"Руслан" хэмээх хочтой "AН-124" нь нийт 120 тоннын даацтай. "Руслан"-аас илүү ачаа ачиж чадах ганцхан онгоц байсан нь нийт 250 тонны даацтай "AН-225 Мрия" каргоны онгоц юм. Гэхдээ "AН-225"-ыг ердөө ганцханыг үйлдвэрлэсэн бөгөөд өдгөө тэрхүү онгоц ашиглалтаас гарчээ. Харин "Руслан" загвар нийт 55 үйлдвэрлэгдсэн бөгөөд тэднээс ихэнх нь ашиглагдсан хэвээр байгаа юм.
Хэрвээ та нисгэгчийн бүхээгт хүрэхийг хүсвэл маш эгц шатаар өгсөх хэрэг гарна. Энэ зурган дээр байгаа нь ачааны хэсэг юм. Хэмжээг нь баримжаалахыг хүсвэл цаана зогсож байгаа 2 ажилчинг хараарай. Хамгийн гайхмаар нь тус онгоц 2 давхар ачааны хэсэгтэй бөгөөд энэ нь эхний давхар юм.
Шатаар өгсөх үед та суудлын машин шиг хэмжээтэй тасалгаатай таарна. Баруун талд нь шүүгэээнүүд, ажилдын өрөө байх бөгөөд зүүн талд нь гал тогоо, ширээ сандал байх аж.
"Руслан" нь дотор ариун цэврийн өрөө 3 бий. Нэг нь нисгэгчийн бүхээгний пэргэд, нөгөө хоёр нь баруун далавчны хойно байрлах аж. Тэнд бас ачааг хариуцаж явах 88 хүний багтаамжтай өрөө бий.
Нисгэгчийн бүхээгт 8 хүн сууна. Тэдгээр нь Ахлах нисгэгч, хоёрдугаар нисгэгч, чиглүүлэгч, нислэгийн ахлах инженер, нислэгийн инженер, нислэгийн оператор, ачаа ачиж буулгах 2 оператор нар юм.
Ахлах нисгэгчийн суудал
Нисгэгчийн суудал