Энэхүү иогийг нэг удаа 20 минутын хугацаатайгаар долоо хоногт 6 удаа хийх хэрэгтэй гэж Меган Марклын гоо сайханч Дэниел Коллинс зөвлөсөн бөгөөд хийж эхэлснээс 6-9 сарын дараа та ямар их залуужсанаа мэдрэх болно гэжээ. Ингээд хамтдаа Меган Марклын хйидэг нүүрний иогийг сурж авцгаая.
1
Нүдний хөхрөлт болон хаванг буулгах дасгал
- Дунд хуруугаараа хөмсөгний дотор талын үзүүр дээр , долоовор хуруугаараа гадна талын үзүүр дээр дар.
- Дээшээ харангаа зовхио аль болох өргөхийг хичээнэ. Хоёр секундын турш бариад суллана.
- Дасгалыг дахин 6 удаа давт. Эцэст нь 10 секундын турш нүдээ аниарай.
2
Зөөлөн инээмсэглэх
Энэ дасгал нь хацарны арьсыг унжихаас сэргийлэх зорилготой юм.
- Шүдээ уруулаараа далдлаад амаа O хэлбэртэйгээр нээгээрэй.
- Шүдээ далдалсан хэвээрээ инээмсэглээрэй. Энэ дасгалыг 6 удаа давтана.
- Дараа нь инээмсэглэсэн хэвээрээ долоовор хуруугаа эрүү дээр байрлуул. Толгойгоо яльгүй гэдийлгээд эрүүгээ дээш хөдөлгө. Суллаад дахин давтана.
3
Үрчлээгүй духтай болох дасгал
Энэ дасгал нь духны арьсыг чангална.
- Хоёр гарынхаа хуруунуудыг өндгөөр нь нийлүүлээд духан дээрээ байрлуул. Ингэхдээ хуруунууд хоорондоо зайтай байх ёстой.
- Бага зэргийн даралттайгаар гараа духан дээгүүрээ гүйлгэнэ.
- 6 удаа давтана.
4
Сэтгэл татам нүд
- Долоовор хуруугаа зовхины доор хамар луугаа зааж байгаа юм шиг байрлуулаад зөөлхөн дарна.
- Уруулаараа шүдээ далдлаад амаа нээ.
- Дээшээ хараад 30 секундын турш нүдээ анивчаад дараа нь амраана.
5
Сайхан хүзүү
- Хурууныхаа үзүүрээр эгэмний ясан дээрээ дар. Дараа нь толгойгоо гэдийлгээд эгэмний арьсаа яльгүй доош нь тат.
- Дараа нь толгойгоо буулган, татсан арьсаа суллана. Энэ дасгалыг хэд хэдэн удаа давтана.