Хойд Солонгос болон Хятадын иргэд интернетийг хэрхэн ашигладаг вэ?

Бид дэлхийн өнцөг булан бүрд байгаа найз нөхөдтэйгөө интернетийн тусламжтайгаар харьцаж чаддаг болсон билээ. Үнэн хэрэгтээ, орчин үед хүмүүсийг хол зай бус цагийн зөрүү л зааглах болсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ интернеттэй хэрнээ бусдаас огт өөр цахим ертөнцийн орон зайд амьдардаг хүмүүс олон бий. Тэр ч утгаараа та бүхэнд Хойд Солонгос болон Хятад улсын иргэд хэрхэн интернет ашигладаг талаарх мэдээллийг хүргэж байна.

Хойд Солонгос болон Хятадын иргэд интернетийг хэрхэн ашигладаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хятадын интернет хэрэглээ

  • Хятадад хэн нэгэн цахим хуудас нээхдээ юун түрүүнд Хятадын Үйлдвэрлэл, Мэдээлэл, Технологийн Яаманд бичиг баримт бүрдүүлж өгч, багагүй олон шат дамжлагыг давах шаардлагатай болдог. Эс бөгөөс өөр хэн ч вэб сайт нээж өгч чадахгүй юм.
  • Хятадын Засгийн Газраас Википедиаг бүр мөсөн хааж, хориглосон байдаг. Учир нь эрх баригчид 1989 онд оюутнуудын Тяньаньмэний талбайд гаргасан бослогын талаарх мэдээллийг бусдаас нуудаг юм. Мөн үзэл баримтлалд нөлөөлөхүйц өөр эмзэг сэдвүүдийг ч ард иргэдээсээ нууцалдаг бөгөөд тэд энэхүү ажлаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дэх суртал ухуулгын эсрэг тэмцэх ажиллагааны хүрээнд явуулдаг ажээ.
  • Хятадын Засгийн Газрын харьяанд блогерууд буюу Уамоданы арми ажилладаг. Албан бус эх сурвалжаар тэднийг “50 центийн нам” хэмээн нэрлэдэг. Учир нь тэдгээр блоггерууд төр засгийнхаа үйл ажиллагааг эергээр дүгнэж бичих гол үүрэгтэй байдаг ба интернетэд оруулсан нийтлэл, сэтгэгдэл бүрдээ 50 центтэй тэнцэх хөлс авдаг аж.
  • Английн “The Guardian” сэтгүүлийн олж мэдсэнээр тус Уамоданд нийт 300 мянган хүн ажилладаг гэнэ.

Хятадын интернет хэрэглээ

  • Хятадын интернет хэрэглэгчид бүдүүлэг зохисгүй үгийг нууцлалтайгаар бичиж сурсан байдаг. Ингэхдээ тэд алдаатай ханз, нууц тэмдэг, араб тоо, англи хэлний хар ярианы үгсийг хооронд нь хольж бичдэг ба түүнийгээ Ангаргийн хэл гэж нэрлэх нь ч бий.
  • 2003 онд Хятадын Засгийн Газраас “Алтан хамгаалалт” гэх онцгой төслийг эхлүүлж байжээ. Уг төсөл нь хүмүүсийн гадны цахим хуудас руу нэвтрэх эрхийг хязгаарлахад чиглэж байв. Үүний улмаас л иргэд нь гадны мэдээний сүлжээнд нэвтэрч болдоггүй аж.
  • Мөн Хятадын ямар ч цахим хуудас бусад орны мэдээ, мэдээллийн сүлжээг зөвшөөрөлгүй орчуулах эрхгүй байдаг ба тэдэнтэй холбогдож ч чаддаггүй юм.

  • Хятадад “YouTube”, “Twitter”, “Gmail”, “Google Play”, “Google Docs”, “Flickr”, “WhatsApp” мөн “Facebook”-ийг ашиглах боломжгүй байдаг. 
  • Тэнд хамгийн өргөн хэрэглэгддэг олон нийтийн сүлжээ бол “Sina Weibo” юм. Гэхдээ энэ сайтын хаягтай болохын тулд иргэд нь паспортын мэдээлэл болон оршин суугаа жинхэнэ хаяг зэргээ үнэн зөв мэдүүлэх ёстой байдаг.
  • Түүнчлэн 2013 онд Хятадын Засгийн Газар интернет дэх цуу ярианы тухай хуулийг баталжээ. Хэрвээ интернетэд хэн нэгэн үнэн эсэх нь тодорхойгүй дуулиант зүйл бичиж, тэрийг нь 5000 хүн үзэж, 500 удаа хувилсан байвал (репост)  тухайн хүнийг 3 жил шоронд хорьдог байна.
  • Тэд мэдээллийн үнэн зөвийг шүүдэг “Piyao” гэх технологийн тусламжтай дээрх хэргүүдийг илрүүлдэг ажээ. 

2 Хойд Солонгост хүмүүс хэрхэн интернет ордог вэ?

  • Хойд Солонгост зөвхөн тусгай байгууллагууд л интернет орох эрхтэй байдаг. Тэдгээрт нь 3 их сургууль, эрдэм шинжилгээний лаборатори, хамгаалалтын байгууллага, яам тамгын газрууд багтдаг. Мөн бүх компьютерууд нь тусдаа өрөөнд байрладаг ба зөвшөөрөл авсан хүмүүс л ашиглаж болдог аж.
  • Харин иргэд нь “Quantman” хэмээх улсын өмчийн интернетийг хэрэглэдэг. Эх сурвалжуудын мэдээлснээр тус сүлжээ нь 1.000-5.500 гаруй цахим хуудастай гэнэ. Гэхдээ тэдгээрийг нарийвчлан тоолох боломжгүй байдаг ба ихэнх рүү нь бусад орны иргэд нэвтэрч болдоггүй юм.
  • 2017 онд Америкийн нэгэн программист хүн бүр нэвтэрч болдог Хойд Солонгосын бүх цахим хуудасны жагсаалтыг гаргаж, олон нийтийн сүлжээнд тавьж байжээ. Гэхдээ түүнд нь ердөө 28 ширхэг л байсан юм.

Хойд Солонгост хүмүүс хэрхэн интернет ордог вэ?

  • Хойд Солонгосын удирдагчийн тухай мэдээлэл, тэр дундаа түүний ажлын төлөвлөгөө нь олон нийтийн сүлжээнд нээлттэй байдаг. Мөн улс төрийн мэдээ, суртал ухуулгаас гадна кино, хоолны жор, жуулчдад зориулсан мэдээллүүд олон бий.
  • Хойд Солонгосчууд “Манай улс” нэртэй чат ашигладаг ба тэр нь сонирхлын бүлгүүдээрээ компьютер, кино, урлаг гэх мэтчилэн олон хуваагддаг аж..
  • Мөн Хятадтай адил иргэд нь фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээг ашиглах эрхгүй байдаг юм.
  • 2004 онд байгуулагдсан "109 бүлэг" нэртэй цагдаагийн албан хаагчид улсынхаа бүх компьютерыг бүртгэж, өрнийн кино, дуу болон өөр бусад зүйлс татсан эсэхийг нь хянадаг аж.

3 Бонус - Дэлхийн бусад улсад ямар байдаг вэ?

  • Дэлхийн нийт хүн амын 44 хувь нь интернет ашиглах боломжгүй, маш ядуу орчинд амьдарч байна.
  • Эфиопийн 100 сая хүн амын ердөө 15 сая нь л интернет ашигладаг. Учир нь тус улсад интернетийн үнэ маш өндөр байдаг юм. Тэнд интернет хамгийн хямддаа 26,5 ам.доллар байдаг бол хамгийн үнэтэй нь 155 ам.долларт хүрдэг. Гэтэл  тэндхийн зарим хүмүүс интернетийн үнээс ч бага хэмжээний цалин авдаг байна.
  • Засгийн Газар нь контент хууль бусаар тараах, үзэх гэх мэт гэмт хэргүүдтэй эрчимтэй тэмцдэг учир Францчууд үнэгүй контент түгээдэг торрент сайтуудаар тун болгоомжтой зочилдог гэнэ. Хэрвээ тэнд хууль бусаар кино, дуу татсан нь илрэх юм бол эхний 2 удаад сануулга нэг захиа ирдэг. Харин гурав дахь дээр нь илүү хатуу арга хэмжээ авч, интернет орох эрхийг нь ч хаах магадлалтай байдаг.
  • Энэтхэгийн Засгийн Газар нэг дүүргийн интернетийг тэр чигт нь салгах эрхтэй байдаг. Гэхдээ зөвхөн иргэд нь интернетээр хууль бус явуулга явуулсан үед л тус арга хэмжээг авдаг байна.

Бонус - Дэлхийн бусад улсад ямар байдаг вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()