20 жилийн хугацаанд бүхэл бүтэн ой тарьж ургуулсан Бразил хосын түүх

2019-05-22, 13:24
16,295

Дэлхий дээр жил тутамд 7.2 сая орчим га талбайн ой мод устаж байна. Тус өөрчлөлт нь зөвхөн хүн төрөлхтний хөгжил дэвшилд нөлөөлөөд зогсохгүй олон мянган амьтдын амьдрах нөхцлийг үгүй хийж байгаа билээ. Тийм учраас бид бүхний хамгийн түрүүнд анхаарлаа хандуулж шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал бол байгаль дэлхийгээ аварч, ой мод, уул усаа сэргээж, энэ их сүйрлийг таслан зогсоох явдал юм. Хэрэв та өөрийгөө үүнд ямар ч нэмэр болж чадахгүй хэмээн үзэж байвал Бразилын иргэн Сальгадо болон түүний эхнэр Лелия нарын бүтээсэн гайхамшгийн талаар өгүүлэх энэхүү мэдээллийг уншаарай.

20 жилийн хугацаанд бүхэл бүтэн ой тарьж ургуулсан Бразил хосын түүх

1 Тайван амьдралыг хүсэх бяцхан хүслээс л бүх зүйл эхэлсэн.

1994 онд Бразилын сэтгүүлч Себастьян Сальгадо Зүүн Африкийн Руандад болсон халдлагын талаарх сурвалжлагыг бэлтгэжээ. Тэрбээр ажил үүргээ гүйцэтгэснийхээ дараа гэртээ ирээд зураг авалтын үеэр авсан аймшигт мэдрэмжүүдээсээ ангижрахын тулд төрөлх Бразилынхаа Минас-Жерайс мужид байх шигүү мод, өтгөн ойгоор дүүрэн онгон дагшин байгальд хэсэг амрахыг туйлын ихээр хүссэн гэдэг. 

Гэтэл Сальгадо өөрийнх нь мэддэг байсан үзэсгэлэнт байгаль хатаж гандсан өвс, хагарч цөмөрсөн газар, ширгэж багассан гол нууртай хуурай хоосон талбай болж хувирсныг хараад хүнд цохилтод оржээ. Тухайн үед тэрхүү бүс нутгийн зөвхөн 0.5% нь л ногоон байгууламжаар бүрхэгдсэн байсан ба түүний урам маш их хугарчээ.

Тайван амьдралыг хүсэх бяцхан хүслээс л бүх зүйл эхэлсэн.

Харин түүний эхнэр Лелия “Хамтдаа хөдөлмөрлөж, жаахан л хичээх юм бол бид байгаль дэлхийгээ эргүүлэн авчирч, эх газраа аварч чадна” хэмээснээр тэд байж боломгүй, хэзээ ч бүтэшгүй мэт ажлыг зориг шулуудан эхлүүлэхээр шийджээ. Ингэж л энэхүү гайхалтай явдлын эх үүсвэр тавигдсан юм.

2 Тэд хүсэл мөрөөдлийнхөө тухай бусадтай хуваалцаж эхлэв

Сальгадо, Лелия хоёр анхны үрээ 1998 онд суулгасан бөгөөд тэд ийм том талбайг хоёулхнаа эргэн сэргээж чадахгүй гэдгийг ойлгожээ. Тийм ч учраас ногоон байгууламж бүтээх гэгээн хүслээр жигүүрлэгдсэн ажилчид хөлслөхөөр шийдсэн ба тухайн үед нийт 24 залуус тэдэнд туслахаар ирсэн гэдэг.

Үүний дараа Сальгадо тэдний ажлыг дэмжиж мөнгөн тусламж үзүүлэх сонирхолтой сайн дурынхан болон чөлөөт хамтрагчдыг хайж эхэлсэн ба олон нийтийн анхаарлыг татахын тулд залуу хосууд "Instituto Terrа" хэмээх экологийн байгууллагыг үүсгэн байгуулжээ. 

Тэд хүсэл мөрөөдлийнхөө тухай бусадтай хуваалцаж эхлэв

"Instituto Terra"-гийн гол зорилго бол Атлантын бүсийн ойн суулгацыг суулгаж, түүнийгээ үржүүлж тухайн бүсийн экологийг сэргээх явдал байсан юм. Мөн энэ ажлынхаа хүрээнд төрөл бүрийн боловсролын үйл ажиллагаа зохион байгуулж  багш, сурагчид, фермерийн ажилчид, болон дээд албан тушаалтнуудыг ч хамруулах болжээ.

Тэд уг асуудлыг олон нийтийн анхаарлын төвд байлгахын тулд ойн аж ахуй эрхэлдэг хүмүүст зөвлөгөө зөвлөмж, мэдлэг, мэдээлэл хүргэж эхэлсэн ба үр дүнд нь хэдэн арван жил устгалд өртөөд байсан тухайн бүс нутгийн ой модны ургалтын хурд эрс нэмэгдэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар энэхүү ой нь бүрэн сэргээгдэж гайхалтай үзэсгэлэнт байгалийн цогцолбор болсон юм.

3 Үр дүн нь үнэхээр биширмээр байлаа

1998 оноос хойш Сальгадо болон Лелиягийн удирдлага дор нийт 293 төрлийн модны 4 сая гаруй үр суулгагдаж 607 га талбайн ой мод эргэн сэргээгдсэн ба нэгэн цагт ямар ч шим тэжээлгүй хэмээн гайхагдаж бараг л хаягдаад байсан тэр хэсгийн газар эцэст нь байгаль эхийнхээ ивээлийг хүртэж, жинхэнэ диваажин болж хувирсан юм.

Үр дүн нь үнэхээр биширмээр байлаа

Шинэхэн төрсөн ойн тусламжтайгаар экологийн бүх тулгамдаж байсан асуудлууд шийдэгдсэн бөгөөд үүнтэй зэрэгцэн орчны уур амьсгал ч сайжирч эхэлсэн юм. 

Мөн амьдрах нөхцөлгүйн улмаас ойгоо орхиж одсон байсан зэрлэг амьтад гэртээ эргэн ирсэн ба нийт 172 гаруй төрлийн шувууд, 33 төрлийн сүүн тэжээлтэн, 15 төрлийн газар, усны амьтад төрөлх нутагтаа дахин идээшжээ. Эдгээр амьтдын ихэнх нь ховордсон болон нэн ховордсон амьтад гэдгийг энд тэмдэглэхгүй өнгөрч болохгүй бөгөөд ийм гайхамшгийг бүтээсэн тэдгээр залуусын сэтгэл зүрх, хичээл зүтгэл эх дэлхийд үнэлж баршгүй том хөрөнгө оруулалт хийсэн билээ.

Сальгадо, Лелия хоёрын гаргасан шийдвэрийн үр дүн хүн хүсэл мөрөөдөл, хүч хөдөлмөрөө хослуулснаар байж боломгүй гэмээр гайхамшгийг бүтээж болдгийг харуулсан юм.  Мөн зорилго руугаа алхам алхмаар ч болов урагшлахыг хичээвэл хүн бүхэнд байгаль дэлхийнхээ ирээдүйг зөв тийш нь залж чадах хүч тэнхээ байгаа гэдгийг баталж чадсан юм.
 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()