуудын эсрэг дайн зарлаж байжээ. 

Яг л хэлж байсантай нь адил тэд төмөр замын бүтээн байгуулалтыг зогсоож чадаагүй ба хэн ч энэ асуудал дэлхийг хэрхэн өөрчлөхийг тааж мэдээгүй билээ.

1 Африкийн төлөөх тулаан

19-р зууны сүүл үед буюу Европын гүрнүүд Африкийн газар шороонд шунаж байх цагт энэхүү төмөр замыг барих үйл явц эхэлсэн бөгөөд Африкийн эрэг орчмоор олон колоничлогчид худалдааны боомтуудыг байгуулж байсан юм. Гэхдээ тэдний зарим нь газар нутагт илүү их шунахайрч байжээ.

Африкийн төлөөх тулаан

Их Британи гол төлөв Египет, Өмнөд болон Баруун Африкт колоничлолоо тогтоож дараа нь тус газруудад 20 тусгаар улсыг бий болгосон юм. Харин Франц улс Зүүн Африкийг эзэлж маш том вант улс байгуулахыг хичээж байв.

Гэхдээ энэ нь Англичуудад таалагдаагүй учраас тэд Француудыг хавчихын тулд Момбасагийн боомтоос Нил мөрний эхэнд байрлах Виктория нуур хүртэл төмөр зам тавьж Нил мөрөнг ч хянах боломжтой болов. Нил мөрөн нь Африк тивийг хойд зүгээс өмнө зүг рүү хүртэл холбодог учир тус тивийг баруун талаас нь колоничлох гэсэн ямар ч улсад тус төмөр зам том саадыг учруулах байснаас гадна эдийн засгийн шинэ шинэ боломжууд ч нээгдэх байжээ.

2 Угандагийн төмөр зам тавих үйл явц

Улмаар 1895 оны 12-р сард Британийн инженер Жорж Уайтхаус төмөр зам барих даалгавар авч Момбаса руу явсан юм. Энэ төмөр зам нь хэдэн мянган км урт үргэлжилсэн Английн хамгийн том төслүүдийн нэг байв.

Угандагийн төмөр зам тавих үйл явц

Тэрбээр ийм том бүтээн байгуулалтын ажилд маш их хөрөнгө оруулах ёстойг ойлгосон юм. Түүнчлэн төмөр зам тавих газрын орчин нөхцөл маш хүнд байсан тул зөвхөн хөрөнгө мөнгө ч бус асар их хүний хүч хөдөлмөр шаардагдахаар байв.  Момбасагаас баруун тийш байх нутаг маш хуурай тул хүмүүс тэрүүгээр явахаас зайлсхийдэг байж. Хуурай бүс нутаг дууссаны дараа зэрлэг араатан, шумуулаар дүүрэн 500 км урт саванна залгана. Түүний цаана галт уулын өндөрлөг бүс, 80 км өргөн Их Рифтийн хөндий байх бөгөөд замын үлдсэн хэсэг нь намаг балчиг ихтэй эрэг орчмын бүсээр гарахаар байжээ.

Ингээд 1896 онд барилгын ажил явагдаж эхэлсэн ба дараагийн 5 жилд нь Момбаса хотын ойролцоох саваннагаар их хэмжээний барилгын материалууд орж гарах болжээ. Үүнд: 200 мянган рельс, 1.2 сая вагон, 200 мянган төмөр замын шугам, 400 мянган эрэг шураг, 4.8 сая өөр олон тоног төхөөрөмжүүд, уурын тэрэг, шатахууны машин, зуурагч, тээвэрлэгч ачааны машинууд байсан аж. Улмаар нам гүм Момбаса хот нэг л мэдэхэд орчин үеийн боомт болон хувирчээ.

Барилгын ихэнх ажилчид Британийн колони Энэтхэгчүүд байсан бөгөөд тогтмол цалинтай болж, үнэгүй хоол идэж, шинэ газар үзэхийг хүссэн хүмүүсийн тоо 37 мянга гаруйд хүрч байсан юм.

3 Ажлын хүнд нөхцөл

Эхний жилд ажилчдын тал хувь нь хумхаа, цусан суулга гэх мэт халуун орны өвчнөөр өвчилжээ. Тэсэхийн аргагүй халуун болон тоос шороонд тэдэнд ажил хийх үнэхээр хэцүү байлаа. Зохиолч М.Ф Хилл төмөр замын ажлын тэмдэглэл бичиж байх үедээ “Цагаанууд ирж төмөр зам тавьж байгаа явдалд Африкийн сүнс хилэгнэж байгаа мэт” хэмээн дурдсан байдаг.

Ажлын хүнд нөхцөл

4 Хүмүүс рүү араатан дайрсан нь

Барилгын ажлын явцад тохиолдсон хамгийн эмгэнэлтэй үйл явдал 1898 онд Тсаво голын дээгүүр гүүр барих явцад гарчээ. Шөнө бүх ажилчид унтаж байх үед сүрэг арслан лагерь руу дайрдаг болсон бөгөөд энэ нь 10 сарын турш үргэлжилсэн гэдэг. Албан бус тоогоор нийт 135 хүн арсланд бариулж амиа алдсан байдаг.

Хүмүүс рүү араатан дайрсан нь

Үүнээс болж олон зуун ажилчид Тсаво гол дээрх ажлаас зугтах болсон тул ангийн баг хэд хоног отолт хийж хэд хэдэн аварга биетэй арслангуудыг агнажээ. Эхний арслан хошуунаасаа сүүл хүртлээ 3 метр урт байсан гэдэг. Мөн 1924 онд тэдгээр арслангийн арьсыг Чикаго хотын Фильдын музейд 5000 ам.доллароор зарсан ба өнөөдрийг хүртэл тэндээ хадгалагдсан хэвээр байгаа ажээ.

5 Солиотой экспресс

Барилгын явцад ойролцоогоор 2500 ажилчид амь насаа алдсан бөгөөд энэ нь 1.6 км тутамд 4 хүн үхсэн гэсэн үг юм. Түүнчлэн ойролцоогоор 6700 Энэтхэгчүүд тэндээ үлдэж Кенид суурин байгуулан амьдрахаар шийдсэн бол үлдсэн нь гэртээ эргэж ирсэн байна.

Эхэндээ гүүрний барилгын ажлыг 5 сая ам.доллароор үнэлж байсан боловч эцсийн дүнд Их Британи улс 9 сая ам.долларыг тус бүтээн байгуулалтад зарцуулсан юм. Харин энэ нь Английн парламент болон олон нийтийн дунд таагүй байдлыг үүсгэх болов.

Солиотой экспресс

Тухайн үед Угандагийн төмөр замыг маш муу бүтээн байгуулалт гэж үзэх хүн олон байлаа. Үүнээс гадна зохиолч Чарльз Миллерийн бичсэн "The Lunatic Express: An Entertainment in Imperialism" номоос болж Угандагийн төмөр замыг “Галзуу буухиа галт тэрэг” гэж нэрлэх болсон юм.

Харин бусад нь үүнийг дэлхийн хамгийн бат бөх төмөр зам гэж бодож байв. Уинстон Черчиль энэ галзуу галт тэргийг Их Британийн хамгийн шилдэг бүтээн байгуулалт ч гэж хэлж байсан түүхтэй.

6 Бүх зүйл хэрхэн төгссөн бэ?

Дараах зуун жилд Угандагийн төмөр зам тус улс, бүс нутгийн хөгжилд маш үнэтэй хувь нэмэр оруулж, Баруун Африкийг бусдад таниулж, эрэг орчмын газруудтай нь холбосон юм. Үүнээс өмнө Найроби нь огт хүний хөл хүрээгүй нутаг байжээ. Гэтэл чухам энэ газар л Жорж Уайтхаус агуулах, дэлгүүрүүдийг барьж байсан юм шүү дээ. Харин одоо Кенийн нийслэл нь хамгийн том хотуудын нэг болж өдгөө 3 сая иргэн суурьшиж байна.

Бүх зүйл хэрхэн төгссөн бэ?

1900-1904 онуудад Баруун Африкийн Английн газар нутгийн комиссар байсан Чарьз Элиот “Улс орон бүр л төмөр зам барьдаг. Гэхдээ төмөр замаа дагаж хөгжсөн улс ховор” гэж хэлж байв.

Угандагийн төмөр зам 116 жилийн түүхтэй бөгөөд 2017 онд Момбасагаас Найроби хүртэлх буухиа галт тэрэг сүүлчийн эргэлтээ хийж байжээ. Өнөөдөр тус төмөр замын хажуугаар галт тэрэг илүү хурдан явах боломжтой шинэ төмөр замыг тавьсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()