Далай ламын хэлсэн онч мэргэн үгс

2019-05-29, 14:52
12,356

Өнөө үед олон хүний хайр хүндэтгэлийг хүлээж, тэдний урам зориг авах гол эх булаг болсон цөөхөн хүмүүс амьдарч байгаагийн нэг нь Төвдийн шашны болоод төрийн тэргүүн 14-р Далай лам билээ. Эх орноо хараат бус, эрх чөлөөтэй байлгахын төлөө хийсэн тэмцлээсээ болж Энэтхэг рүү цөлөгдсөнөөсөө хойш тэрээр бүхий л амьдралаа хүмүүнлэгийн болон хүрээлэн буй орчны сайн сайхны төлөө, даян дэлхийн энх тайвны төлөө зориулахаар шийджээ. Ингээд та бүхэнд Далай ламын хэлж байсан онч мэргэн үгсийг хүргэж байна.

Далай ламын хэлсэн онч мэргэн үгс

  • "Зорилгоо бусад хүнээс илүүд тавьж болохгүй. Харин өнгөрсөнд буй өөрөөсөө ямагт илүүд тавьж бай"
  • "Аз жаргал гэдэг бол бэлэн бүтээгдэхүүн биш. Түүнийг чи өөрөө л бүтээх ёстой"
  • "Бат бөх, урт удаан үргэлжлэх аз жаргалд хүрэхийн тулд мэдмээр байгаа бус мэдэх ёстой зүйлдээ суралцах хэрэгтэй"
  • "Өөрийгөө ялан дийлэх нь дайнд мянгыг ялан дийлэхээс ч илүү"
  • "Хүмүүс санасандаа хүрэхийн тулд өөр өөр замыг сонгодог юм. Чиний замаар яваагүй байлаа гээд тэд төөрсөн гэсэн үг биш"

  • "Миний шүтдэг шашин бол их энгийн. Би ердөө л нинжин сэтгэлийг шүтдэг юм"
  • "Аливаа явдал бүхий л талаараа муу муухай байна гэж хаана ч байхгүй"
  • "Бусдыг баярлуулъя гэвэл энэрэнгүй бай. Өөрийгөө баярлуулъя гэвэл бас л энэрэнгүй бай"
  • "Хүн заримдаа өөрийн үгээрээ бусдад хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг. Бас чимээгүй байснаараа мөн л хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг"
  • "Дэлхий удирдагчдад хамаарахгүй. Дэлхий бол хүн төрөлхтөнд хамаарна."

  • "Өөрчлөлтийг хийхэд чи өөрийгөө хэтэрхий жижигдэнэ гэж бодож байгаа бол шумуул ихтэй газар унтаад үзээрэй"
  • "Хүссэндээ хүрч чадаагүй үе заримдаа чамд гайхалтай аз болж очдогийг үргэлж санаж яв"
  • "Төгс харилцаа гэдэг нь нэг нэгэндээ өгөх хайр нь нэг нэгнээсээ авах хэрэгцээнээс үргэлж давж байхыг хэлнэ"
  • "Өөрийн уур уцаар, үзэн ядалтаа ялан дийлсэн бол тэр хүн жинхэнэ баатар"
  • "Эхлээд дүрмээ сайн судал, тэгвэл зөрчихөд амар байх болно"

  • "Бидний амьдралын нэн тэргүүний зорилго бол бусдад туслах. Тусалж чадахгүй гэвэл ядаж битгий өвтгө"
  • "Амжилтаа дүгнэе гэвэл түүнд хүрэхийн тулд юу юуг өгснөө тооцоол" 
  • "Дэлхийн энх тайван хүн бүрийн дотоод энх тайвнаас эхэлнэ. Хүчирхийлэл байхгүй болчихвол энх тайван тогтлоо гэж ойлгож болохгүй. Энэрэнгүй үзлийг хүн бүр түгээснээр сая дэлхийн энх тайван бий болно."
  • "Найзууд алга болно, шинэ найзууд гараад л ирнэ. Яг л өдөр өнгөрөхтэй адилхан. Өнөөдөр дуусна, шинэ өдөр эхэлнэ. Хамгийн чухал нь эдгээрийг учир утгатай  болгох хэрэгтэй. Учир утгатай найзуудыг эрж хай, учир утгатай өдрийг бүтээ"
  • "Тэдэнтэй найз болох замаар би дайснуудаа дардаг"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()