1
Тэд нас болон бусад зүйлсэд санаа зовдоггүй
Хэдийгээр хачин санагдаж байгаа ч нас явах тусмаа хүмүүс хөгширч байгаадаа болон бусдын үзэл бодол гэх мэт элдэв жижиг зүйлсэд санаагаа зовоохоо больж эхэлдэг. Тиймээс ч 30 настай эмэгтэйчүүд илүү өөртөө итгэлтэй, сэтгэл татам харагддаг байна.
2
Тэд загварын чиг хандлагыг дагадаг
Сүүлийн үед бүсгүйчүүдийг гаднаас нь хараад насыг нь таахад хэцүү болсон. Учир нь бүхий л насны эмэгтэйчүүд ижил загварын трэнд болж байгаа хувцаслалт болон нүүр будалтын чиг хандлагыг дагаж байна.
3
Тэд илүү үнэтэйг нь сонгодог
30 насанд хүрсэн эмэгтэйчүүдийн ихэнх нь амьдралдаа юу хүсэж байгаагаа тодорхойлж, зарим нь аль хэдийн өөрсдийн бизнесээ эхлүүлж, нийгэмд байр сууриа олсон байдаг. Тиймээс тэд өөрсдөдөө илүү их цаг гаргаж, чанартай хувцас худалдан авч, гоо сайхны үнэтэй салоноор үйлчлүүлдэг юм.
4
Тэд өөрсдийн хэв маягаа олсон
Дүр төрх бүрдүүлэлтийн хувьд 30 нас бол алтан үе юм. Энэ үед эмэгтэйчүүд өөрт нь юу зохидог, юу тохирдоггүй болохыг аль хэдийнээ ойлгож мэдсэн байдаг.
5
Тэд өөрсдийгөө хүндэлдэг
30 настай эмэгтэйчүүд таагүй асуудлуудыг харьцангуй хялбархнаар зохицуулж, хүнд байдлаас хурдан гардаг байна. Учир нь нас явахын хэрээр бид цаг хугацааг хүндэтгэж, өөрийн мэдрэлийн эс бүрээ хайрлаж эхэлдэг юм шүү дээ.
6
Тэд юу хүсдэгээ мэддэг
Эмэгтэйчүүд 30 нас хүрмэгцээ юу хүсэж байгаагаа тодорхойлж, өөрсдийн тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө бүхнийг хийж эхэлдэг. Түүнчлэн өөртөө илтгэлтэй болдгоос гадна үргэлж сэтгэл татам харагддаг аж.
7
Тэд дутагдлаа хүлээн зөвшөөрдөг
Хүн бүрд өөрийн гэсэн дутагдал байдаг. Үүнд олон нийтийн санаа бодол, нийгмийн орчин, хэвшмэл хандлага гэх мэт зүйлс нөлөөлдөг аж. Мөн эмэгтэй хүн бие даан амьдарч эхлэхэд багагүй бэрхшээлтэй тулгардаг. Гэхдээ 30 нас хүрэх үед тэд өөрсдийн асуудлыг хялбархан шийдэж, нөхцөл байдалтайгаа дасан зохицож сурдаг юм.
8
Тэд буруу хооллолтоос татгалздаг
30 насны эмэгтэйчүүд юу идэхээ маш сайн тооцоолдог бөгөөд гэртээ хоол хийхийг эрмэлздэг аж. Энэ нь ч тэдний арьс, сэтгэл санааны байдал, гадаад үзэмжинд таатайгаар нөлөөлдөг юм. Мөн тэд эрүүл мэнддээ түлхүү анхаарч нэмэлт тэжээлүүдийг хэрэглэхийг зорьдог.
9
Тэд үүрд мөнх гоо үзэсгэлэнтэй байхгүй гэдгээ мэддэг
20 настай эмэгтэйчүүд үргэлж эрүүл чийрэг, гоо үзэсгэлэнтэй хэвээр явна гэж эндүүрдэг. Харин 30 хүрснийхээ дараа тэд ирээдүйг илүү бодитоор харж, эрүүл мэнд болон дотоод хүндээ анхаарлаа хандуулж эхэлдэг юм. Ингэснээр илүү залуу харагдаж, олны анхаарлыг татдаг байна.
Нийгэм судлаачид 30 насыг шинэ 20 гэж тодорхойлдог. Түүнчлэн нас бүр өөрийн гэсэн давуу талтай бөгөөд түүнийгээ ойлгож, сайхан бүхнээ тодотгож, таашаал авч байх нь хамгийн чухал ажээ.