Кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг тулаантай хэсгүүд

2019-07-09, 16:30
7,932

Адал явдалт киноны тулаантай хэсгүүд хүн бүрийн сонирхлыг татаж, сэтгэлийг нь догдлуулж чаддаг. Тиймээс ч кино урлагийн салбарт жүжигчдийг тулааны урлагаар хичээллүүлж, олон сарын сургалтад хамруулдаг болжээ. Ингээд кино хорхойтнууддаа зориулан дараах сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг тулаантай хэсгүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

11 "Ахмад Америк: Иргэний дайн" - Ахмад Америк Төмөр хүний эсрэг

Марвелын "Ахмад Америк" киноны цувралын 3-р ангид манай дэлхийн хамгийн хүчирхэг хоёр баатар бие биетэйгээ тулалддаг. Төмөр хүн залуудаа ээжтэйгээ илүү ойр харин ааваасаа бага зэрэг хөндий байжээ. Харин нэг л өдөр эцэг, эх хоёроо зэрэг алдсан нь түүнийг Ахмад Америктай халз тулахад хүргэдэг. Тэдний тулааныг компьютер график болон үнэмшилтэй гардан тулааны хослолууд гайхамшигтай болгож чадсан юм.

"Ахмад Америк: Иргэний дайн" - Ахмад Америк Төмөр хүний эсрэг

10 "Согтуу мастер 2" - Төгсгөлийн тулаан

Жэки Чаныг жүжигчин болох гараагаа эхлэхэд нь чимээгүй инээдмийн киноны одууд болох Бастэр Китон болон Чарли Чаплин нар их нөлөөлсөн гэдэг. Мөн тэрбээр чадварлаг тамирчнаас гадна үзүүлбэрчин бөгөөд эдгээр чанарууд нь түүнийг тулаантай, адал явдалт инээдмийн киноны од болоход нь маш ихээр түлхэц өгсөн юм.

"Согтуу мастер 2" кинонд Жэки Чан архи уухаараа сайн тулалддаг хүний дүрд тоглодог ба хурдан шаламгай хөдөлгөөн болон хөгжилтэй дүр төрх нь хүн бүрийн сэтгэлд хоногшсон байдаг гэхэд хилсдэхгүй. Ялангуяа түүний ар нуруугаараа шатаж буй үнсэн дээр унасан хэрнээ үргэлжлүүлэн тулалдсаар байдаг хэсэгт та ч бас дуртай л биз дээ.

"Согтуу мастер 2" - Төгсгөлийн тулаан

9 "Гладиатор" - Төгсгөлийн тулаан

Максимус Децимус Меридис хэмээх эрэлхэг зоригт гладиатор өшөөгөө авахын тулд цус асгаруулсан тулааныг хийдэг. Чухам энэ мөчийн төлөө л бүх зүйл өрнөдөг ба тэрбээр сүүлийн тулаанаа хийхээсээ өмнө олон хүнд асуудлуудыг даван туулдаг юм. Тийм ч болохоор энэ хэсэг үзэгчдийн сэтгэлийг тултал нь хөдөлгөж чаддаг билээ. Мөн Максимус өрсөлдөгчдөө ялсныхаа дараа сэлмээ язгууртнуудын өмнө газар шидээд, өөрийн хамгийн алдартай “Та нарыг хөгжөөж чадав уу” гэх үгээ хэлдэг юм.

"Гладиатор" - Төгсгөлийн тулаан

8 "Ip Man" - Каратэчдийн эсрэг

Та хичнээн сайн тулааны урлагаар хичээллэдэг байсан ч хэсэг бүлэг мэргэжлийн зодоончдыг ялж чадах нь юу л бол. Гэхдээ кино ертөнцөд ганцаараа бүхэл бүтэн академийн сурагчдыг ч дийлэх боломжтой байдаг. Тулааны урлагийн од жүжигчин Донни Ен "Ip Man" кинонд Брюс Лигийн багшийн дүрд тоглодог бөгөөд түүний каратэгийн хар бүстэй 10 тулаанчийг ганцаараа төвөггүйхэн ялдаг хэсэг үзэгчдийн сэтгэлд хамгийн их хоногшсон байдаг билээ.

"Ip Man" - Каратэчдийн эсрэг

7 "Жон Уик" - Халдагсдын эсрэг

Домогт хөлсний алуурчин Жон Уик Баба Яга хэмээх нэрээрээ алдартайгаас гадна хүмүүсийн дунд айдас дагуулдаг нэгэн байв. Учир нь тэрбээр жудо, жю-жицугээр тулалддаг бөгөөд аливааг ганц онилоод л буудаж чаддаг. Хүмүүсийн төсөөлж байснаас ч илүү чадварлаг хийгээд аймшигтай хөлсний алуурчны өшөө авалт үзэгчдэд уйдах хормыг олгодоггүй юм.

"Жон Уик" - Халдагсдын эсрэг

6 "The Raid: Redemption" - Галзуу нохойн тулаан

Зогсолтгүй үргэлжлэх зодоонтой энэхүү бүтээл нь кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг тулааны урлагийн найруулгатай кинонд тооцогддог. Тус кинонд маш олон зодоон гардаг боловч тэдгээрээс хамгийн зэрлэг нь "S.W.A.T."-ын хоёр гишүүн Галзуу нохой хэмээх дүрийг буулгаж авахыг оролддог хэсэг юм. Тэдний тулааны үеэр үзэгчдийн зүрхний хэмнэл дээд цэгтээ хүрч яг л кинон дотор орсон мэт болж, нүдээ ч цавчихгүй цохилт, өшиглөлт бүрийг алдахгүй хардаг билээ.

"The Raid: Redemption" - Галзуу нохойн тулаан

5 "Raging Bull" - "Чи намайг хэзээ ч дийлэхгүй"

Рингэн дээр гарч нэгнийгээ сэхэхгүй болтол нь тулалддаг боксчны амьдралын тухай өгүүлэх энэ кино олон хүний үзэх дуртай дэлгэцийн бүтээл билээ. Найруулагч Мартин Скорсэзи жүжигчин Роберт Дэ Нирогийн амилуулсан ЛаМотта боксчны дүр хүнд тулаануудын техникийг гаргууд харуулж чаддаг.

Хэдийгээр тус кино хар, цагаан боловч бүх зүйл нь яг л бодит мэт санагддаг. Түүнчлэн ЛаМотта өрсөлдөгчөө ялсныхаа дараагаар өөрийн маш алдартай “Чи намайг хэзээ ч дийлэхгүй” гэдэг үгээ хэлдэг юм.

"Raging Bull" - "Чи намайг хэзээ ч дийлэхгүй"

4 "Дайчин" - Томмигийн анхны тулаан

Киноны гол дүр Томми нь чөлөөт бөхийн тамирчин хэдий ч ноцтой шалтгааны улмаас "MMA" (холимог тулааны зодоон)-д өрсөлдөхөөс өөр аргагүйд хүрдэг. Тэрбээр мэргэжлийн холимог тулааны зодоончтой нүүр тулах үедээ бүх хүмүүст өөрийн цуцашгүй хүч чадлаа харуулахын тулд маш зэрлэгээр тулалддаг билээ.

"Дайчин" - Томмигийн анхны тулаан

3 "Матрикс" - Нео Смитийн эсрэг

Матрикс киноны гол баатар Нео өөрийгөө хэнд ч хэрэггүй нэгэн гэж бодож байсан үедээ эсрэг талын дүр болох Смитийг буулган авч чаддаг бөгөөд тэд метроны хонгилд итгэмээргүй жигтэй зодооныг өрнүүлдэг. Мөн Неогийн бууны сумыг зогсоож чаддаг хэсэг кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн гэхэд хилсдэхгүй юм.

"Матрикс" - Нео Смитийн эсрэг

2 "Луугийн замнал" - Брюс Ли Чак Норрисын эсрэг

"Action" жанрын кинонуудын ерөнхий өнгө төрхийг бүрдүүлж, тухайн цаг үедээ тулааны урлагийн мастеруудын авьяас чадварыг хүмүүст таниулж өгсөн уран бүтээл бол яахын аргагүй алдарт Брюс Лигийн "Луугийн замнал" юм. Ялангуяа түүний Америкийн каратэгийн домог Чак Норристой тулалддаг хэсэг маш алдартай бөгөөд хоёр агуу тулаанчийн бүжиг мэт хөдөлгөөн, харах өнцгийн өөрчлөлт, удаашруулалт зэрэг нь үзэгчдийг дэлгэцээс хараагаа салгахгүй байхад хүргэдэг. Түүнчлэн уг тулаан Ромын алдарт Колизейд болдог юм.

"Луугийн замнал" - Брюс Ли Чак Норрисын эсрэг

1 "Oldboy" - Хонгилын зодоон

Энэ бол үзэгчийн сэтгэл зүйгээр наадаж чаддаг учир битүүлэг, уянгын кино хэдий ч гол дүрийн баатар маань киноны явцад маш хэрцгий тулаануудыг өрнүүлдэг. Тухайлбал дээрэмчдийн бүлэглэлтэй урт хонгилд халз тулж, зөвхөн алхаар зэвсэглэн тулалддаг хэсэг нь кино урлагийн түүхэн дэх хамгийн үнэмшилтэй бөгөөд сэтгэл хөдөлгөм зураг авалтад тооцогддог юм.

Мөн бусад Хятад, Солонгос кинон дээр гардаг шиг гол баатар нь дайснуудынхаа дунд зүгээр л "эргэлдээд" байлгүй, харин мах цуснаас бүрдсэн энгийн хүн гэдгээ харуулж, ядарч цуцаж, цохиулахдаа цохиулж, гэмтэхдээ гэмтэж байж эцэст нь ялан дийлж байгаа нь тус киног гайхалтай болгодог билээ.

"Oldboy" - Хонгилын зодоон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()