1.Их зангаа гаргаж эхэлбэл та тэдэнд сануулга өгч байгаарай
Их зантай хүмүүс өөрийн хэлж, ярьж буй зүйлдээ төдийлөн анхаарал хандуулдаггүй учир бусдад таалагдахгүй байгаа гэдгээ огт мэдэрдэггүй. Тиймээс хэрвээ түүний байгаа байдал танд таалагдахгүй байвал ерөнхийдөө дипломат талдаа харьцсан нь зүгээр юм.
Жишээлбэл, тухайн хүнд “Чи энэ үгийг их зантай байдлаар хэлэхийг хүсээгүй гэдэгт итгэлтэй байна” эсвэл “Чи энэ талаар ярихдаа их зантай харагдаж байна” гэж хэлж болно. Энэ нь түүнд зан араншинг нь шууд ойлгуулах арга бөгөөд алдаагаа засах боломжийг ч олгож байгаа хэрэг юм. Улмаар тэрбээр танаас уучлалт гуйж, буруугаар ойлгуулахыг хүсээгүй гэдгээ хэлэх магадлалтай.
2. Хүн бүр өөр өөрийн гэсэн бодолтой гэдгийг ойлгуулаарай
Их зантай хүмүүс өөрийн бодлоо бусдад тулгах дуртай байдаг бөгөөд өөр хэн нэгний санааг бодлыг сонсож, ойлгох нь юу л бол. Мөн чухал шаардлагатай үедээ та бүх зүйлийг түүний хэлснээр шийдвэрлэх гэсний хэрэггүй.
Учир нь ажил үүргийн холбогдолтой асуудал дээр өөрийн бодолдоо бат зогсох нь хялбар байдаг. Гэхдээ нөгөө хүндээ өөрийн санааг яагаад чухал болохыг батлах хэрэгтэй шүү.
3. Хошигнол, егөөдөл ашигла
Таныг доромжилж буй хүнд зөрүүлээд доромжилсон хариулт өгөх нь үнэндээ тун ичгүүртэй явдал юм. Тиймээс хэрвээ хэн нэгэн таныг “Чи тэнэг” гэж хэлбэл бухимдалгүй, тайван байж хошигносон маягаар түүний доромжлолд хариулах хэрэгтэй шүү.
4. Шүүмжлэхдээ болгоомжтой бай
Хэрвээ та их зантай хүнийг шүүмжлэх хэрэгтэй болсон бол бүх муу муухай үгсийг хэлэхээсээ татгалзаарай. Учир нь танд өрсөлдөгч, үзэн ядагч хэрэггүй гэдэгт итгэлтэй байна. Их зантай хүмүүс ихэнхдээ алдаа гаргах, эвгүй байдалд орохоос маш их айдаг. Тиймээс бага зэрэг энэрэнгүйгээр сэтгэл гаргаж болгоомжтой шүүмжлэх хэрэгтэй шүү. Мөн өөрт таалагдахгүй байгаа зүйлээ нотолгоотойгоор хэлэх нь зүйтэй.
Үүнээс гадна түүний давуу талуудыг яриандаа дурдаж, хожигдоогүй гэдгийг нь ойлгуулаарай. Тэгвэл та түүний өрсөлдөгч гэхээсээ илүү хамтрагч болж чадах юм.
5. Хэт их хичээх хэрэггүй
Мэдээж, их зантай удирдлагатай болно гэдэг хамгийн хэцүү зүйл. Хэрвээ танд ийм асуудал тулгарсан бол түүний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, хувийн гуйлтад нь туслах хэрэггүй.
Мөн өөрийнхөө ажил үүргийн тодорхойлолтод кофе зөөх, хими цэвэрлэгээнд өгсөн хувцас авчрах гэх мэт зүйлс багтаагүй гэдгийг ойлгуулаарай. Бүр болохгүй бол “Надад энэ ажлыг хийсэнд төлбөр төлдөггүй” гэж хэлэхэд л хангалттай.
6. Инээ
Хэрвээ их зантай хамтрагч чинь таныг доромжилж, загнах гэж оролдвол та түүнийг ямар нэг инээдтэй зүйл ярьсан мэт чанга инээгээрэй. Үр дүнд нь нөгөө хүний чинь бодол сарниж, өөрийгөө алиалагч мэтээр хүлээж аваад шууд л алга болох болно. Үргэлж өөрийгөө бусдаас хамгийн шилдэг нь гэж боддог их зантай хүмүүстэй өөрөөр яаж ч харьцах билээ.
7. Асуудлыг нарийвчлан ярилцах талаар санал тавь
Их зантай хүмүүс ямар нэгэн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байх үедээ аливаа зүйлийг маш ихээр хэтрүүлэн ярьдаг. Хэрвээ танд ийм асуудал тулгарсан бол түүнтэй өөрийн мэдлэгт тулгуурлаж мэтгэлцэх хэрэгтэй шүү. Харин хийх ёстой ажил үүргийн чинь талаар өдөр бүр ямар нэгэн сануулга ирж байвал удирдлагатайгаа ажил хэрэгч маягаар ярилцаад үзээрэй.
Түүнчлэн их зантай хүмүүсийн бурууг батлах гэж оролдсоны хэрэггүй байдаг. Харин түүнээс “Чи хаанаас ийм их мэдээлэлтэй болов оо. Хувийн туршлага уу” гэж асууж болох юм.
8. Эвгүй асуулт асуу
Түүнээс “Бид яагаад энэ аргаар хийх ёстой гэж?” эсвэл “Та яагаад өөрийгөө биднээс дээгүүр тавьж байгаа юм бэ?” гэж асууж болно. Их зантай хүмүүс хүн бүр өөрийнх нь үгэнд орох ёстой гэж боддог учир ийм төрлийн асуултад хариулах үедээ эвгүй байдалд орж, уучлалт гуйхаас өөр аргагүйд хүрдэг юм. Гэхдээ уучлалт гуйгаагүй байсан ч дотроо ямар нэгэн зүйлийг бодох нь мэдээжийн хэрэг юм.