Түүхэн дэх хамгийн урт насалсан хүний нууц

1933 онд “Таймс” болон “Нью-Йорк Таймс” сэтгүүл дээр Ли Чин Юн гэгч хятад эр 256 насандаа таалал төгссөн тухай мэдээ нийтлэгджээ. Тэрбээр амьдралынхаа турш 23 эхнэрээ нутаглуулж, 180 гаруй хүүхдийн эцэг болжээ. Хүн үнэхээр ийм урт наслах боломжтой гэж үү?

Түүхэн дэх хамгийн урт насалсан хүний нууц

1 Түүний нууц юу байв?

Ли Чин Юнгийн залуу харагддаг байсан нууц нь тэрбээр үргэлж сэтгэл санаагаа тайван байлгахыг эрхэмлэж, зөвхөн будаа, дарсаар хооллодог байж. Хятадын Сычуань мужид төрж, ертөнцийн мөнх бусыг үзүүлэх хүртлээ тэндээ амьдарсан түүний бага нас болон залуу нас хэрхэн өнгөрсөн тухай мэдээлэл тун бага байдаг. 10 настайдаа Ли Чин Юн бичиг үсэг тайлагдаж, Ганьсү, Шаньси, Төвөд, Аннам, Сиам, Манжуураар аялж эмийн ургамал түүж эхэлжээ.

Түүний нууц юу байв?

2 Нотлох баримт

256 насандаа Ли аанай л 60 настай жирийн л нэг өвгөн шиг харагддаг байжээ. Лигийн өөрийнх нь хэлснээр 1736 онд төрсөн гэх боловч 1930 онд Минкуо их сургуулийн профессор Ву Чан Шин түүнийг 1677 онд төрснийг нотлосон байна. Түүнээс гадна Чин гүрний эзэн хаанаас түүнд 150 болон 200 насных нь ойд баяр хүргэсэн баримт байдаг аж.

Нотлох баримт

3 Дэлхийн албан ёсны рекорд

Жанна-Луис Кальман гэгч Франц эмэгтэй 122 наслахдаа дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорч, удаан хугацаанд тэрхүү байр сууриа хадгалж байгаа аж. Тэрбээр Францад амьдарч байгаад 1997 онд таалал төгсжээ. Хэрвээ Ли Чин Юний баримт үнэн бол албан ёсоор бүртгэлтэй Жанна-Луис Кальманыг 130 жилээр хол хаях юм. Ли Чин Юнгийн түүхийн үнэн, худлаа эсэхийг бид зөвхөн таамаглаж л чадна.

Дэлхийн албан ёсны рекорд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()