1
Сидни Готлиб
Хүйтэн дайны үеэр химич Сидни Готлиб "LSD" мансууруулах бодисыг хүний оюун ухаанд нөлөөлөх “Үнэнээ хэлэх уусмал” болгон ашиглаж болно гэж үзжээ. Улмаар тэрбээр хүмүүст "LSD" хэрэглүүлээд юу болохыг нь ажигласан байна. Хэдийгээр түүний туршилтад орсон хүмүүсийн үнэнч байдал нэмэгдэж байсан ч тэдний оюун санааг нь удирдах боломжгүй болох нь тогтоогджээ.
2
Илья Иванович Иванов
Энэхүү Оросын эрдэмтэн зохиомол хээлтүүлэг, эрлийзжүүлэлтийн тал дээр мэргэшсэн нэгэн байсан юм. Тиймээс ч Сталин түүнийг хүн шиг сармагчин боолыг бүтээ хэмээн тушааж байсан бөгөөд тэдгээр нь Коммунист Оросын үйл ажиллагаанд туслах ёстой байжээ. Улмаар тэрбээр сармагчингуудад хүний үрийн шингэнийг хиймлээр суулгасан боловч нэг ч сармагчин хээл аваагүй учир туршилт нь дууссан юм.
3
Пал Эрдёш
Энэхүү Унгарын математикч өөрийн ажилдаа маш дуртай, түүндээ үнэнч байсан учир огт гэрлэлгүй, үргэлж аялдаг байв. Улмаар амьдралынхаа эцэст тэрбээр 1500 орчим эрдэм шинжилгээний бүтээлийг гаргасан байжээ.
4
Роберт Чезбро
Тэрбээр вазелиныг зохион бүтээгээд зогсохгүй өдөр бүр түүнийгээ иддэг байжээ. Түүнчлэн Роберт Нью-Йорк хотоор тойрон явж арьсаа хүчлээр эсвэл асаагуураар түлээд вазелиныг түрхэж эдгээх замаар өөрийн бүтээгдэхүүнээ сурталчилдаг байсан аж.
5
Александр Богданов
Зураг дээрх Орос эмч мөнхийн залуу насны нууцыг олохын тулд маш их хичээж байсан бөгөөд нэгэн удаа тэрбээр өөр лүүгээ малери өвчтэй сурагчийнхаа цусыг юүлжээ. Харамсалтай нь, Александр нас барж харин хүү амьд үлдэж чадсан юм.
6
Франц Райхельт
Австралийн оёдолчин тэрбээр “шүхэр - пальтог” бүтээж байжээ. Улмаар бүтээлээ туршихын тулд хэд хэдэн манекеныг өндрөөс шидсэн боловч шүхэр нь нээгдээгүй гэдэг. Гэвч Райхельт амьд хүн үсэрвэл түүний шүхэр ажиллана гэдэгт итгэлтэй байсан учир өөрөө Эйфелийн цамхгаас үсэрч амиа алдсан юм.
7
Сергей Брюхоненко
Хиймэл цусан хангамжийн төхөөрөмжийг зохион бүтээсэн тэрбээр өөрийн бүтээлээ шалгаж үзэхийн тулд нохойн тасалсан толгойг амь оруулж байсан ажээ.
8
Рудольф Дизель
Тэрбээр дизель хөдөлгүүр зохион бүтээснийхээ дараа өөрийнхөө бүтээлийг амжилтанд хүрэхгүй хэмээн үзэж амиа хорлож байсан юм.
9
Уильям Честер Майнор
Америкийн мэс засалч, Оксфордын толь бичгийг зохиосон тэрбээр Аркхемийн сэтгэцийн асуудалтай гэмт хэрэгтнүүдэд зориулсан эмнэлэгт байхдаа уг толь бичгээ бичиж байсан юм. Түүнийг параной өвчнөөс болж хүний амь хороож байсан гэж үздэг.
10
Тихо Брахе
Данийн суут одон орон судлаач тэрбээр маш ичимхий зантай байсан бөгөөд нэгэн удаа Прага хотод болсон хүлээн авалтын үеэр ариун цэврийн өрөө орох хэрэгтэй болсон ч тэвчиж суусаар байгаад үдшийг дуусгаж байжээ. Улмаар Брахегийн амийг авсан өвчин нь бөөрний чулуу болж таарсан юм.
Түүнчлэн чухам энэ хүний судалгааны ажил дээр л үндэслэж Кеплер гарагуудын хөдөлгөөний хуулийг зохиосон билээ.