Гүйсний дараа сүвээ рүү хатгаж өвдөх нь аюултай юу?

Таны гэдэсний хажуугаар хааяа гэнэтхэн хүчтэй хатгаж өвддөг үү? Мөн та дасгал хөдөлгөөн хийх юм уу, тос ихтэй хоол идсэний дараа энэ үзэгдэл тохиолддог болохыг анзаарч байв уу? Тэгвэл энэ нь тийм ч санаа зовмоор зүйл биш ажээ.

Гүйсний дараа сүвээ рүү хатгаж өвдөх нь аюултай юу?

1 Гэдэсний ойр орчимд нөөц цус хуримтлагддаг

Хүний биеэр секунд тутамд 5 литр цус эргэлддэг ба биеийн хүчний ажил хийгээгүй үед тэр цусны тал хэсэг нь ихэвчлэн гэдэсний ойр орчимд нөөц болон “хуримтлагдаад” байж байдаг аж.

Улмаар гүйх юм уу, ямар нэгэн хөдөлгөөн хийх үед таны бие тэр цусыг дахин хуваарилж эхэлдэг байна. Түүнчлэн бие организм огцом ачаалал авахад нөөц цус үндсэн эргэлтийн системд нэвтэрч чаддаггүй бөгөөд гэдэсний хөндийгөөс аажмаар гадагшилдаг юм.

Гэдэсний ойр орчимд нөөц цус хуримтлагддаг

2 Тостой хоол идсэнээс болж хатгуулж өвддөг

Хүн хөдөлгөөн хийх үед элэг, дэлүү томорч, тэр хавьд буй нөөц цусны капсулд даралт учруулдаг. Эдгээр капсулууд нь өвдөлтийг хүлээн авч, тархинд дохио илгээдэг болохоор гэнэт хатгуулж өвддөг ажээ. Заримдаа тийнхүү хатгаж өвдөх нь тостой хоол идсэнээс болох нь ч бий. Учир нь элэгний судал болон цусны сувгууд хоол боловсруулах үйл явцад оролцохдоо капсулд даралт учруулдаг юм.

Тостой хоол идсэнээс болж хатгуулж өвддөг

3 Гүнзгий амьсгал аваарай

Энэхүү гэнэтийн өвдөлтөөс сэргийлэх арга бол удаанаар биеэ халааж, дасгал хийх явдал юм. Хэрвээ та аль хэдийн хөдөлгөөн хийгээд эхэлчихсэн бол түр амраад, гүнзгий амьсгаа аваарай. Ингэснээр өрцний хөдөлгөөн элэг, дэлүүнд массаж болж, сээр нуруу руу түлхэлт өгч, цусыг шахсанаар гэдэсний хөндийн цусны эргэлт сайжирдаг байна. Улмаар капсул хоосрох үед өвдөлт тань намдах болно.

Гүнзгий амьсгал аваарай

Хэрвээ байнга хатгаж өвддөг бол өөр шалтгаантай байх магадлалтай учраас заавал мэргэжлийн эмчид хандаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()