1
Улаан буурцагтай будаа
Амттайгаас гадна маш тэжээллэг хоол болох улаан буурцагтай будааг хийхэд маш амархан байдаг. Та ердөө бүх орцоо будаа агшаагчдаа хийгээд 25 минут хүлээхэд л хангалттай юм.
Орц:
- Нэг аяга будаа
- 1 ¼ аяга ус
- 1 ½ цайны халбага гадил
- 2 цайны халбага давс
- 3 цайны халбага нунтаг чили
- 1 ½ цайны халбага нунтаг сармис
- ¾ цайны халбага паприка
- 1 ширхэг хэрчсэн чинжүү
- 1 ширхэг хэрчсэн сонгино
- ½ хэрчсэн гахайн утсан мах
- 1 сав улаан буурцаг
Хийх арга:
Будаа агшаагчдаа будаа, ус, хэрчсэн чинжүү, сонгино гэх мэт орцуудаа хийж чанаад, 10 минутын дараа гахайн махаа хийгээд үргэлжлүүлж буцалгана.
Дараа нь будаагаа болсны дараа улаан буурцгаа хийж сайтар холиод дахиад 5-10 минут чанаарай.
2
Мак н чиз
Та өрнөдийнхний дуртай хоол-зуушнуудын нэг бол мак н чиз буюу бяслагтай гоймонг гэртээ будаа агшаагч ашиглан хийж идэх боломжтой юм шүү.
Орц:
- 2 халбага бөөрөнхий-мушгиа гоймон
- 1 цайны халбага давс
- 1 (12 онц) өтгөрүүлсэн сүү
- ¾ аяга нунтаг чеддар бяслаг
- ¾ аяга дөрвөлжин бяслаг
- ½ цайны халбага нунтаг гич
- ½ цайны халбага хар перец
Хийх арга:
Будаа агшаагчдаа гоймон, давс, 2 аяга ус хийгээд цагаан будаа агшаах тохиргоон дээр нь тавиад 30 минут болгоно. Болсных нь дараа дээрээс нь өтгөрүүлсэн сүү, хоёр төрлийн бяслаг, нунтаг гич, хар перецээ хийж, таглааг нь тавиад бяслагаа хайлж, өтгөн болтол нь ойролцоогоор 10 минут хүлээнэ.
3
Тахиан махтай хоол
Тахиан махтай хоол хийхийн тулд та будаа агшаагчаа хоёр удаа ажиллуулах шаардлагатай.
Орц:
- 500 гр хэрчсэн тахиа
- 1 сав хар буурцаг
- 1 сав улаан буурцаг
- 1 амны халбага нунтаг чили
- 1 амны халбага улаан лоолины нухаш
- 1 аяга улаан лоолины соус
- 2 цайны халбага хатаасан орегано
- Давс, перец
Хийх арга:
Тахианы махаа будаа агшаагчдаа хийж болгоод дээрээс нь улаан, хар буурцаг, улаан лоолины соус, нухшаа хийгээд сайтар хольж хутгана. Дараа нь давс, перецээ хийж амтлаад дахиад нэг удаа будаа агшаагчаа асааж, бүрэн болтол нь чанана.
4
Мөөгтэй рисотто
Мөөгтэй рисотто гэх хоолыг зочдод зориулж хийхэд тохиромжтой байдаг. Учир нь зөөлөн хэрнээ маш гоё амттай энэ хоолыг хүн бүр дуртай иддэг юм шүү.
Орц:
- ½ жижиглэсэн сонгино
- 3 хумс жижиглэсэн сармис
- 1 амны халбага оливын тос
- 100 гр жижиглэж хэрчсэн мөөг
- 1 цайны халбага давс
- ½ цагаан дарс
- 3 аяга ногооны зутан
- 1 аяга цагаан будаа
- ¼ аяга нимбэгийн шүүс
- 2 аяга шинэхэн бууцай
- 1 ½ амны халбага талхны хөрөнгө
- Хар перец
Хийх арга:
Будаа агшаагчаа асаагаад тос, сонгино, сармисаа хийж хуурна. Дараа нь мөөг, давсаа хийгээд дарс, ногооны зутангаа нэмж сайтар хутгана. Тэгээд будаагаа хийгээд будаа агшаагчныхаа тагийг таглаад ажиллуулна.
Эцэст нь бэлэн болсон хоолоо аягалж, нимбэгийн шүүс, бууцай, талхны хөрөнгө, хар перецээ хийгээд холиорой.
5
Фриттата
Фриттата бол эрүүл хэрнээ хийхэд маш амархан гоё хоол юм.
Орц:
- ½ аяга хөлдөөж, гэсгээсэн бууцай
- ½ аяга хэрчсэн мөөг
- 2 хэрчсэн ногоон сонгино
- 4 том нухсан өндөг
- ½ цайны халбага орегано
- 1 чимх давс, хар перец
- ¼ аяга үрсэн бяслаг
Хийх арга:
Будаа агшаагчаа тосолж бэлдээд, бууцай, мөөг, сонгиноо аяганд хийж холино. Дээрээс нь өндөг, орегано, давс, хар перец, бяслагаа нэмээрэй. Тэгээд бүх орцоо хооронд нь сайтар хольж хутгаад будаа агшаагчдаа хийнэ. Эцэст нь таглаад цагаан будаа агшаах тохиргоон дээр нь тавьж 12-15 минут хүлээнэ.
6
Зайдастай өглөөний хоол
Өглөөний цайндаа гоё хоол идвэл тэр өдөр чинь амжилт, бүтээлээр дүүрэн өнгөрдөг юм шүү.
Орц:
- 2 аяга ус
- ½ аяга овьёосны будаа
- ½ цайны халбага давс
- 1 амны халбага цөцгийн тос
- 300 гр болгож жижиглэсэн зайдас
- 1 аяга чеддар бяслаг
- 2 ширхэг өндөг
- ¼ аяга сүү
Хийх арга:
Ус, овьёос, давсаа будаа агшаагчдаа хийж холиод таглааг нь таглаад, цагаан будаа агшаах тохиргоон дээр нь тавина. 30 минутын дараа будаа агшаагчаа нээгээд дээрээс нь цөцгийн тосоо хийж, хайлтал нь хутгаж, зайдас, бяслаг хоёроо нэмнэ.
Мөн тусдаа өөр аяганд өндгөө хагалаад сүүтэй хольж хутгаад будаа агшаагч руугаа хийж ахиад 15 минут чанана. Тэгээд автоматаар будаа агшаагч унтартал байлгаад ахин нээж хутгаад хэсэг хугацаанд чанаарай. Ингээд л таны хоол бэлэн боллоо шүү дээ.