1
1910-аад он
Төмөр замын тээвэр гарч ирснээр хүмүүс хэдэн мянган километрийн хол газар руу ч аялах боломжтой болсон бөгөөд амралт зугаалгын газрууд ч маш ихээр нээгдэж эхэлжээ. Мөн тэр үед хүмүүс олны нүдэнд биеэ ил гаргахыг хүсдэггүй байсан учир ийм платье, өмдийг хослуулан өмсдөг байсан юм.
2
1920-иод он
1912 онд Олимпын усан сэлэлтийн тэмцээний тамирчид гар болон хөлөө ил гаргасан ийм усны хувцастай гарч ирж үзэгчдийг алмайруулдаг байжээ.
3
1930-аад он
1930-аад оны усны хувцас өмнөх үеийнхтэйгээ ижилхэн загвартай байсан ч Коко Шанел илүү өнгөлөг болгож өгчээ.
4
1940-өөд он
1946 онд дотуур хувцасны гэр бүлийн бизнес явуулдаг байсан Луйс Риард анх салангид усны хувцасны загварыг танилцуулж байжээ. Гэвч олон нийтэд хүйс ил гарах нь таалагдаагүй гэдэг.
5
1950-иад он
Тухайн үед усны хувцас өмссөн эмэгтэйчүүдтэй кино хит болдог байжээ.
6
1960-аад он
Загварлаг бүсгүйчүүд өвөрмөц загварын, хурдан хатдаг сунадаг материалаар хийгдсэн усны хувцсыг сонгож эхэлжээ.
7
1970-аад он
Охид ичимхий зангаа хаяж, наранд биеэ шарахад эвтэйхэн усны хувцсыг сонгон өмсөх болжээ.
8
1980-аад
Энэ үед усны хувцаcны загвар эргээд битүү болж хувирсан юм.
9
1990-ээд он
Малибугийн эргийн хамгаалагч нэртэй цуврал кино гарч Памела Андерсон энэхүү час улаан ажлын хувцастайгаа нөхдийнхөө хамт далайн эргээр удаашруулсан байдлаар гүйдгийг та санаж байна уу?
10
2000-аад он
Бүсгүйчүүд тэр үед энгийн юбка, даашинз мэт загварын усны хувцсыг өмсөх болжээ.
11
2010-аад он
Биед эвгүй жижиг усны хувцас 2010-аад оны загварын чиг хандлагыг тодорхойлж байв.
12
2019 он
Хуучны өндөр суудалтай, спортлог загварын усны хувцас буцаад загварлагт тооцогдох болжээ.