Хүүхэлдэйн кино хэрхэн бүтдэг вэ? Үндсэн зарчим:
1. Preproduction - Хүүхэлдэйн киноны зохиолыг гаргах, төлөвлөх
2. Production - Кино зураг авалт
3. After production - Эцсийн байдлаар шалган засварлах
1
Бэлтгэл ажил хэрхэн хийгддэг вэ?
Хамгийн түрүүнд хүүхэлдэйн киноны найруулгыг баталж, дараа нь зураач түүний үйл явдалтай холбоотой гар зургийг гаргадаг. Ийнхүү гар зураг зурагдсаны дараа эвлүүлэгчид тэр бүхнийг бичлэг болгож, дуу оруулалтын ажил хийгддэг юм. Энэ нь хүүхэлдэйн киноны сонирхолтой байдал болон хугацааг тодорхойлоход тусалдаг аж.
Японд урьдчилсан бичлэгийг ихэнхдээ дуу оруулалтгүйгээр хийдэг. Жишээлбэл: “Ghibli” студид найруулагч нь бүх зүйлийг нарийн зурж, дараа нь нэмэлт зүйл оруулахаар зураачид хариуцуулж өгдөг байна.
2
Зураглалыг хэрхэн зурдаг вэ?
Гар зургууд бэлэн болсны дараа зураачид хүүхэлдэйн киноны баатруудыг "2D"-ээр бүтээдэг. Хэдийгээр дэлхийн бараг ихэнх улс оронд компьютер графикийг ашиглаж анхны хувилбаруудыг зурдаг боловч “Ghibli” студийнхэн түүнийг гараараа хийдэг аж.
Японы найруулагч Миядзаки нь киноны бүхий л кадрт маш их анхаарал хандуулдаг. Жишээлбэл: “Spirited Away” киноны луугийн амыг ангайлгах зураг авалтын үеэр зураачид мал эмнэлэгт очиж, нохойны аманд эм хийж байгааг бодитоор харж байжээ. Харин тэнгэртэй холбоотой зураг авалтын явцад тэрбээр өөрөө дээвэр дээр гарч байсан гэдэг.
Харин дараа нь "концепт" зураглалын үйл ажиллагаа эхэлдэг бөгөөд үүний ачаар ирээдүйн хүүхэлдэйн киноны өнгө төрх бий болдог байна. Түүнчлэн хүүхэлдэйн киноны баатруудыг бөөнөөр нь зурж, үйл хөдлөл, сэтгэл хөдлөлийг нэмдэг аж.
Ингээд "3D" дизайнерууд тэдэнд хөдөлгөөн оруулж, сэтгэл хөдлөл илэрхийлж чадахгүй байдлаар хүүхэлдэйн киноны баатруудын ерөнхий төрхийг гаргадаг. Харин дараа нь сэтгэл хөдлөл, булчин, шөрмөс, үрчлээ гээд бүхий л нарийн зүйлсийг нэмэх үйл ажиллагаа эхэлдэг юм.
3
"3D" загвартай хэрхэн ажилладаг вэ?
Бэлэн болсон хүүхэлдэйнүүдийн өнгө болон гаднах төрхийг өөрчилдөг хүмүүс тэднийг яг л амьд мэт харагдуулах тал дээр анхаарал хандуулдаг. Мэргэжилтнүүд тусгай мод, чулуу, төмөр, шил гэх мэт зүйлсийг ашигладаг ба тэд зэвсэгний зэв, хуучин ширээний зураасыг ч хүртэл хийдэг байна.
Гэхдээ агуулахад бүх зүйл байдаггүй учир тэд заримдаа бүгдийг шинээр хийх хэрэгтэй болдог. Жишээлбэл: "Brave" хүүхэлдэйн киноны гүнжийн үсийг хийхийн тулд математикийн бодлого, татах хүчний нөлөөллийн томьёоллыг ашиглаж байжээ. Түүний үсийг бодит харагдуулахын тулд мэргэжилтнүүд пүрш ашиглаж үснийх нь хөдөлгөөнийг харуулж чадсан байна.
4
Хүүхэлдэйн киноны баатрууд хэрхэн амилдаг вэ?
За ингээд бараг л бүх зүйл бэлэн боллоо. Харин одоо бүгдийг нэг дүрс болгож нийлүүлэх хэрэгтэй. Зураачид хүүхэлдэйн киноны баатруудын кадр бүрийг зурдаггүй. Зүгээр л "3D" загваруудыг нь авч тусгай тохируулагчийг ашиглаж амилуулдаг юм. Хэдий чинээ тохируулга их байна төдий чинээ тухайн зураглал илүү бодитой харагдана. Жишээлбэл: “How to Train Your Dragon” хэмээх киноны "Шүдгүй"-гийн дүрийг гаргахын тулд 6 мянган тохируулагчийг хэрэглэсэн гэдэг.
5
Хүүхэлдэйн кинонд яагаад бодит жүжигчид болон бүтээгдэхүүнүүд хэрэгтэй вэ?
Бүх кадрыг бүтээхийн тулд мэдээж эх үүсвэр хэрэгтэй. Тиймээс кино найруулагчид тохирох видео бичлэг эсвэл тухайн нөхцөл байдлыг бодитоор гаргадаг юм. Жишээлбэл: Меридагийн нүүр рүү шавар шидэх хэсгийг хийхийн тулд бодит шавар болон бодит жүжигчнийг ашиглаж байжээ.
Хүүхэлдэйг бодит мэт харагдуулах хамгийн чухал зүйл бол ерөнхий төрх байдаг. Учир нь тухайн хүүхэлдэйн киноны баатрын хүрч буй бүх зүйл яг л жинхэнэ мэт харагдах ёстой байдаг учраас тэр бүгдийг бодит зүйлээс л гар аргаар буулгадаг байна.
Олны хэсгийн дүрийг бүтээдэг жүжигчдийг ч анхааралгүй орхиж болохгүй. Учир нь энэ хэсгийг ч гэсэн “Компьютер программ”-ын аргаар хийдэг юм. Гэхдээ мэдээж хүн бүрийг тус тусад нь хөдөлгөөнд оруулдаггүй бөгөөд 2-3 гэх мэтээр бөөнд нь хийдэг аж.
Эцэст нь дуу оруулахад л хангалттай. "Pixar" болон "Disney"-д алдартай жүжигчдийг урьдаг бол Японд сейю хэмээх мэргэжил бий. Сейю хүмүүс зөвхөн хүүхэлдэйн кинонд дуу оруулах чиглэлээр л ажилладаг юм.