1
Хэмжээ авах
Ханан дээр хэмжээ тавьж, юм хадахдаа аль болох бохирдуулахгүй, ухаалаг ажиллая гэвэл далдлагч лент ашиглаарай. Лентэн дээрээ хэмжээ тавиад, хадаасаа хадаад болгоомжтой хуулж аваарай.
2
Махны алх
Хэрвээ танд мах зөөлрүүлэх тусгай алх хэрэгтэй болсон бол энгийн сэрээг ажлын алхны урд байрлуулан наахад л хангалттай.
3
Ханаа хамгаалах
Хэрвээ та ханан дээрээ ямар ч нүх үлдээлгүйгээр зураг наахыг хүсвэл эхлээд цаасны төмөр хавчаарыг скочоор наагаад түүн дээрээ зургаа соронзон ашиглан тогтоогоорой.
4
Хэмжээг тодруулах
Дээрээ хэмжээстэй багажны бичгийг сайн харахыг хүсвэл тод өнгийн хумсны будгаар будаад, арчиж аваарай.
5
Хувцсаа баглах
Хэрвээ та түргэн хугацаанд хувцсаа баглах хэрэгтэй болсон бол хогийн том уут болон өлгүүрийг ашиглаж зураг дээрх шиг баглаарай.
6
Томдсон түлхүүр
Хэрвээ таны түлхүүр боолтонд томдсон бол нэг юм уу хоёр зоосоор жийрэг болгож хэмжээг нь тааруулаарай.
7
Таблет тогтоогч
Та угаалгын өрөөндөө 3-4 ширхэг алчуурын өлгүүр тогтоогоод таблет тогтоогчтой болж болно.
8
Илүү зай
Хэрвээ таны хөргөгч сараалжин тавиуртай бол хавчаараар хүнсний бүтээгдэхүүнээ өлгөж тогтоож болно.
9
Нэг зайгаар аргалах
Нэг зайг хөндлөн хийснээр зарим хэрэгслийг ажиллуулах боломжтой. Гэхдээ ингэснээр зайны цэнэг хурдан дуусдаг учраас түр хугацааны арга гэдгийг санаарай.
10
Үртэсгүй өрөмдөх
Хуванцар аягыг зурагт үзүүлсэн байдлаар тогтоосноор өрөмдөх үед гарах үртэсд санаа зовох хэрэггүй болно.
11
Онгоцон доторх утасны тавиур
Утсаа жижиг торон дотор хийгээд суудлын арын дэгээнээс тогтоогоорой.
12
Хэрвээ таны орны хажууд ширээ байхгүй бол...
Хэрвээ таны хонож буй газрын орны дэргэд ширээ байхгүй бол дэвсгэр даавууг зурагт үзүүлсэн шиг нугалаад хэрэгтэй зүйлсээ хийж болно.
13
Цэцгийн хамгаалалт
Гэрийн муурууд цэцгийн савыг малтах дуртай байдаг. Үүнээс сэргийлье гэвэл хөрсөнд нь шүдний чигчлүүрүүд суулгаарай.