1
Маяк, Үйлдвэрлэлийн холбоо, ОХУ
Оросын Челябинск мужийн Озёрск хотод цөмийн зэвсэг үйлдвэрлэх, хадгалах, гаргаж авах зэрэг үйлдвэрлэлийг явуулдаг. Түүхэндээ энэ газарт нийт 33 удаа осол гарч байсан ба тэдгээрийн хамгийн аймшигтай нь 1957 оны зургадугаар төвшний том осол юм.
Дашрамд дуулгахад Чернобылийн осол долдугаар төвшнийх байсан аж. Харамсалтай нь дээрх ослын үеэр яг хэдэн хүн үхсэн нь одоог хүртэл нууц хэвээр үлджээ. Мөн цацраг идэвхт хордсон энэхүү нутагт олон удаагийн цэвэрлэх ажиллагаанууд явагдаж байсан боловч бүгд бүтэлгүйтсэн гэдэг.
Хэдийгээр албаныхан Озёрскийг ойролцоох Челябинск, Екатеринбург, Санкт-Петербург шиг бохирдолтой хэмээн үзэхгүй байгаа ч бодит байдал дээр эндхийн оршин суугчдын ирээдүй хойч үе маш ноцтой эрүүл мэндийн асуудалтай тулгараад байгаа билээ. Учир нь тус газарт төрөлхийн саатал, согогтой хүүхдүүд төрж байгаа юм. Мөн цацраг идэвхт өртсөн олон эмэгтэйчүүд хүүхэд тээж чадахгүй, эндэж байгаа бөгөөд үйлдвэрлэлээс гарч буй хог хаягдлууд ойр хавийн гол, нуурыг маш ихээр бохирдуулдаг ажээ.
2
Денвер, АНУ
Далайн төвшнөөс 1,609 метрийн өндөрт оршдог АНУ-ын Колорадо мужийн Денвер хот нь олон жилийн өмнөөс л цацраг идэвхт бодист ихээр өртөх болжээ. Бусад өндөрлөг газраас ялгаатай нь энэ газарт нарны хэт ягаан туяа нэвт тусдаг ба агаар мандлын давхарга нь харьцангуй нимгэн аж. Гэхдээ ингээд болоогүй ээ. Денверийг тойроод маш олон ураны орд байдаг юм.
3
Селлафилд, Их Британи
Селлафилд нь атомын бөмбөг үйлдвэрлэдэг цогцолбор бөгөөд 1957 оны аравдугаар сард плутон гаргаж авах үеэр гал гарсны улмаас их хэмжээний цацраг идэвхт бодис агаарт дэгдэж байжээ. Мөн тэрхүү осол нь тавдугаар зэрэглэлийнх байсан хэдий ч түүнээс бага 1-3 дугаар зэрэглэл олон нийтэд аюул учруулдгийг санах хэрэгтэй юм.
Мөн сүүлд 1995 онд тус газрыг шинэчилж энхийн зорилгоор ашиглах болжээ. Гэхдээ 2005 онд дорвитой арга хэмжээ авах хүртэл энэ цогцолбор өөрөөсөө цацраг идэвхт бодис ялгаруулсаар байсан юм. Гэхдээ олон удаагийн санал шүүмжлэлийн дараа Селлафилдийг тэр чигт нь хаасан гэдэг.
4
Гояс, Бразил
1987 онд энэ газрын нэгэн ашиглагдахаа больсон эмнэлгээс хэсэг бүлэг хүмүүс ионжуулсан туяаны хэд хэдэн аппаратыг хулгайлж байжээ. Учир нь аппаратаас цацарч байсан цэнхэр туяа тэдний сониуч занг ихэд хөдөлгөсөн аж. Гэвч тэд хулгайлсан зүйлээ нэг л өөр болохыг анзаарч ойлгоод хүн олохооргүй газар аваачиж хаяжээ. Харамсалтай нь, хожим тэдгээр аппаратуудыг хүн олж гэртээ аваачаад ямар ч хамгаалалтгүй хүрч, ойр хавийн хүмүүстээ үзүүлж цацраг идэвхт хордож улмаар нэг нэгэндээ халдаасан гэдэг.
Хоёр долоо хоногийн дараа л гэхэд бие биеэсээ хордсон 100 гаруй хүмүүс нас барсан бөгөөд зарим нэг халдвар тээгчид нь одоо хүртэл амьд байдаг юм.
5
Фүкүшима, Япон
Чернобылийн дараагаар Японы Фүкүшимад хамгийн том цөмийн дэлбэрэлт болж дэлхий дахинд маш их хор хөнөөл учруулж байсан билээ. Мөн хүчтэй газар хөдлөлт, цунамигаас үүдсэн тэрхүү осол нь долдугаар төвшний гамшигт тооцогддог аж.
Тухайн үеийн байгалийн гамшгаар Фүкүшима цахилгаан станцын доторх цахилгаан хангамж, нөөц дизель генератор руу ус орж, хөрснөөр дэлбэрэлт үүссэн ба түүний улмаас ойр орчимд нь амьдарч байсан нийт 160 мянган хүн орон гэрээсээ дүрвэсэн гэдэг. Энэ осол нь Японы эдийн засагт маш их хохирол учруулж байсан юм.
6
Чернобыль, ОХУ
Чернобылийн аймшигт осол болсноос хойш 30-аад жил өнгөрсөн байна. 1986 онд Чернобылд дэлбэрэлт болсон бөгөөд энэ галыг унтраахын тулд станцын ажилчид болон гал сөнөөгчид 10 хоногийн турш ажиллажээ. Ослын хор уршгийг тодорхой тогтоож чадаагүй байгаа бөгөөд ойролцоогоор 4-200 мянган хүн харамсалтай байдлаар амь үрэгдсэний зэрэгцээ Украины Чернобыль хот орчмын нутаг дэвсгэр бүхэлдээ хаягдан цацраг идэвхит хорт бодисоор бохирдсон.
Дэлбэрэлтийн дараах хорт туяа нь ойролцоох улсуудад ч мөн их хэмжээний гарз хохирол учруулжээ. Европын эрүүл мэндийн байгууллагууд эмэгтэйчүүдийг хөл хүнд болохгүй байхыг сануулж, хөл хүнд эмэгтэйчүүдийг аборт хийлгэхийг зөвлөж байжээ. Учир нь ослоос үлдсэн цацраг туяа урагт нөлөөлж, буруу хөгжилтэй хүүхэд төрөх болжээ. Өнөөдөр 30 жил өнгөрсөн ч цацраг туяа идэвхитэй байсаар, төрөлтийн гажигтай, хорт хавдартай хүүхдүүд төрсөөр байгаа юм.