Алдартай кинонууд дээрх түүхийг гуйвуулсан үйл явдлууд

Заримдаа кинон дээр гарч буй энгийн алдаанууд үзэгчдийн анхаарлыг маш ихээр татах нь бий. Тэр ч бүү хэл, жил бүр хамгийн сонирхолтой алдааг гаргасан киног хүртэл шалгаруулдаг шүү дээ. Тэгвэл бүгдээрээ хамтдаа алдартай түүхэн кинонуудын найруулагчид юун дээр алдаж байсан болохыг хамтдаа сонирхоцгооё.

Алдартай кинонууд дээрх түүхийг гуйвуулсан үйл явдлууд

1 "Робин Гүүд" - Хааны үхэл

Робин Гүүдийн тухай олон кино байдаг бөгөөд найруулагч Ридли Скотт өөрийн хувилбар дээрээ хэд хэдэн алдааг гаргаж байсан юм.

- Киноны үйл явцад Ричард хаан цайз руу довтолж байх үедээ өөрөө харваачийн суманд өртөж тэр дороо нас бардаг. Үнэндээ тэрбээр Шалусын цайз руу дайрч байхдаа суманд оногдсон нь үнэн боловч шархадсанаасаа 10 хоногийн дараа нас барсан түүхтэй аж.

- Лаклэндийн Жон хаан ширээнд заларсан болон алдарт "Магна Карта" хууль бичигдсэн хоёр үйл явдлын хооронд 16 жил өнгөрсөн байдаг. Харин кинон дээр уг хугацааг буруугаар илэрхийлсэн юм.

"Робин Гүүд" - Хааны үхэл

2 "Аполло 13" - Хөлөгтэй холбоо тогтоосон нь

"Apollo 13" кинонд 4 минутын турш холбоогүй байсан сансрын хөлөгтэй Томас Кеннет Маттингли холбоо тогтоож чаддаг. Хэдийгээр тэрбээр сансрын нисгэгч байсан боловч сансрын хөлөг хөөрөхөөс хэд хоногийн өмнө улаан бурхан өвчин туссан байх магадлалтай гэх шалтгаанаар багаасаа хасагдсан байжээ. Тэгэхээр тухайн үед хөлөгтэй холбоо тогтоосон хүн бол Жозеф Кервин бөгөөд тэрбээр Нислэгийн хяналтын төвд ажиллаж байсан оператор юм.

"Аполло 13" - Хөлөгтэй холбоо тогтоосон нь

3 "Трой" - Морьтнууд

Энэхүү кинон дээр морьтон дайчид байлдаж байгаа дүрслэл олон гардаг. Гэвч уг киноны үйл явдал МЭӨ XIII зуунд болж өрнөдөг бөгөөд харин эртний Грекчүүд МЭӨ VI зуунд л морийг зөвхөн тэргэнд хөллөж биш уналгад ашиглаж эхэлсэн байдаг аж.

"Трой" - Морьтнууд

4 "Сүүлчийн самурай" - Төрийн далбаа

1876 онд үйл явдал нь өрнөдөг энэ кинонд АНУ-ын далбааг тодоор харуулдаг хэсгүүд хэд хэд бий. 1867-1877 онд АНУ-ын далбаан дээр 37 од байсан хэдий ч киноны зарим хэсэг дээр түүнээс ч илүү одтойгоор гардаг. Угтаа бол 1890 оноос хойш л АНУ-ын төрийн далбаа кинон дээрх шиг олон одтой болсон байдаг.

"Сүүлчийн самурай" - Төрийн далбаа

5 "Александр" - Насны зөрүү

Агуу удирдагчийн эсрэг дүр болох 3-р Дарийг кинон дээр залуухан сайхан эр мэтээр дүрсэлсэн байдаг. Мөн түүний дүрд тоглосон 36 настай Раза Деган нь бараг л нас нэмэх нүүр хувиргалт ашиглаагүй гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ 3-р Дарий нь Александртай тэмцэлдэх үедээ 50 орчим настай байсан аж.

"Александр" - Насны зөрүү

6 "Жанго чөлөөлөгдсөн нь" (Django Unchained) - Нарны шил

Үйл явдал нь 1859 онд өрнөдөг тус кинонд гол дүрийн залуу хэд хэдэн удаа загварлаг нарны шил зүүсэн яваа харагддаг. Гэхдээ тэдгээр шилүүд 1929 онд л анх үйлдвэрлэгдэж байсан юм шүү дээ.

"Жанго чөлөөлөгдсөн нь" (Django Unchained) - Нарны шил

7 "Индиана Жонес ба Загалмайтны сүүлчийн аян дайн" - Одон медаль

Алдарт археологчдийн талаар өгүүлэх цувралын 3 дахь хэсэг болох уг кинонд нацистууд дэлхийн 2-р дайны үеийн медаль, шагналыг зүүсэн байгаагаар гардаг. Магадгүй найруулагч нь киноны үйл явдал 1939 онд өрнөж байгаа гэдгийг мартчихсан байх л даа.

"Индиана Жонес ба Загалмайтны сүүлчийн аян дайн" - Одон медаль

8 "Диваажингийн хаант улс" (Kingdom of Heaven) - Язгууртан гэр бүл

Загалмайтны 3-р аян дайны өмнөх үйл явдлыг өгүүлдэг энэхүү киноны гол дүрийн баатар болох энгийн нэгэн дархан Балиан нь бодит байдал дээр язгууртан гэр бүлийн гишүүн байсан бөгөөд түүний эцэг нь баатар байжээ. Түүнчлэн бодит үйл явдлын үеэр жинхэнэ Балиан 40 настай байсан ч түүний дүрийг бүтээсэн 28 настай Орландо Блүүм нас нэмэх нүүр хувиргалтыг огт ашиглаагүй гэнэ.

"Диваажингийн хаант улс" (Kingdom of Heaven) - Язгууртан гэр бүл

9 "Seabiscuit" - Хамгаалалтын дуулга

1930-аад онд үйл явдал нь болж буй энэхүү кинонд хүмүүс азаар баяжихыг хүсэж өөрийн бүх хөрөнгөө морин тойруулгын бооцоонд тавьж байгаа талаар өгүүлдэг. Гэхдээ тэмцээнд оролцож буй тамирчдын өмссөн байсан тоноглол бүхий малгай тэр үед огтхон ч байгаагүй юм шүү дээ.

"Seabiscuit" - Хамгаалалтын дуулга

10 "Ногоон зурвас" - Цахилгаан сандал

Киноны үйл явдал өрнөж буй 1935 оны үед цаазаар авах ялыг зөвхөн дүүжлэх маягаар хэрэгжүүлдэг байжээ. Харин кинон дээр гардаг цахилгаан сандлыг 1941 оноос л ашиглаж эхэлсэн байна. 

"Ногоон зурвас" - Цахилгаан сандал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()