ОХУ-ын ерөнхийлөгч Путины унадаг тансаг зэрэглэлийн "Аурус" хүлгийг танилцуулж байна

Дээд зэрэглэлийн тансаг машинууд өнгө үзэмж, тав тух, хүч чадал, хамгаалалт гээд бүхий л талаараа төгс байх ёстой байдаг. Тиймдээ ч "Rolls-Royce", "Cadillac" болон "Bentley" гэх мэт дэлхийн алдартай брэндүүд хоорондоо өрсөлдөж шилдэг авто машин үйлдвэрлэхийг зорьдог билээ. Харин хойд хөршийнхөн ч гэсэн өөрсдийн тансаг зэрэглэлийн машин болох "Aurus"-ыг танилцуулсан ба тэр нь олон авто машин сонирхогчдоос "Rolls-Royce"-оос ялгарах юмгүй хэмээн магтуулсан юм. Ингээд тэрхүү тансаг зэрэглэлийн авто машиныг "Rolls-Royce"-той харьцуулан танилцацгаая.

ОХУ-ын ерөнхийлөгч Путины унадаг тансаг зэрэглэлийн "Аурус" хүлгийг танилцуулж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цоо шинэ төмөр хүлэг

Энэ машин анх 2018 оны ОХУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр танилцуулагдсан бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путинд зориулан тусгай хуягт загварыг нь өгч байжээ.

ОХУ-ын төрийн өмчит "НАМИ" авто машин, технологийн институт нь АНУ болон Европын тансаг зэрэглэлийн авто машины зах зээлд өрсөлдөх зорилготойгоор тус машиныг бүтээсэн юм.

Цоо шинэ төмөр хүлэг

ОХУ Ерөнхийлөгч Владимир Путины "Aurus Senat" авто машин

2 Гадаад үзэмж

2017 онд шинэчлэгдэн гарсан "Rolls-Royce Phantom" авто машины сүүлийн загварт томоохон өөрчлөлтүүдийг хийжээ.

Жишээлбэл, эх биеийг хөнгөн цагаан материалаар хийсэн нь авто машиныг илүү хөнгөн, хурдан болгож өгсөн бол нумарсан хэлбэр, урт хамар нь дээд зэрэглэлийн чамин хэрнээ энгийн дүр төрхийг бүтээж чаджээ. Мөн нүүрэн талыг нь "Rolls-Royce"-ийн үндсэн босоо, урт шугаман агаар шүүгч, жижиг гоёмсог гэрлээр тоноглосон байна.

Гадаад үзэмж

"Rolls-Royce Phantom"

"Aurus Senat" авто машин нь "Rolls-Royce Phantom"-тай гадаад үзэмжээрээ их төстэй ба уг авто машины нүүр илүү өндөр, босоо бөгөөд эх бие нь хуягт болон энгийн гэх 2 төрөлд хуваагддаг  аж. Мөн компанийн сүлд тэмдгээс өөр ямар нэгэн нэмэлт чимэглэл байхгүй бөгөөд энгийн хэрнээ хүчтэй, чамин харагддаг юм.

"Aurus Senat"

3 Дотор засал

"Rolls-Royce" өөрсдийн авто машины өндөр зэрэглэл, дотоод шийдлийг хамгийн шилдэг гэж үздэг бөгөөд "Rolls-Royce Phantom" авто машины дотор салоныг дээд зэрэглэлийн мод, арьсаар хийжээ. Энэ нь сууж яваа хүнд тухтай мэдрэмж төрүүлэхээс гадна сүүлийн үеийн дуу тусгаарлагчтай учир гаднаас ирэх дуу чимээг огт нэвтрүүлдэггүй байна.

Дотор засал

"Rolls-Royce Phantom"

Харин "Aurus Senat" нь энгийн чамин өнгө төрхийг бүрдүүлж, дотор салондоо дээд зэрэглэлийн мод болон арьсыг ашиглажээ. Мөн хуягт загварын дотор салон нь энгийн хувилбараасаа бага зэрэг өөр юм. 

"Aurus Senat"

4 Хүчин чадал болон үзүүлэлт

"Rolls-Royce Phantom" нь 6.75 литрийн багтаамжтай V12 хөдөлгүүртэй, 453 морины хүчин чадалтай аж. Мөн 5.3 секундэд 100 км/цаг хүртэл хурдлах ба хот дотор 100 километрт 23.2 литр, хурдны зам дээр 100 километрт 11.3 литр шатахуун зарцуулдаг аж. 

Хүчин чадал болон үзүүлэлт

"Rolls-Royce Phantom"

Харин "Aurus Senat" нь 4.4 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүртэй, 598 морины хүчин чадалтай юм. Мөн 6 секундэд 100 км/цаг хүртэл хурдлах ба хот дотор 100 километрт 15  литр шатахуун зарцуулдаг аж. Энэхүү авто машины бүхий л эд ангиуд Орос улсад үйлдвэрлэгдсэн гэдгээрээ онцлогтой бөгөөд компанийн зүгээс V12 хөдөлгүүртэй 800 морины хүчтэй загварыг гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

"Aurus Senat"

5 Бусад загварууд

"Rolls-Royce" одоогоор 5 загварын авто машинуудыг үйлдвэрлэдэг:

  1. "Phantom": 4 хаалгатай үндсэн загвар бөгөөд 2009 оноос худалдаалагдаж эхэлсэн.
  2. "Ghost": 4 хаалгатай суудлын авто машин бөгөөд 2009 оноос худалдаалагдаж эхэлсэн.
  3. "Wraith": 2 хаалгатай спорт загварын суудлын авто машин  бөгөөд 2013 оноос худалдаалагдаж эхэлсэн.
  4. "Dawn": 2 хаалгатай, дээвэр нь онгойдог суудлын авто машин бөгөөд 2017 оноос худалдаалагдаж эхэлсэн.
  5. "Cullinan": 2019 онд худалдаанд гарах жижиг оврын жийп машин. 

Бусад загварууд

Харин "Aurus" нь одоогоор үндсэн загвар болох "Senat" болон лимузен "Senat" гэх 2 төрөлтэй бөгөөд нэмж "Aurus Arsenal" гэх жижиг оврын автобусыг танилцуулахаар төлөвлөж байгаа ажээ. Үнийн хувьд энгийн хуяггүй загвар нь 190 мянган доллар байдаг.

Хуягт загварын үзүүлэлтүүд

Хуягт загварын үзүүлэлтүүд

6

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()