Сидни Уэлтон (Sydney Welton) хэмээх охин үдэшлэгт өмсөх даашинзаа сонгож чадахгүй байсан учраас доорх зургийг найз руугаа илгээжээ. Гэвч тэрбээр Теннесси мужийн оршин суугч, 6 хүүхдийн эцэг Тони Вүүд (Tony Wood) хэмээх эрийн дугаар руу андуурч зургаа илгээж орхисон байна.
Тони зургийг хараад таван хүүхдийнхээ эрхий хуруугаа гозойлгож буй зургийг доорх зурвасын хамт хошигнон явуулсан аж:
"Та дугаар андуурч зургаа илгээсэн бололтой. Харамсалтай нь эхнэр маань гэртээ байхгүй байгаа учир би өөрийнхөө саналыг танд хэлье. Танд наад даашинз чинь сайхан зохиж байна. Хүүхдүүдэд маань ч гэсэн таалагдсан. Тийм болохоор үдэшлэгтээ өмсөж болно"
Энэ мессеж Сиднейгийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн тул твиттер дээрээ хуваалцжээ.
Тэгвэл энэ зураг яаж хүүхдийн амийг аварсан юм бол?
Сиднейгийн жиргээний доор Тони өөрийгөө 6 хүүхдийн эцэг гэдгийг бичсэн мөртлөө зурган дээр 5 хүүхэд байгаа нь олон хүний анхаарлыг татсан байна. Тэрээр дараа нь түүний хамгийн бага хүү Кайслер хорт хавдартай бөгөөд химийн эмчилгээ хийлгэн ээжийнхээ хамт эмнэлэг дээр байгааг тайлбарлаж өгчээ.
Үүнийг мэдсэн хүмүүс цахим ертөнцөд хөдөлгөөн өрнүүлж хүүд 15 мянган ам.доллар цуглуулж өгсөн байна.
Тони удалгүй:
"Эхнэр бид 2 хоногийн хоолоо дөнгөж залгуулахтайгаа байсан учраас хүүгээ эмчлүүлэх арга олж чадахгүй байсан юм. Тэгтэл нэг хөгжилтэй зургийн хүчээр манай хүү эдгэрлээ" гэж ярилцлага өгөхдөө хэлжээ.
Сидни Уэлтон ч тэрхүү даашинзаа өмсөөд үдэшлэгтээ орсон гэнэ.