40 жилийн турш гараа огт буулгаагүй Энэтхэг лам

Энэтхэгийн лам Амар Бхарти (Amar Bharti) 40 гаруй жилийн турш тасралтгүй баруун гараа өргөжээ. Тэрбээр туршилт хийхийн тулд эсвэл олны анхаарлыг татахын тулд биш харин хинди шашны шүтээн Шива бурханд зориулж ингэсэн байна. Тэрбээр өдгөө нутгийнхаа иргэдийн ариун шүтээн болсон гэнэ.

40 жилийн турш гараа огт буулгаагүй Энэтхэг лам

1970-аад оны үед Амар Бхарти эхнэр, гурван хүүхдээ тэжээхийн тулд өдөр шөнөгүй зүтгэдэг энгийн амьдралтай нэгэн байжээ. Нэг л өглөө тэрбээр Шива бурхны тааллыг хүртэхийн тулд бүхий л амьдралаа зориулах ёстойгоо ухаарсан аж.

Амар Бхарти энгийн хувцаслаад 3 жилийн турш Энэтхэгийн хотуудаар аялан бадарчилсан байна. Ингэж явахдаа Амар хүний ертөнцөөс тусгаарлагдаж чадахгүй байгаагаа ухаарсан учраас өөрөө өөрийгөө шийтгэж үлдсэн амьдралынхаа туршид баруун гараа өргөхөөр шийдсэн гэнэ. Тэрбээр өнөөг хүртэл гараа буулгалгүй 38 жилийг ардаа үджээ.

Нэг байрлалд хэт удаан байснаас болоод үенүүд нь нугалрахаа больж, гарын эд эс нь үхжиж, хатангиршиж эхэлсэн байна. Одоо тэрбээр баруун гараа хүссэн ч хөдөлгөж чадахгүй юм. Мөн Амар ийм байдалтай байх хугацаандаа хумсаа нэг ч удаа аваагүй бөгөөд гараа угаадаг эсэх нь бас тодорхойгүй гэнэ. 

Амарын хэлж байгаагаар баруун гараа өргөхөд эхний хэдэн долоо хоног маш хэцүү байсан ч сүүлдээ бие нь дасаж өвчин нь арилсан аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()