1
Палау
Палау улс нь 300 гаруй төрлийн үзэсгэлэнт арлуудаас тогтдог бөгөөд ойролцоогоор 130 гаруй төрлийн нэн ховор далайн амьтад ойр орчимд нь амьдардаг гэнэ. Түүнээс гадна та Палаугийн ойд зочилбол олон тооны ховор сонин өвс ургамал, дэлхийн өөр хаана ч таарамгүй үлгэрийн мэт шувууд гээд олон олон гайхалтай зүйлсийг олж үзэх боломжтой аж.
2
Ниуэ
Ниуэ бол Номхон далайн арал дээр оршдог жижиг улс бөгөөд энэхүү улсад аялал жуулчлал болон аж үйлдвэр огтхон ч хөгжөөгүй тул Шинэ Зеландын бизнес эрхлэгчдийн бүрэн нөлөөнд байдаг аж.
Гэвч энэхүү улс нь өөрийн гэсэн нийслэл болон онгоцны буудалтай. Нийслэл гэгдэх жижиг тосгонд нь улсын бух иргэдийн хэрэгцээг хангах зорилготой ганц том супермаркет үйл ажиллагаа явуулдаг гэнэ.
3
Сент-Киттс ба Невис
Энэ улс нь Сент-Киттс, Невис гэх хоёр арлаас тогтдог бөгөөд улсын эдийн засгийн гол үүсвэр нь “иргэншлийн наймаа” гэнэ. Энэ улсын иргэншлийг авахын тулд нутгийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах ёстой бөгөөд хамгийн багадаа 250 мянган доллартай байх хэрэгтэй. Иргэншил авах өөр нэг зам нь 400 мянга гаруй ам.доллараар үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэнэ.
4
Хатт Риверийн вант улс
Хатт Риверийн вант улс нь Австралийн Хатт Ривер бүсэд орших “хийсвэр” улс бөгөөд түүнийг үе дамжсан фермерүүд болох Кэслигийн гэр бүлийн гишүүн Леонард гэгч байгуулсан гэнэ. Нүдэнд хэдий харагддаг ч гарт баригдашгүй, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй энэхүү өвөрмец улсын газар нутагт Кэслигийнхний эдлэн газар тэр чигтээ ордог байна. Хэрэв та энэ улсаар аялбал аяллын явцад улсын "төрийн тэргүүн"-ийг дүрсэлсэн хөшөөтэй хаа сайгүй таарах боломжтой аж.
5
Тувалу
Тувалу улс бол дэлхийн хамгийн жижиг бөгөөд буурай улсуудын тэргүүн эгнээнд яах аргагүй бичигдэнэ. Улсын эдийн засаг дан ганц интернет домэйний худалдаан дээр түшиглэдэг нь сонирхолтой. Өөрсдийн .tv гэх интернет домэйнийг зарж жилд сая сая долларын орлого олдоггүй байсан бол Тувалу улсын ирээдүй тун ч хэцүү байх байсан болов уу.
6
Науру
Науру бол арал дээр орших дэлхийн хамгийн жижигхэн тусгаар тогтносон улс бөгөөд энэхүү улсад нийслэл байтугай нийтийн тээврийн унаа ч байдаггүй гэнэ. Улсын иргэд өөрсдийн хувийн унаагаар л улсынхаа 40 км урттай замаар зорчих боломжтой байдгаас гадна экологийн байдлын хувьд тун ч базаахгүй тул аялал жуулчлал огтхон ч хөгжөөгүй аж. Үүгээр ч зогсохгүй Науру нь хүн амын дудах илүүдэл жинтэй иргэдийн хувиар дэлхийд тэргүүлдэг гэнэ.
7
Себоргийн вант улс
Италийн газар нутагт Францын хилээс холгүй орших Себоргийн вант улс нь Хатт Ривертэй мөн адил хийсвэр улс юм. Тус улсын арми нь батлан хамгаалахын сайд болон хоёр хилчин гэсэн гурван хүний цомхон бүрэлдэхүүнтэй аж.
8
Молоссийн Бүгд Найрамдах Улс
Америкийн Невада мужийн газар нутагт Кевин Богийн гэр бүлийнхэн, болон тэдний гурван нохой, нэг туулай гэсэн оршин суугчидтай, хаана ч хүлээн зөвшөөрөгдөөгүй төрт улс Молосси оршин тогтнодог.
Молосси улс нь өөрийн гэсэн бэлгэ тэмдэг, төрийн дуулал, бүр төрийн далбаатайгаас гадна иргэддээ тусгай эрхтэй бичиг баримт олгодог ба хүнд гэмт хэрэг үйлдвээс цаазаар авах ял оноодог тун ч хатуу хууль журамтай гэнэ.
2017 оны тавдугаар сард Бугд Найрамдах Улсын 50 жилийн ой болсон ажээ.
9
Мальтийн бүлгэм
Ром хот дотор дан ганц Ватикан ч биш өөр нэгэн төрт улс байдаг нь Мальтийн бүлгэм юм. Ердөө 0.012 кв. км талбайтай энэхүү улсад харъяалалтай гуравхан байшин байдгийн хоёр нь Ром хотод, үлдсэн нэг нь Мальтийн арал дээр оршдог аж. Мальт улс нь өөрсдийн гэсэн мөнгөн дэвсгэрт, валютын ханш, цахим сүлжээтэйгээс гадна иргэддээ дэлхийн хэдэн арван улсад визгүй зорчих боломжийг олгодог паспорт болон авто машины дугаар олгодог гэнэ.
Мальтийн бүлгэм бол латин хэлийг өөрсдийн албан ёсны хэлээ болгосон дэлхий дээрх цорын ганц улс билээ.
10
Силенд
Силенд улс нь Их Британиас 10 орчим км-ийн зайд далайн дундах тавцан дээр орших хүлээн зөвшөөрөгдөөгүй улс бөгөөд энэ улс нь өөрөө өөрийгөө хунтайж хэмээн өргөмжилсөн эрх баригчаар удирдуулдаг аж.
Силенд улсын хамгийн гол онцлог бол ямар ч хүн өөрийн хүслээр Силендийн гүн, бэйс, хунтайжийн туслах гэх мэт цол авч болдог ба тэд цахим сүлжээгээр дамжуулан хүссэн эрх мэдлээ тодорхой үнээр худалдан авах боломжтой байдаг гэнэ.