Амьдрах нөхцлөөрөө сүүл мушгидаг дэлхийн 10 том хотыг нэрлэжээ

Германы "Deutsche Bank" дэлхийн хамгийн том 56 хотыг аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээ, амьдрах зардал, иргэдийн дундаж орлого, орон сууцны өртөг, агаар, хөрсний бохирдол гэх мэт олон хүчин зүйлийг харгалзан үзэж амьдралынх нь чанараар жагсаажээ. Энэ жилийн жагсаалтыг Швейцарийн Цюрих, Шинэ Зеландын Веллингтон, Данийн Копенгаген, Шотландын Эдинбург, Австрийн Вена хотууд тэргүүлсэн бол доорх 10 хот сүүл мушгисан байна.

Амьдрах нөхцлөөрөө сүүл мушгидаг дэлхийн 10 том хотыг нэрлэжээ

10 Сан-Паулу, Бразил

Сан-Паулу нь Бразилын зүүн өмнөд хэсэгт байрладаг Сан-Паулу гэх ижил нэртэй мужийн төв нь бөгөөд улс болон тивийнхээ хамгийн их хүн амтай хотод тооцогддог.

Энд баян хоосны ялгаа их ба мэргэжилтнүүд энэ асуудалд үргэлж гарц хайж байдаг гэнэ. Мөн тэндэхийн оршин суугчид нийт 6 сая машинтай учир оргил цагуудад замын түгжрэл их үүсдэг бөгөөд хотын захаар болон ойролцоох хотуудад нь гэмт хэрэг, хүчирхийллийн индекс өндөр хэвээр байсаар л байна.

Сан-Паулу, Бразил

9 Шанхай, Хятад

Шанхай бол Хятадын хамгийн том, маш их хүн амтай хот юм. Хятадад мужийн статустай байдаг 4 том хотын нэг болох Шанхай нь санхүү эдийн засгийн болон соёл урлагийн төв бөгөөд дэлхийн хамгийн том далайн боомт энд байдаг билээ.

Мөн тус хотын удирдлагууд иргэдийнхээ амьдралыг сайжруулахын тулд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цогц орон сууцны барилга барих тал дээр улам бүр анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Гэсэн хэдий ч хүн амын орлого болон орон сууцны үнийн харьцаа тийм ч таатай бус байсаар л байна.

Шанхай, Хятад

8 Каир, Египет

Египетийн нийслэл Каир нь металл боловсруулах, цемент, тавилга, гутал, тамхи, бөс барааны гэх мэт олон үйлдвэрлэлийн төв юм. Мөн тоос шороо, дуу чимээ, замын түгжрэл том хотуудыг үргэлж дагалддаг нь бичигдээгүй хууль билээ.

Каир, Египет

7 Рио-де-Жанейро, Бразил

Далайн эрэг, уулсаар хүрээлэгдэн орших нягтшил ихтэй энэ хотод "фавела" буюу ядуусын хороолол тулгамдсан асуудал болдог. Төрөөс тэдгээр ядуу дүүргүүдэд дорвитой арга хэмжээ төдийлөн авдаггүй. Эдгээр хороололд хүмүүсийн амьдралын түвшин доогуур бөгөөд тохь тух муутай, сургууль, эмнэлэг гэх мэт үндсэн хэрэгцээний хангамж байдаггүй. Үүнээс улбаалаад гэмт хэрэг нэмэгдэх, ариун цэврийн болон ахуйн шаардлага хангалтгүй байх нөхцөл үүсдэг байна. Рио-де-Жанейрогийн хүн ам нягт суурьшсан ядуусын хорооллуудаар хар тамхи худалдаалах мэтийн гэмт хэрэг маш их гардаг бөгөөд нөлөө бүхий хар тамхины наймаачид эрх мэдэл өндөртэй байдаг

Рио-де-Жанейро, Бразил

6 Мумбай, Энэтхэг

Мумбай бол Энэтхэгийн эдийн засаг, соёлын чухал бүс билээ. Нийгмийн давхаргын ялгаа ихтэй, баян хүмүүс хэдэн сая ядуустайгаа зэрэгцэн оршин суудаг хот юм.

Хотын ихэнх хэсгийг эзэлдэг ядуусын хороолол нь бас халдварт өвчний голомт болдог байна.

Мумбай, Энэтхэг

5 Жакарта, Индонез

Жакарта нь Индонез улсын нийслэл бөгөөд хамгийн том аж үйлдвэржсэн хот юм. Авто машин угсрах, бөс даавуу, гутал хувцас, хоол хүнс, эм тариа, шил, цаас, модон эдлэл, хөлөг онгоц засвар, металл хийц зэрэг олон аж үйлдвэрүүд тэнд байдаг. Хүн амын худалдан авах чадвар сул, зам тээврийн хувьд тааламжгүй аж.

Жакарта, Индонез

4 Дакка, Бангладеш

Буриганга голын эрэгт оршдог Дакка нь усан тээврийн төв хот юм. Хотын ихэнх хэсгийг аж үйлдвэрүүд эзлэх ба даавуу, металл хийц, хүнсний зэрэг олон үйлдвэртэй. Хүн амын орлогын түвшин, амьдрах байрны өртгийн зөрүү их, замын түгжрэл ихтэй хот юм.

Дакка, Бангладеш

3 Манила, Филиппин

Дэлхийн хамгийн хүн ихтэй боомтуудын нэг бөгөөд түүндээ тохирсон хүчин чадалтай усан онгоцны зогсоолуудтай. Химийн бүтээгдэхүүн, хувцас даавуу, цахилгаан хэрэгсэл, хоол унд, тамхи, наамал хавтан, наргил модны тос гэх мэт төрөл бүрийн үйлдвэрүүд байдаг

Манила, Филиппин

2 Бээжин, Хятад

Бээжин бол Хятадын мужийн статустай 4 том хотын нэг бөгөөд авто зам болон төмөр замын хамгийн их уулзвартай, хөдөлгөөн ихтэй хот юм. Мөн Шанхайг эдийн засгийн төв гэж үздэг бол Бээжин улс төр, боловсрол соёлын төв хот нь юм. Ойрын жилүүдэд уг хотод бизнес эрхлэлт улам нэмэгдэж Хятад улсын байгаль экологийн нөхцөл тааламжгүй байдалд оржээ.

Бээжин, Хятад

1 Лагос, Нигери

Лагос бол Нигерийн баруун өмнөд хэсэгт орших 13 сая хүнтэй, шилжих хөдөлгөөний оргил үед хүн амын тоо нь 21 сая хүрдэг Африк тивийн хамгийн том хот юм. Нигери улсын аж үйлдвэрийн бараг тал хувь нь Лагост төвлөрдөг. Үүнтэй зэрэгцэн Лагосын нөхцөл байдал сэтгээл түгшээм болжээ. Дэд бүтэц маш муу, хүмүүс ядуусын хороололд ихээр амьдардаг, хог хаягдлын асуудлыг яаж шийдэхээ мэдэхгүй байгаа аж.

Лагос, Нигери

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()