1
Од харвах
Од харваж буй нь яг үнэндээ солирууд эсвэл дэлхийн агаар мандал руу орж ирсэн жижиг чулуунууд юм. Шатаж буй биет хурцаар гэрэлтэн танд ингэж харагддаг байна. Од харвах нь маш элбэг тохиолддог үзэгдэл бөгөөд 10-15 минут тутамд харж болно гэж ойлгож болно.
2
Сар хүрээлэх (сарны солонго)
Сарны гэрэл агаар мандал дахь усан дуслууд дотор хугарч ойх үед энэхүү үзэсгэлэнтэй солонго сарыг хүрээлэн бий болдог. Гэвч сарны солонго нь жирийн солонгоноос хамаагүй цөөн тохиолддог.
3
Нар хүрээлэх
Нарыг хүрээлэн үүсдэг энэхүү төгс цагираг нь агаар дахь мөсөн талстад гэрэл ойх үед гарч ирдэг. Ихэвчлэн цагаан эсвэл солонгын долоон өнгөтэй байдаг.
4
Байгалийн нүх
Байгаль эхийн өөрөө үүсгэдэг энэхүү үзэгдэл нь маш аюултай бөгөөд 2013 онд унтлагын өрөөндөө байсан Флорида мужийн нэгэн эр гэнэт үүссэн ийм нүхэнд унан амиа алдсан нь үүний нэг жишээ юм.
Хөрсөн дэх шохойн чулуу, гөлтгөнө гэх мэт зөөлөн чулуунууд ургамал болон агаар дахь нүүрстөрөгчийн давхар исэлтэй урвалд орж элэгдсэнээр ийм нүх үүсдэг байна.
5
Усны эргүүлэг
Эсрэг чиглэлтэй хоёр урсгал уулзалдах үед үүсдэг усны эргүүлэг нь маш аюултай байгалийн үзэгдлүүдийн нэг юм. Хамгийн хүчтэй усны эргүүлэгний урсгалын хурд нь 32км/цагаас хэтэрдэггүй байна.
6
Гэрэлтдэг далайн эрэг
Дэлхийн зарим далайн эрэг шөнө гэрэлтдэг. Энэ байгалийн өвөрмөц үзэгдэл нь усан дахь долгион болон урсгалын хөдөлгөөнөөр идэвхжиж гэрэл гаргадаг фитопланктон хэмээх нэг эст биетээс болж үүсдэг. Эдгээр бичил организмын үйл ажиллагааг Мальдив, Пуэрто-Рикогийн далайн эргүүдээс харж болно.
7
Гэрлэн багана
Гэрэлт багана бол ихэвчлэн үүр цайх үед газар тэнгэрийн хооронд босоо байрлалтай үүсдэг гэрлийн тусгал юм. Заримдаа сарны багана эсвэл нарны багана гэж нэрлэгдэх нь бий. Гэрэлт багана нь хүйтэн үед агаар дахь мөсөн талстуудад гэрэл ойх үед үүсдэг.
8
Усан багана
Зарим нь үүнийг усан хуй салхи болж байна гэж андуурах нь бий. Үнэн хэрэгтээ энэ нь нэг ёсны үүл буюу эргэлдэж буй үүлэн багана юм. Хуй салхинаас хамаагүй хүч султай ба ихэвчлэн халуун, дулаан бүс нутгуудад тохиолддог.
9
Галт уулын цахилгаан
Бороо орох үед цахилгаан цахих нь галт уулын дэлбэрэлтээс үүсдэг цахилгааны хажууд юу ч биш.
Уг цахилгаан нь галт уулын дэлбэрэлтээр агаарт цацагдсан үнсний ширхэглэгүүд хоорондоо мөргөлдөх үед үүсдэг аж. Газар доор өндөр даралтанд байсан үнсний ширхэглэгүүд газрын гадаргуу дээр гарч ирэхэд нягтшил нь өөрчлөгддөг нь үүний бас нэгэн шалтгаан болдог байна.
10
Цусан хүрхрээ
Антарктид тивд, Тэйлорын мөсөн голын урсгалд цусан улаан өнгөтэй хүрхрээ байдаг. Эрдэмтэд эхлээд замагнаас болж улаан өнгөтэй болсон гэж бодож байжээ. Гэвч энэ нь давстай усан дахь исэлдсэн төмрөөс шалтгаалсан байжээ.
11
Хөлдүү нуурын хөөснүүд
Усан доторх бичил биетнүүд навч болон амьтдаар хооллох үед метан хий ялгарч эдгээр хөөснүүд үүсдэг. Бичил биетнүүд эдийг идээд метан болгож гадагшуулдаг бөгөөд энэ нь мөсөн дундах хөөс болон хувирдаг.
12
Давсан тал
Боливи улс болон АНУ-ын Юта мужид үзэсгэлэнт давсан тал бий. Нуурын ус бүрэн хатсаны дараа хур тунадас орж ёроолын давс болон бусад эрдэсүүдийг уусган нягтаршуулснаас болж ийм тал үүсдэг аж.
13
Боржин чулуун давлагаа
Хамгийн анхны элсэн манхан 190 сая жилийн тэртээ Америкийн Аризонад үүсч байжээ. Он цагийн уртад тэдгээр манхан чулуу болон хувирсан бөгөөд салхи, усанд идэгдэж тэрхүү гоёмсог давлагаа шиг дүр зургийг бий болгожээ.
14
Тошин хөлдөх
Усан дотор хөөсөн бөмбөлөг болж хөлдсөн метан хий хэт шахагдан халснаас болж хүчтэй тэсэрдэг. Уур амьсгалын дулаарлаас болж хойд туйлын мөсөн дунд энэхүү "дэлбэрэх" үзэгдлүүд маш элбэг тохиолдох болсон гэнэ.
15
"Гурван нар" гарах
Уг үзэгдлийн үүсэх шалтгаан нар хүрээлэхтэй адил буюу хүйтний улиралд нарны тусгал агаар дахь мөсөн талст эсвэл өндрийн үүлээр нэвтрэхдээ хугарснаас болдог байна.