Турк дэх хэдэн зуугаараа хаягдсан цайзууд

2019-06-29, 16:21
5,378

Турк улсын баруун хойд хэсэгт байрлах уг тосгон нь ямар нэгэн үлгэр домог, хүүхэлдэйн киноноос гараад ирсэн гэмээр санагддаг. Түүнчлэн энэхүү зуу зуугаараа эгнэж, эмх цэгцтэй баригдсан бяцхан цайзууд нь Бурж Ал Бабас хэмээх "Sarot Group" компанийн хэрэгжүүлж байсан төсөл аж. Гэвч тэд санхүүжилт авч чадаагүй учраас зураг дээрх цайзууд эзэнгүй хаягдах болсон юм.

Турк дэх хэдэн зуугаараа хаягдсан цайзууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эдгээр цайзуудыг баян чинээлэг хүмүүст зориулан барьж байсан бөгөөд архитекторууд нь шинэлэг хэрнээ хуучны өнгө төрхийг бүрдүүлэхийг оролджээ.

Анх барилгачид усан сан, Турк баннтай 732 ширхэг жижиг ордон, гоо сайхны салонууд, дэлгүүр болон сүм  дуганыг барихаар төлөвлөсөн байсан юм.

Түүнчлэн нийт баригдсан 587 барилгын 350 орчмыг нь Катар, Бахрейн болон Арабын Нэгдсэн Эмират улсын иргэд худалдан авсан хэдий ч энэ нь "Sarot Group"-ын өрийг дарахад хүрэлцээгүй аж.

"Sarot Group"-ын захирал "Бид ердөө 7.5 сая долларын алдагдалтай байсан ч шүүх бидний барилгын ажлыг маань зогсоосон" гэж хэлжээ.

Мөн ирээдүйд яах талаар "Sarot Group"-ийн захирал "Энэхүү төсөл нь нийт 200 сая ам.долларын өртөгтэй бөгөөд дахиж 100 ширхэг байшин зарагдвал барилгын ажил буцаад эхэлж, өр дарагдах боломжтой болно. Тиймээс бид энэхүү хямралаас 4-5 сарын дотор гарч 2019 оны сүүлээр ажлаа үргэлжлүүлэн явуулна" хэмээн итгэлтэйгээр хэлсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()