1
Ногоодой - "Chlorophytum"
Ногоодой хэмээх цэцэг нь агаар дахь нүүрс төрөгчийн хий болон бусад төрлийн хорт бодисыг өөртөө шингээж авдаг. Мөн агаарт агуулагдах формальдегидыг устгаж, цэвэр агаар ялгаруулдаг.
Хэдийгээр гадна талаасаа энгийн мэт харагдах боловч таны эрүүл мэндэд асар их ач тустай юм шүү.
2
Бенжамина удамбор - "Ficus benjamina"
Ногоодойн дараа "Бенжамина удамбор" ордог бөгөөд энэ нь агаарын тоосжилт болон тавилга, хуванцар эдлэлийн ялгаруулдаг хорт бодисыг шүүж, цэвэршүүлдэг юм.
Уг ургамал нь ургах явцдаа төрөл бүрийн хээ угалзыг бүтээдэг аж.
3
Энхийн сараана цэцэг - "Spathiphyllum"
Энхийн сараана цэцэг нь үзэсгэлэнтэйгээс гадна агаараас хөгзний үнэрийг устгаж, гэрийн эд хогшлын ялгаруулдаг хортой бодисууд болох трихлорэтилен болон формальдегидыг шүүдэг байна.
4
Тарлан цэцэг - "Pelargonium"
Хэдийгээр энэ цэцэг харшилтай хүмүүст тийм ч таатай нөлөө үзүүлэхгүй боловч өвчин үүсгэгч нянг гайхалтайгаар устгаж, шүүдэг байна.
Тарлан цэцэг нь эфирийн тос ихээр агуулсан байдаг бөгөөд хэрвээ ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй бол хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Мөн нойргүйдлийг арилгаж, мэдрэлийн системийг тайвшруулдаг байна.
5
Мөнхрөө - "Sansevieria"
Мөнхрөө бол цаг агаарын ямар ч нөхцөлд ургаж чаддаг, маш тэсвэртэй гайхалтай ургамал юм. Энэхүү цэцэг нүүрс төрөгчийн хий болон формальдегидыг устгадаг болох нь шинжлэх ухаанаар батлагджээ.
6
Тасалгааны далдуу - "Chamaedorea"
"Chamaedorea" нь маш үзэсгэлэнтэй ургамал бөгөөд агаарыг чийгшүүлж, формальдегидыг устгадаг.
Энэхүү цэцгийн нэр dorea буюу “чадвар”, chamai буюу "одой" хэмээх 2 Грек үгнээс гаралтай. Мөн гэрийн нөхцөлд 2 метрийн өндөрт хүртэл ургадаг аж.
7
Трансваалийн хонин нүд - "Gerbera"
Трансваалийн хонин нүдэн цэцгийг эрүүл мэнд, гоо сайханд маш их тустай гэдгийг хүн бүр мэдэх байх.
Энэ ургамал агаараас бензолыг устгаж, нойргүйдлийг арилгадаг байна.
8
Тасалгааны агар мод - "Chamaecyparis"
Агар мод нь агаараас тоосыг шүүж, цахилгаан хэрэгслээс ялгарах сөрөг ионыг устгаж, эерэг энергийг цацруулдаг юм. Мөн агаарыг чийгшүүлж, бохирдлыг арилгадаг.
9
Нимбэг болон жүржийн мод
Бэрсүүт жимс нь агаарыг гайхалтайгаар цэвэршүүлдэг. Ялангуяа нимбэг болон жүржийн мод ургаж буй өрөөнд нян, бактери тогтдоггүй аж.
Энэхүү ургамлын эфирийн тос нь эрүүл мэндэд маш тустай бөгөөд мэдрэлийн системийг тайвшруулдаг. Мөн орчныг таатай сайхан үнэртэй болгодог аж. Нимбэгийн модыг ургуулахад нэлээд хүндрэлтэй байдаг учир сайн анхаарал хандуулах хэрэгтэй юм.
10
Хайтан цэцэг - "Begonia"
Хайтан цэцэг нь тоосыг өөртөө шингээж, агаарыг чийгшүүлдэг. Гэхдээ уг цэцгийг услахдаа ус шүршигч ашиглах хэрэгтэй юм.
Мөн энэхүү ургамал нь агаараас мөөгөнцөр болон нянг устгадаг ба цахилгаан хэрэгслийн сөрөг ионыг арилгадаг байна.
11
Лаурус - "Laurus"
Лаурусыг Европчууд маш ихээр тарьж ургуулдаг.
Уг цэцэг нь агаараас тоос, нянг устгаж, төрөл бүрийн өвчлөлийг арилгадаг. Хэдийгээр гаднаасаа тийм ч үзэсгэлэнтэй биш боловч анагаах увдистай гайхалтай цэцэг юм.
12
Гундаахай - "Dieffenbachia"
Гундаахай нь төрөл бүрийн өвчлөлийг үүсгэдэг стафилококкийг устгадаг. Үүнээс гадна лакан хана болон шалнаас ялгардаг толуол, ксилол хэмээх бодисыг арилгадаг.
13
Драцена - "Dracaena"
Драцена нь агаарыг гайхалтай цэвэршүүлдэг ба бензол, трихлорэтилен гэх мэт бүхий л төрлийн хорт бодисыг устгадаг.
14
Зуун наст - "Aloe"
Зуун наст нь бараг л айл бүрд байдаг болов уу. Энэхүү ургамал нь тавилганы ялгаруулдаг формальдегидыг арилгадаг ба дотор нь агуулагдах фитонцид нь ядаргааг тайлж, тархины үйл ажиллагааг сэргээдэг аж.
Мөн ханиад хүрэх, хамар битүүрэх үед хамартаа дусаахад гайхалтай нөлөө үзүүлдэг байна.
15
Саваргана - "Schefflera"
Саваргана нь никотиныг арилгадаг бөгөөд тамхи татдаг хүнтэй айлд байхад хамгийн тохиромжтой ургамал юм.
Гэхдээ та олон өнгийн саваргана ургуулахын тулд олон үр ашиглах хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй.
Мөн тасалгааны ургамал худалдаж авахдаа амьд биетэд хэрхэн нөлөөлдөг болохыг нь сайн судалж байгаарай.