10
Денали уул - 6194 метр
Денали буюу МакКинли нь Хойд Америкийн хамгийн өндөр уул билээ. Хэдийгээр өндөр нь далайн төвшнөөс дээш 6194 метр боловч хойд өргөргийн бүс нутагт оршдог уг газар хүчил төрөгчийн хэмжээ багатай, маш ширүүн уур амьсгалтай юм. Тиймдээ ч энэ уулын өндөр, цаг агаарын хэт хүйтэн нөхцөл нь авирагчдад ноцтой аюулыг дагуулж байдаг бөгөөд ихэнх нь Деналигийн оргилд хүрч чадалгүй амь насаа алддаг байна.
9
Эверест (Жомолунгма) - 8848 метр
Дэлхийн хамгийн өндөр цэгт нийт 1500 гаруй хүн очиж байсан ба нэг өдөрт л гэхэд 50 гаруй хүн оргилд нь гардаг аж. Гэвч энэхүү хэт ачаалал нь Эверестийн хатуу ширүүн нөхцөлтэй хосолсноороо бага гэхээргүй аюулыг бий болгож чаддаг билээ.
8
Банттха Бракк - 7285 метр
"Мангас" хочтой Банттха Бракк нь авирахад хамгийн хэцүү уулсын нэгд тооцогддог. Пакистан улсын нутагт орших Банттха Браккийн оргилд 1971 онд анх удаагаа хүн гарч байсан боловч 2001 он хүртэл дахин хэн ч гарч чадаагүй юм. Түүнчлэн хамгийн анхны авирагчдын нэг Дуг Скотт нь бууж байхдаа хоёр хөлөө хугалж, бааз руугаа шуурганаар мөлхөж очиж байсан гэдэг.
Түүнчлэн энэ алдартай уул руу мацсан 20 гаруй оролдлого амжилтгүй болж байсан нь Банттха Браккийг дэлхийн хамгийн аюултай зүйлсийн нэг болгон хувиргахад нөлөөлжээ.
7
Винсон уул - 4892 метр
Антарктид тивийн хамгийн өндөр цэг болох Винсон уул нь техникийн хүндрэл, амиа алдсан уулчдын тоогоороо тийм ч сүрдмээр биш. Гэхдээ маш хүйтэн, тааламжгүй цаг агаартай хосолсон хэт алсмагдмал байдал нь гэнэтийн жижиг ослыг ч сүйрэл болгох аюултай байдаг юм.
6
Маттерхорн - 4478 метр
Ойр орчмын толгодынхоо дунд ганцаараа сүндэрлэн харагдах энэхүү гайхалтай уул нь Альпын нурууны ямар ч оргилоос илүүтэй үхлийн аюултай байдаг. Үүнд, техникийн хүндрэл, нуранги, асга хад ихтэй байдал, хэт их ачаалал гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлдөг ажээ.
5
Айгер уул /Eiger/ - 3967 метр
Швейцарын Альпын нуруун дахь энэхүү оргилын "Nordwand" буюу хойд энгэр нь аюул заналхийллээрээ авирагчдын дунд домог болж чадсан билээ. Хэдийгээр 1938 онд хамгийн анх оргил дээр нь хүн гарч байсан боловч хад асга ихтэй, эгц цавчим хойд энгэр нь авирагчдын чадвар, тэвчээрийг одоо ч сорьсоор л байгаа юм. Тиймдээ ч Айгерийн хойд энгэрийг "Алуурчин хана" гэж нэрлэх нь ч бий.
4
Канченжунга - 8568 метр
Хэдийгээр он цаг өнгөрөх тусам ууланд авирагчдын техник, чадвар сайжирч, тэр чинээгээрээ амиа алдах эрсдэл нь ч багасдаг боловч дэлхийн 3 дахь өндөр оргилд тооцогддог Канченжунгад авирагчдын үхлийн хувь сүүлийн жилүүдэд 22 болтлоо өссөн байна. Энэтхэг, Балбын зааг дээр орших энэхүү аюултай уулын оргилд гарахад саад болдог гол зүйлс нь цасны нуралт, цаг агаарын хэт ширүүн нөхцөл байдал ажээ.
3
Нанга Парбат - 8126 метр
Дэлхийд өндрөөрөө 9-д бичигддэг Нанга Парбат оргил нь авиралтын үед техникийн хүндрэл гарах эрсдэлээрээ алдарт K2-оос дутахгүй билээ. Мөн уг оргилд уулын зүүн талын нарийхан шилээр нь дамжин хүрэх анхны маршрутаар гардаг юм.
2
K2 - 8611 метр
Эверестийн дараа орох дэлхийн 2 дахь өндөр цэгт тооцогддог K2 нь техникийн хүндрэлээрээ маш алдартай юм. Тэр бүү хэл, хамгийн амархан маршрутаар нь л гэхэд авирагчид төвөгтэй мөсөн голыг давж, эгц асга өөд өгсөж, мөсөн багануудын эргэн тойрноор аюулгүй зам олох хэрэгтэй болдог байна.
Үүн дээр нэмэгдээд хэзээ мөдгүй цасан уруй болох эрсдэл, авиралтын аюул зэрэг нь тус уулыг дэлхийн хамгийн аюултай газруудын нэг болгоход нөлөөлжээ.
1
Аннапурна - 8091 метр
1950-иад оны анхны авиралтаас нь хойш Хималайн ноён оргилуудын нэг болох энэ уул руу 130 гаруй хүн авирч байсны 53 нь замдаа өөд болж байжээ. Энэхүү нас баралтын тоо нь дэлхийн 10 дахь хамгийн өндөр уул болох Аннапурнаг хэр аюултай болохыг илтгэх биз ээ.