Талибанчууд дэлгүүр дэх манекенуудын толгойг тасалж хаяхыг тушаажээ

Талибаны засгийн газар Афганистан дахь дэлгүүрүүдэд байрлах бүх манекений толгойг таслахыг тушаал гаргасан байна. Учир нь хүний дүрс бүхий толгойтой манекен нь исламын шашны сургаальд харшилж байгаа аж. Үүний дагуу үзүүлэн дээр байсан манекенуудыг "зэрэмдэглэж" байгаа бичлэг цахим орчинд тарсан бөгөөд томоохон шүүмжлэлд өртөөд байгаа юм. 

Талибанчууд дэлгүүр дэх манекенуудын толгойг тасалж хаяхыг тушаажээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

8-р сард засгийн эрхийг гартаа авснаас хойш Талибанчууд Исламын хуулийг яс баримталж эхэлсэн бөгөөд үүний нөлөөгөөр эмэгтэйчүүд, охидын эрх чөлөөг эрс хязгаарлажээ. 

Төв засгийн газраас энэ мэтийн асуудал дээр яг албан ёсны журам гаргаагүй ч орон нутгийн эрх баригчид энэ мэтээр шашны үзэлд нь нийцэхгүй зүйлстэй тэмцэл өрнүүлж байгаа юм. 

Үүний дагуу Херат хотын шашны яамны дарга Азиз Рахман лхагва гарагт манекенуудын толгойг тасалж хаях тушаалаа баталжээ. Учир нь исламын шашны хамгийн хатуу хууль болох “Шариатын хууль”-д зааснаар эмэгтэй хүний нүүрийг гэр бүлийн хүмүүсээс нь өөр хүн эгцэлж харах ёсгүй юм байна. Тиймээс бүсгүй хүний дүрс бүхий маникен хүртэл нүүргүй байх ёстой аж. 

Зарим дэлгүүрийн худалдагчид манекений толгойг ороолт эсвэл даавуугаар бүтээн "аргалахыг" оролдсон боловч энэ нь бүтээгүй гэнэ. 

Энэ талаар "Хэрэв зүгээр л толгойг нь бүтээгээд болно гэж бодож байвал та нар Аллахын ивээлд багтаж чадахгүй" гэж Рахман мэдэгджээ. 

600,000 орчим хүн амтай тус хотын хэд хэдэн дэлгүүрийн худалдагч уг тушаалыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна. 

Нэгэн хувцасны дэлгүүрийн эзэн Башир Ахмедын мэдээлж буйгаар нэг манекен 5000 афгани (ойролцоогоор 200 ам.доллар)-ын үнэтэй учраас багагүй алдагдал хүлээсэн болохоо нуусангуй. 

Чухамдаа бүтэн маникен байхгүй бол төрөл бүрийн толгойн чимэглэл, тэр дундаа гивлүүр хүртэл зарахад хүртэл хүндрэлтэй болж байгаа юм. 

8-р сарын 15-нд засгийн эрхийг дараа Талибанчууд 1996 оноос 2001 он хүртэл мөрдөгдөж байсан “Шариатын хууль”-ийг  арай хөнгөн хэлбэрээр нэвтрүүлнэ хэмээн мэдэгдсэн байна. 

Гэхдээ өмнө нь дурьдсанчлан эмэгтэйчүүд бараг бүх эрхээ алдсаны дээр эрчүүд ч мөн багагүй хэмжээний хавчлагад өртөж эхлээд байгаа аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()