19-р зууны үеийн жихүүдэс төрүүлэм хөрөг зургуудын нууц

"Викториагийн эрин" гэж нэрлэгддэг 19-р зууны үе техник технологийн хувьслыг жинхэнэ утгаар нь авч ирсэн билээ. Энэ үед хийгдсэн хамгийн том нээлтүүдийн нэг нь яах аргагүй гэрэл зураг юм. Гэхдээ мэдээж тэр үеийн хүмүүс одоогийнхоос тэс өөр соёлтой байсан бөгөөд зарим уламжлал нь орчин үеийн мэт санагдах боловч зарим нь дундад зууны үеийнх мэт санагдах нь бий. Тэдгээр этгээд уламжлалуудын нэг нь талийгаачийн хөрөг зургийг авах юм. 

19-р зууны үеийн жихүүдэс төрүүлэм хөрөг зургуудын нууц

1 Яагаад ингэдэг байсан бэ?

19-р зуунд гэрэл зураг дөнгөж гарч ирээд байсан учраас хүмүүс одоогийнх шиг цаг мөч бүрээ хальсанд буулгаж чаддаггүй байв.

Гэрэл зураг гэдэг нь өөрөө тийм ч хямд эд биш байсны дээр аппарат нь нүсэр, болхи байжээ. Тиймээс хүмүүс дөнгөж нас барсан ойр дотны хүний дурсгалд зориулан зургийг нь авдаг байсан бөгөөд харахад эвтэйхнийг нь бодоод амьд мэт болгон засаж янзалдаг байжээ.

Яагаад ингэдэг байсан бэ?

2 Яаж авдаг байсан бэ?

Тухайн үед өвчлөл их, анагаах ухаан сайн хөгжөөгүй байсан учраас бага насны хүүхдүүд үрэгдэх нь элбэг байв. Тиймээс эцэг эх нар нь хүүхдийнхээ дурсгалд зориулан амьд мэт зургийг нь даруулдаг байсан аж.

Яаж авдаг байсан бэ?

Гэрэл зурагчин нар хүүхдийг амьд мэт харагдуулахын тулд дараах аргуудыг хэрэглэдэг байжээ.

  • Хүүхдийг аав юм уу ээжтэйгээ юу ч болоогүй мэт суулгах
  • Том хүний өлмийд нь нохой суулгах
  • Цогцсыг цэх байлгахын тулд тусгай хөл ашиглах
  • Хүүхдийн эцэг эх нь тэврэх
  • Ихэнхдээ ширээний ард суулгах

Галт тэргэн доогуур орж амиа алдсан энэхүү залуу бүсгүй ширээний ард сууж байгаагаар гарсан бөгөөд зөвхөн биеийн дээд хэсэг нь харагдаж байна.

3 Зургийн үнэ

Зураг авахуулах нь өөрөө их үнэтэйн дээр энэхүү нэмэлт үйлчилгээ нь бүр ч илүү төлбөр шаарддаг байжээ. Нас барагсдын гэр бүл одоогийн ханшаар 200 ам.долларын хөлс төлдөг байсан учраас зурагчид сайн орлоготой байв. Тухайн үед зураг авахуулахаар бэлтэй хүмүүс бүгд энэ үйлчилгээг авдаг байсан юм.

Зургийн үнэ

4 Үр дүн

Та одоо үед интернетийн тусламжтай талийгчдын гэрэл зураг олныг олж болно.

Зарим гэрэл зурагчид дэндүү сайн ажилласан учраас сайн ажиглахгүй  л бол зарим зураг дээрээс хэн нь талийгаач, хэн нь амьд хүн гэдгийг ялгахад бэрх. 

Үр дүн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()