2 төрөлх хэлтэй хүмүүсийн ихэнх нь гадаадад амьдардаг байхдаа гэр бүлийнхэнтэйгээ нэг хэлээр, сургууль дээрээ өөр хэлээр ярьж өсдөг. Өөрөөр хэлбэл тэд өдөр тутмын амьдралаа зохицуулахын тулд 2 өөр хэлээр цаг үргэлж сэтгэх хэрэгтэй болдог. Энэ нь тэдний тархинд хэтийдсэн ачаалал өгдөг тул олон ажлыг зэрэг хийх чадварыг эс тооцвол төдийлөн сайн нөлөөтэй биш аж.
Олон хэл сурах тусам үгийн баялаг багасна
Мэдээж хэрэг хүн 2 битгий хэл 10 хэлийг ч сурч чаддаг. Гэхдээ хүний тархины багтаамж хязгаартай тул нэг хэлэндээ илүү сайн суралцах тусам бусад хэл нь мартагдаж эхэлдэг.
Түүнчлэн монгол, англи хэлээр зэрэг ярьж өссөн хүүхдүүд нэг хэлэнд нь ашиглагддаг хэлц, шилжсэн утгат үгийг нөгөө хэлэндээ шууд орчуулан хэрэглэж байгаа нь ажиглагддаг. Үүнээс үзвэл хүүхдийн сэтгэхүй дэх хэлний нарийн онцлог чанарыг ойлгох чадварт хос хэл сөргөөр нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл тухайн ярьж байгаа хүнийг юу хэлснийг сайн ойлгох боловч сэтгэл зүйг нь гүн ойлгож чадахгүй гэсэн үг юм.
Хэлээ солих нь зан чанарт нөлөөлнө
Хэл гэдэг өөрөө соёлыг гол хэсэг учраас тухайн хэлний үндэсний хэв маяг шингэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүн нэг хэлээр ярих үед тухайн үндэстний онцлогт таарсан зан авир гаргадаг бөгөөд хэлээ сольж ярих үед ааш нь эрс өөрчлөгддөг.
Төрөлхийн олон хэлтэй байсан ч сайн орчуулагч болоход хэцүү
Хос хэлтэй өссөн хүүхэд багаасаа чихээрээ сонсож хоёр хэлээ зэрэг сурдаг учраас хэчнээн сайн ярьдаг байсан ч үндэс суурийг нь гүнзгий заалгахгүй бол орчуулах чадвар сайн хөгжихгүй.
Орчуулагч болоход төрөлх хэл хамгийн их ач холбогдолтой. Хос хэлтний хувьд орчуулагч байхын тулд нэг хэлээ "төрөлх хэл" болгож тэрийгээ хамгийн сайн сурсан байх ёстой бөгөөд харин нөгөө хэлээ "гадаад хэл" маягаар харьцуулж ашигласнаар хамгийн сайн үр дүн гардаг юм.