Долдугаар сарын зурхайгаа уншаарай!

2019-06-30, 14:20
41,560

Хөгжөөнт зуны зургадугаар сард таны ажил амьдрал дээшилж, хайр дурлал, мөнгө санхүүгийн тал дээр тогтвортой байсан гэж найдаж байна. Харин нар хур тэгширч, найр наадам үргэлжлэх долдугаар сард танд юу тохиолдох бол?

Долдугаар сарын зурхайгаа уншаарай!

1 Хонь

Та энэ сард гэр орон, гэр бүл, хувийн аюулгүй байдалдаа анхаарлаа хандуулаарай.  Мөн энэ сарыг ирээдүйн зорилго, амжилтаа дахин нэг үнэлэн дүгнэж, эргэцүүлж бодож өнгөрөөх төлөвтэй байна. 

Мөн та хүчтэй дурлал, хайр сэтгэлд нэлээн эрч хүч зарцуулна. Таны өдөр тутмын үйл ажиллагаа, орчин тойрны байдал танд таатай сэтгэгдэл төрүүлэх бөгөөд нийгмийн идэвх ч өндөр байх болно.

Мөн та долдугаар сард хэн нэгнээс тусгай санал хүлээн авч, онцгой зүйл бүтээхийн төлөө өндөр хүчин чармайлт гаргах төлөвтэй байна.

Хонь

2 Үхэр

Энэ сард таны өдөр тутмын үйл ажиллагаа хүртэл өндөр идэвхтэй байна.  Мөн ярих, бичих, суралцах зэрэг нь таны нэн тэргүүний зорилт болох болно. Учир нь та өөрийн оршихуйг илүү утга төгөлдөр болгохын тулд мэдлэг, боловсролоо дээшлүүлэхэд ихээхэн цаг зарцуулах юм.

Түүнчлэн гэр бүлийн амьдрал нэлээн идэвхтэй байх нь. Танай гэрийнхний дунд харилцан яриа ихээр өрнөж, заримдаа өнгөрснөө дурсан ярилцах аж. 

Мөн үхрүүд төрөлхийн тогтвортой, хүчтэй энергиэ хадгалж үлдэх хэрэгтэй. Энэ сард үхрүүдийн санхүүгийн боломж, хэлэлцээр, хөрөнгө оруулалтын асуудал нааштай байх нь. Түүнчлэн үзэсгэлэнтэй зүйлс болон сайхан газрууд таныг татах болно.

Үхэр

3 Ихэр

Долдугаар сард үхрүүдийн санхүүгийн байдал болоод хувийн үнэт зүйл нь өөрчлөгдөх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд та эд хөрөнгө, өөрийн эзэмшил, хувийн үнэт зүйлсдээ анхаарч байсан бол одоо танд "үнэхээр юу чухал вэ?" гэдгийг ойлгох болно. Мөн таны өдөр тутмын бусадтай тогтоох харилцаа эрс нэмэгдэнэ.

Түүнчлэн таны үг маш хурц тул үгээ цэгнэж, болгоомжлох хэрэгтэй. Сугар гариг дөрөвдүгээр сараас хойш таны ордыг дамжин өнгөрч байгаа. Тиймээс та энэ хугацаанд маш сэтгэл хангалуун, нийтэч мөн дур булаам байх болно.

Шинэ сард та үргэлжлүүлэн юу хүсэж байгаагаа өөрөөсөө асуу. Хариултыг нь наймдугаар сард ч олж магадгүй юм. Ингэснээр таны сэтгэл санаа тогтворжиж, үүнийгээ дагаад санхүүгийн байдал ч сайжран, өөрийгөө хязгаарласан хил заагаасаа гарах боломж бүрдэх болно.

Ихэр

4 Мэлхий

Уян зөөлөн, эмзэг, халамжтай мэлхийнүүддээ төрсөн өдрийн мэнд хүргэе. Та бүхний одон орны шинэ жил Санчир гаригаас эхэлж байна. Ингэснээр та бүхэн сул дорой байдал, дутагдалтай тал зэргээ шийдвэрлэхийн тулд дотогшоогоо өнгийх болно. Харин нөхөрлөл, хайр сэтгэлийн асуудлууд хоёрдугаарт тавигдана. Тиймээс та өөрийнхөө амьдралын үнэт зүйл, хэмжүүр нь юу болох талаар сайтар тунгаагаарай. Оюуны үнэт зүйл үү, материаллаг зүйл үү, эсвэл бүр хийсвэр зүйл үү гэдгийг сайтар мэдэх хэрэгтэй. 

Түүнчлэн энэ сард та хэн нэгэнтэй мөнгө, өмч хөрөнгийн тухай хэлэлцээр хийх төлөвтэй байна. Харин үүний хажуугаар хайртай хүмүүстээ анхаарал хандуулахаа битгий мартаарай.

Мөн сайн дурын эсвэл буяны үйл хийх нь сэтгэл санааг өргөнө гэдгийг санаарай. Үүний дээр яарч, буруу худалдан авалт хийхээс татгалзаж, өөрийн үзэл бодлыг бусдад тулгахаас ч зайлсхий.

Долдугаар сарын төгсгөлд таны сэтгэл хөдлөл ердийнхөөс илүү илэрч магадгүй.

Мэлхий

5 Арслан

Эрч хүчтэй, идэвхтэй арслангууд маань манан дунд төрсөн мэт байдалд орж байсан уу. Магадгүй долдугаар сарын дундуур тийм байдалд орох төлөвтэй байна. Гэвч энэ бүхний дараа та бүхэн маш олон харилцаанд орох болно. 

Шинэ сараас эхлээд наймдугаар сарын 10 хүртэл Ангараг гариг таны төрсөн одны орд руу шилжих тул энэ үеийн асар их эрч хүч, энергиэ зөв зүйлд зарцуулаарай. Энэхүү энергийн их ундарга нь дараагийн удаад 22 сарын дараа л эргэж ирэх тул, энэ үеийг бүү алд. Гэхдээ эрч хүч, энергидээ бардан хэт чанга “архирах” хэрэггүй. 

Мөн энэ сард найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх нь ихсэх болно. Үүнийгээ дагаад нийгмийн идэвх сайжирч, олон урилга хүлээж аван, эсрэг хүйстэнтэйгээ ч харилцаа тогтоох боломж бүрдэнэ.

Арслангийн ордныхон ихэвчлэн оюун санаан дээрээ ажилладаг бөгөөд өөрийгөө хэн бэ гэдгээ, ямар хүн гэдгээ олж мэдэн, хүлээн зөвшөөрөхийг хүсдэг. Тэгвэл энэ сард та эрүүл мэнд, ажил төрлөө нэгдүгээрт тавьж, дараа нь нөхөрлөл, хайр сэтгэлийн харилцаанд анхаарвал зохистой.

Арслан

6 Охин

Охины ордныхон олон нийттэй харилцаанд оролцохдоо нягт нямбай, практик хандлагатайгаас гадна, эрх дархтай байхыг эрхэмлэдэг. Таны найз нөхөд бол таны тусгал л гэсэн үг. Учир нь та тэр хүмүүсийг тантай хамт байх эрхгүй гэж үзвэл шууд л орхиж чаддаг. 

Таны амьдралыг харах өнцөг өдийг хэр төлөвшсөөр байгаа. Тиймээс бясалгал хийх нь таны оюун санааг нээж өгөөд зогсохгүй, тайвшрахад тань тусална. Ийнхүү оюун санааны эрх чөлөөтэй байдалд хүрснээр та юу хиймээр байгаагаа ойлгож, романтик адал явдалд бэлэн болж, өдөр тутмын амьдралын хэмнэлээ ч өөрчлөх юм.

Мөн энэ сард хэлэх хэрэгтэй гэж үзсэн бүхнээ хэл. Учир нь энэ сард хэлээгүй үгнүүд, хадгалсан нууцууд сэтгэл санааг тань чилээх болно. Харин сайн мэдээ гэвэл энэ сард бизнесийн таатай орчин бүрдэж, хувийн амьдралаа дээшлүүлэхэд тань тусална. 

Охин

7 Жинлүүр

Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд таны удирдагч гариг ихрийн ордыг дамжин өнгөрсөн. Тиймээс магадгүй гаднын хүмүүс таны хувьд гол үүрэг гүйцэтгэсэн болов уу. Харин одоо Сугар гаригийн нөлөөгөөр таны харах өнцөг тэлж, ухамсар, оюун ухаан өргөжин тэлнэ. Ингэснээр таны хувийн амьдрал илүү идэвхжиж, нэр хүнд өсөн, найз нөхөд, баг хамт олны дунд бүтээлч үйл ажиллагаа тань нэмэгдэнэ. Гэвч амжилт, зорилгынхоо төлөө хэт улайран зүтгэх хэрэггүй.

Жинлүүрийн ордныхныг есдүгээр сар хүртэл хамгаалагч сахиусан тэнгэр нь мөрөн дээр нь сууж, хамт байх нь. Энэ үед та юун түрүүнд гэр, гэр бүл, аюулгүй байдал зэрэгт анхаарлаа хандуулж, үүний дараа романтик, бүтээлч, хүсэл эрмэлзэлтэй болох юм. 

Жинлүүр

8 Хилэнц

Төрөлхийн метафизик, шашин шүтлэг, хийсвэр зүйлсийг сонирхдог зангаа ашиглан хувийн орон зайн хил хязгаараа тэлээрэй. Магадгүй та одоо ч амьдралын утга учрыг мэдэхээр эрэл хайгуул хийж байгаа биз. 

Мөн ямар нэг чиглэлээр дугуйлан, курсд явах нь карьераа өсгөхөд тань тусална. Гэхдээ өөрийн мэргэжлийн чиглэлээр байвал илүү үр дүнтэй.  Бүтээлч чанар таны карьерт хамгийн их нөлөөлдөг гэдгийг санаарай. Харин хэн нэгэнтэй маргалдахаас зайлсхий. Учир нь жижиг маргаан ч цааш том болон хүндрэх аюултай. 

Түүнчлэн энэ сар таны хувьд аялахад маш тохиромжтой сар байх болно. Мөн санхүүгийн хувьд зээлийн өргөдөл гаргавал хялбар бүтэх төлөвтэй. Шинэ сард та юун түрүүнд гэр бүл, эргэн тойрныхондоо анхаарал хандуулбал зохиолтой.

Хилэнц

9 Нум

Таны гэрэл гэгээтэй, нээлттэй дотоод ертөнцөд маш их хүч нуугдаж байдаг. Магадгүй та одоог хүртэл өөрийн нөөц бололцооны хил хязгаар болон хүмүүстэй хэрхэн хамтарч ажилладаг, бусдаас хэр хамааралтай зэргээ мэдэхийг хүсэж байгаа байх. Тэгвэл та шинэ сургалт, курсэд явснаар өөрийн хил хязгаарыг тэлээд зогсохгүй, сэтгэл дэх шинэ зүйлээ  ч нээж чадна.

Харин нөхөрлөл, хайр сэтгэлийн асуудал бага багаар сайжирна. Бүр эцэстээ гэрлэх шийдвэрт ч хүрч мэднэ. Энэ сард шинэ адал явдлууд таныг өдөөх болно. Жишээ нь аялалд явахыг зөвлөж байна. Гэхдээ хэт хол бас хурдан явах хэрэггүй. 

Нумынхан шинэ сард санхүүгийн байдал болон үнэт зүйлсдээ анхаарч, мөн эргэн тойрныхон, тэдэнтэй харилцахдаа анхаарал хандуулах хэрэгтэй.

Нум

10 Матар

Нөхөрлөл, хайр сэтгэлийн асуудалд үргэлжлүүлэн анхаарал хандуулах хэрэгтэй болох нь. Учир нь Санчир гаригийн шилжилт хөдөлгөөн нь таны харилцаан дахь амлалт, хүлээлт зэргийг дахин шинжилж, бодоход хүргэнэ. Тиймээс та энэ сард дотоод ертөнцөөрөө аялж, сэтгэл дэх гүн гүнзгий үнэнийг илрүүлэхээр аялалд гарах юм. Ингэснээр өөрийнхөө урьд илрээгүй нуугдмал талаа олж мэднэ. 

Түүнчлэн долдугаар сар нь судалгаа, эрэл хайгуул хийхэд тохиромжтой сар байх болно. Ер нь л таны ажил үйлс, удирдлагатайгаа хийх харилцаа ч сайн хэвээр байна. Гэвч таны асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх чадварыг сорьсон сар байна гэдгийг санаарай.

Мөн та идэж уух зүйлсэд хэт автах хандлагатай байгаа тул анхаарна уу. Үүний дээр шинэ боломж, сорилт, туршлага нь өөрийгөө таньж мэдэх, нотлоход туслах болно. Шинэ сар нь таны хувийн сэтгэл хөдлөлийн асуудлаас эхлээд мөнгөө хэрхэн зарцуулахад хүртэл анхаарахыг шаардаж байна.

Матар

11 Хумх

Шинэ сар хумхын ордныхны бүтээлч, шинэлэг сэтгэхүйг өдөөж, инноваци төрүүлэхэд тусална. Энэ сард та бүхэн өдөр тутмын ажил, үйлчилгээндээ анхаарал хандуулж, бие махбодийн үйл ажиллагааг хэвийн байлгахад анхаарсан хэвээр байна. Мөн нөхөрлөл, хайр сэтгэлийн тал дээр ч бүтээлч байдал илэрсээр байна. Гэвч таны амьдралд шинээр орж ирсэн хүмүүс яг л таны мэддэг өмнөх хүмүүстэй адилхан санагдаж болзошгүй.

Долдугаар сард хумхууд хөгжилдөж, зугаацаж цагийг өнгөрөөхдөө бэлдээрэй. Ингэснээр шинэ харилцаа эхлэх болно.

Гэвч бусадтай ихээхэн уур уцаар, бухимдалтайгаар харьцах хандлага илэрч байна. Тиймээс болгоомжил. Шинэ сард та бүхэн хийсвэр ертөнц, шашны холбогдолтой зүйлсэд анхаарч, мөн хувийн сэтгэл хөдлөлдөө санаа тавих юм байна.

Хумх

12 Загас

Зун цаг бол загаснуудын романтик байдал, цэнгэл жаргалыг хамгийн их хүсдэг үе юм. Та магадгүй удаан хугацааны турш бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх тал дээр анхаарал хандуулсаар ирсэн байх. Учир нь таны оршихуйн асуудал бол таны хамгийн том асуудлын нэг юм.

Долдугаар сард загаснуудын ажил хэргийн болон хувийн харилцаа маш өргөжнө. Үүнийгээ дагаад өдөр тутмын амьдралын хэмнэл ч түргэсэх болно. 

Мөн эрүүл мэндийн асуудал тулгарах төлөвтэй байна. Үүний дээр хамтран ажиллагсадтайгаа маргалдахаас зайлсхий. Харин гэр бүлийн уур амьсгал, харилцаа таатай хэвээр байна. Шинэ сар та бүхнээс найз нөхөд, зорилго, хүсэл эрмэлзэл болон оюун ухаандаа анхаарал хандуулахыг шаардах болно.

Загас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()