Илүүдэл жингээсээ болж найз охиндоо гологдсон залуугийн "өшөө авалт"

Илүүдэл жин гэдэг хүний эрүүл мэнд төдийгүй хувийн амьдралд хүртэл сөргөөр нөлөөлөх нь бий. Махлаг биенээсээ болоод бусдад гадуурхагдах, хайртай хүндээ хаягдах явдал олон хүнд тохиолдож байсан байх. Тэгвэл зарим хүмүүс тийм байдалдаа бууж өгөлгүйгээр өөрийгөө ялан дийлж чадсан байдаг. Ингээд та бүхэнд найз охиндоо хаягдсаныхаа дараа өөрийгөө танигдахын аргагүй өөрчилж чадсан нэгэн залуугийн түүхийг хүргэж байна.

Илүүдэл жингээсээ болж найз охиндоо гологдсон залуугийн "өшөө авалт"

Мос Сатапорн гэх энэхүү тайланд залуу өмнө нь 155 кг жинтэй байжээ. Хэдийгээр тэр хэт таргалалттай байсан ч үүндээ санаа зовдоггүй байсан бөгөөд найз охинтой болоод ч амжжээ. Тэгтэл нэг л өдөр Мосыг найз охин нь юу ч хэлэлгүй хаяад явсан байна. Тэрээр хаягдах болсон шалтгаанаа яг юу болохыг мэдэж чадаагүй ч энэ бүхэн илүүдэл жинтэй нь холбоотой гэдэгт бүрэн итгэлтэй байв.

Тэрээр өөрийн ажиллуулдаг гар утасны лангуугаасаа дажгүй орлого олдог ч идэвхтэй хөдөлгөөн огт хийдэггүйн зэрэгцээ үргэлж илчлэг ихтэй түргэн хоол иддэг байжээ. Дээрээс нь тэр 185 см өндөр учраас үнэхээр аварга том биетэй харагддаг байв.

Мос хаягдсаныхаа дараахан турахаар шийдэж дуртай түргэн хоолны газруудаараа оролгүй эрүүл хооллож эхэлжээ. Өөрийн өдрийн хоолны цэсээ эрс өөрчилж, авах илчлэг, шим тэжээлээ хянахын зэрэгцээ фитнест уйгагүй явж эхэлсэн байна.

Өөрийгөө өөрчлөх эхний алхам нь түүнд үнэхээр хүнд байсан аж. Бүх зүйлийг хаяад эргээд хуучин хэвэндээ очих хүсэл нэг биш удаа төрж байсныг тэрээр дурссан байна.

Эхний сардаа тэрээр 5 кг хассан бөгөөд жилийн дотор 80 кг болтлоо турсан байна. Мос турахын тулд биедээ ямар ч мэс хүргээгүй бөгөөд зөвхөн өөрийн тэсвар хатуужлын хүчээр бүрэн өөрчлөгдөж чаджээ.

Өдгөө өндөр, туранхай залуу болж чадсан Мос Сатапорн цахим орчинд олон тооны шүтэн бишрэгчтэй болсон бөгөөд охидтой харьцахад ямар ч асуудал гарахаа больсон гэнэ.

Илүүдэл жингээсээ салахыг хүссэн хүмүүст тэрээр "Бусад хүмүүс чадаж байгаа юм чинь чи яагаад чадахгүй гэж?" хэмээн зөвлөдөг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()