Дэлхийн хамгийн өвөрмөц 10 дэлгүүр

Зах зээлийн нийгэмд худалдаа эрхлэгч нар үйлчлүүлэгчдийг татахын тулд хэний ч санаанд оромгүй зүйлсийг бодож олох хэрэгтэй байдаг. Тэдгээрийн зарим нь хэт этгээд гэмээр ч түүгээрээ хэрэглэгчдийг татаж чаддаг нь гайхалтай. Энэ үүднээс та бүхэнд дэлхийн хамгийн этгээд 10 дэлгүүрийг танилцуулж байна.

Дэлхийн хамгийн өвөрмөц 10 дэлгүүр

1 "Freitag" дэлгүүр, Цюрих

Цүнхний "Freitag" брэнд дахин боловсруулсан материалаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болохоо харуулахын тулд 17 ширхэг чингэлэг нийлүүлж дэлгүүрийн барилгаа барьжээ.

"Freitag" дэлгүүр, Цюрих

2 "Swarovski", Токио

Токио хот дахь "Swarovski" брэндийн дэлгүүр дотоод заслаа "Талстын ой" хэмээн нэрэлсэн байна.

"Swarovski", Токио

3 Дугуйны дэлгүүр, Берлин

Берлин хот дахь нэгэн дугуйны дэлгүүр үйлчүүлэгчдийн анхаарлыг татахын тулд 120 дугуй гадна талдаа өлгөжээ. Энэ нь үр дүнгээ өгч тус дулгүүр олон нийтийн сүлжээнд их алдартай болсон байна.

Дугуйны дэлгүүр, Берлин

4 "Poplar Kid’s Republic", Бээжин

Бээжин хот дахь "Poplar Kid’s Republic" номын дэлгүүр хүүхдийн унших сэдлийг төрүүлэхийн тулд дотоод заслаа үлгэрийн мэт болгожээ. 

"Poplar Kid’s Republic", Бээжин

5 "Adidas", Амстердам

"Adidas" брэнд Амстердам хотод үйлчлүүлэгчдийг татахын тулд яг пүүзний хайрцаг шиг дэлгүүр барьсан нь амжилт олсон юм.

"Adidas", Амстердам

6 Хонин барилга, Шинэ Зеланд

Шинэ Зеландын эдийн засгийн гол хөшүүрэг нь хонины фермүүд юм. Тийм учраас ноолууран эдлэлий дэлгүүрийг хонины хэлбэртэй барьсан нь тийм ч гайхаад байхаар зүйл биш байх.

Хонин барилга, Шинэ Зеланд

7 "Амьтны дэлгүүр", Того

Африкийн Того улсад байдаг энэхүү дэлгүүрт зэрлэг амьтны яс арьс зэргийг борлуулдаг аж. Тэдгээр бараа нь шашны ёслолын болон уламжлалт анагаах ухааны зорилгоор ашиглагддаг аж.

"Амьтны дэлгүүр", Того

8 Байгалийн дэлгүүр, Парис

Парис хотод 1831 онд байгалийн ухаан сонирхогчдод зориулсан нэгэн дэлгүүр нээгдсэн нь өнөөг хүртэл ажилласаар байна. Энд төрөл бүрийн амьтнаар хийсэн чихмэл, тэдний эрхтнийг хадгалсан шилэн сав зэрэг байдгаас гадна хүний гавлын яс хүртэл энд бий:

Байгалийн дэлгүүр, Парис

9 "The Romanticism" дэлгүүр, Ханжоу

Хятадын Ханжоу хотод "The Romanticism" нэртэй дэлгүүр байдаг бөгөөд дэлгүүрийн дотоод засал нь ирээдүйн сансарын хөлгийг санагдуулам өвөрмөц юм.

"The Romanticism" дэлгүүр, Ханжоу

10 Хөвдөг дэлгүүр, Индонези

Индонезийн Борнео аралд голын усаар завьтай зорчих иргэд маш их байдаг учраас тэнд бүхэл бүтэн хөвдөг зах үүсчээ.

Хөвдөг дэлгүүр, Индонези

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()