5 дахь өдрийн орой хямдхан хийж болох зүйлс

5 дахь өдрийн орой хийж болох бага өртөгтэй дажгүй санаанууд хэрэгтэй байна уу? Та үргэлж найз нөхөдтэйгээ уухаар гарч эсвэл хүн бүрийн ятгалганд ороод зүгээр хажууд нь суугаад байж таарахгүй. Бид танд зарим нэг хөгжилтэй мөртлөө бага зардлаар хийж болох зүйлсийг санал болгож байна. Юун түрүүнд таныг бүтээлч байгаарай гэж хэлмээр байна. Доорх санаануудыг хэзээ л бол хэзээ хэрэгжүүлж болох бөгөөд хэрвээ танд өөрийн гэсэн илүү бүтээлч, хөгжилтэй санаа урган гарсан бол тэрийгээ зүгээр л хийх хэрэгтэй. За ингээд та 5 дахийн оройн юу хийхээ шийдэх л үлдлээ.

5 дахь өдрийн орой хямдхан хийж болох зүйлс

1 Хөлөгт тоглоомын үдэш

Сард нэг удаа эсвэл 7 хоногт 1 удаа “Хөлөгт тоглоом”-ын оройг зохион байгуул. Найз нараа гэртээ дуудаж оройг зугаатай өнгөрөөх төгс шалтгаан. Та өөрөө бага зэрэг амны зугаа болох зүйлс бэлдээд, найз нараа багахан уух юм авч ирэхийг захиарай. Цаг бага бол та хоол захиалан хүргүүлж бас болно. 5-уулаа суугаад бүтэн оройн турш Monopoly тоглосон маань хичнээн хөгжилтэй байсан гэж санана.

Хэрвээ та ямар тоглоом тоглохоо мэдэхгүй байгаа бол монгол залуусын бүтээсэн Тэрбумтан хөлөгт тоглоомыг санал болгож байна. Энгийн дүрмээр тоглодог poker, 5 гарын муушиг бас гэмгүй шүү.  

Хөлөгт тоглоомын үдэш

2 Оройн дугуйтай аялал болон алхалт

Зуны дулаан орой дугуйтай зугаал. Эсвэл пүүзээ сайн гэгч нь үдэж аваад хөнгөхөн гүйлт хий. Амьдардаг газрынхаа орчин тойронтойгоо сайхан танилц. Ойрхон байдаг цэцэрлэгт ороод нар жаргахыг хар. Байгалийн сайхныг мэдрээрэй.

Улаанбаатар хотын хувьд Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Явуухулангийн талбай, Ялалтын талбай, Сүхбаатарын талбай зэрэг газарт очоорой гэж зөвлөж байна.

Оройн дугуйтай аялал болон алхалт

3 Эрдэнэсийн эрэлд

Орчин цагийн далайн дээрэмчин болмоор байна уу? Тэгвэл танд утсан дээрээ тоглож болох Geocaching тоглоомыг санал болгож байна. Маш энгийн. Та вэбсайт руу нь ороод, бүртгэл хийлгээд, өөрийн бүсэд байгаа эрдэнэсийг хайж эхлэх юм. Энэ тоглоомын тоглогчид нь дэлхий даяар ямар нэг зүйл нуусан байх бөгөөд та түүнийг хайж олох болно.

Эрдэнэсийн эрэлд

4 Шинэ зүйл сурах

Интернэт хөгжснөөр шинэ сурах зүйлс ч их болж, сурах арга зам нь ч бас дагаад хялбар болжээ. Подкаст бол сонирхолтой бөгөөд өөрийгөө хөгжүүлэх сайн аргуудын нэг болсон. Дээр нь үнэ төлбөргүй байдаг. Монгол хэл дээр подкаст сонсохыг хүсвэл Unlock подкастыг туршаад үзээрэй.

Шинэ зүйл сурах

5 Movie night хийх

Хамгийн түрүүнд 5 дахь өдрийн орой хамтдаа кино үзэх найзаа олоорой. Амтат хоолоо өөрсдөө бэлтгэж, залхуу хүрвэл TokTok Delivery апп-аар захиалан, шилдэг гэсэн кинонуудаас шүүн үзэж болно. Ёсчлон авч үзвэл найзынхаа гэрт очиж movie night-аа хийх нь гэрээсээ гарсанд тооцогдоно.

Movie night хийх

6 Спортоор хичээллэх

Эрүүл бас хөгжилтэй нэгэн түгээмэл хувилбар бол найз нөхдөөрөө нийлэн зааланд сагс тоглох. Удаан уулзаагүй найз нартайгаа хамт заал авах үед суугаад ярилцах цаг ч их гардаг. Магадгүй та өөр спорт сонирхож байвал хөлбөмбөг, теннис, фитнесийг сонирхоод үзээрэй.

Спортоор хичээллэх

7 Art Gallery нээлтэнд оролцох

Ховорхон тохиолддог ч гэсэн уран зургийн үзэсгэлэн гарахад ихэвчлэн үнэгүй нэвтэрч орох эрхтэй байдаг. Бас үнэгүй дарс өгөх нь элбэг. Үүнээс гадна зургууд нь танд нэгийг бодогдуулах буйзаа. Урлагаас илүү оюун ухаан, сэтгэлийг сэргээж, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх зүйл үгүй.

Art Gallery нээлтэнд оролцох

8 Томилогдсон жолооч хийх

Найз нартайгаа хамт баймаар байвч уумааргүй, мөнгө үрмээргүй байна уу? Жолооч хий. Гайхалтай санаануудын нэг шүү. Мөнгө хэмнэнэ, хөгжилдөнө, клуб орвол бүжиглэнэ. Дээр нь найз нар тань чамайг хайрлах болно.

Томилогдсон жолооч хийх

9 Window Shopping

Дэлгүүр ороод юу ч авахгүй гарч үзсэн л биз дээ? Бүгд л тийм зүйлтэй тохиолдож байсан байх. Энэ нь цаг үрсэн дэмий явдал биш байсан гэж би  хувьдаа бодож байна. Их дэлгүүрээр хэсч, гайхалтай бүтээгдэхүүнүүдтэй танилцангаа хүмүүсийг ажиглах нь бас зугаатай шүү.

Window Shopping

10 Зүгээр л машинтай зугаал

Шатахуун хэдий үрэгдэх ч гэсэн тийм ч их зардал болохгүй байх. Оройн цагаар машинаа жолоодоод, дуртай хөгжмөө сонсонгоо их хотын амьдралын хэмнэлийг мэдрэх нь таатай байдаг. Өөртөө зорилго тавиад хотын мэдэхгүй хэсгээр жолоодлого хийж, шинэ гоё газруудыг илрүүлээрэй.

Зүгээр л машинтай зугаал

11 Амтат хоол захиалан ид

Захиалгын хоолоо гэрт ирэх үед үргэлж сэтгэл санаа өөдрөг байдаг. Та гэртээ юу ч хийж өнгөрүүлсэн бай дуртай хоолоо захиалаад амар сайхан үдшийг өнгөрүүлээрэй. Маргааш амралтын өдөр гэсэн бодол таны оюуныг амрааж, сайн тогоочийн хийсэн амттай хоол танд тав тухыг мэдрүүлнэ.

Амтат хоол захиалан ид

ТокТок-той холбогдох:

TokTok Playstore татах: https://goo.gl/CExrQN

TokTok Appstore татах: https://goo.gl/mw4nN8

ТокТок вебсайт: www.toktok.mn

Утас: 7766-7766

TokTok FACEBOOK like хийх: https: //www.facebook.com/toktok.mn

ТокТок INSTAGRAM дагах: https: //www.instagram.com/toktok_delivery/

TokTok YOUTUBE дагах: https://www.youtube.com/channel/UCNgDZT1RkbVd1TAUot1NQFg?sub_confirmation=1

 

Ингээд бид өөрсдийн бяцхан саналуудаа таньтай хуваалцлаа. Та өөрт таалагдсан зүйлээ хийж, Баасан гарагийн оройгоо хөгжилтэй өнгөрүүлээрэй.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.