Амтлаг бөгөөд өег байцааны салат хийх 5 жор

Зуны улирал айлчилж байгаатай холбоотойгоор хүн бүр л хөнгөн хоол идэж, жингээ барихыг хүсэж байгаа биз ээ. Таны тэрхүү хүсэлд байцааны салат маш ихээр туслах болно шүү. Ингээд танд амралтын өдрөөрөө хийж болох амтлаг байцааны салатны жоруудыг хүргэж байна.

Амтлаг бөгөөд өег байцааны салат хийх 5 жор

1 Байцаа, лууван, йогурт болон зөгийн балтай салат

Орц:

  • ¼ байцаа
  • 1 том лууван
  • ½ ногоон сонгино
  • 150 гр йогурт
  • 1 хоолны халбага нимбэгийн шүүс
  • 2 хоолны халбага алимны цуу
  • 2 хоолны халбага шингэн зөгийн бал
  • 1 цайны халбага гич
  • Давс амталгаагаар
  • Нунтаг хар перец

Хийх арга:

Байцаагаа нарийн хэрчиж, луувангаа үрж, сонгиноо жижиг  хэрчинэ.  Йогурт, нимбэгийн шүүс, уксус, зөгийн бал, гич, давс, хар перецээ тусад нь саванд хийж хутгаад байцаа, лууван дээрээ хийнэ.

Байцаа, лууван, йогурт болон зөгийн балтай салат

2 Байцаа, хиам болон вандуйтай салат

Орц:

  • ¼ байцаа
  • 200 гр гахайн мах эсвэл хиам
  • 200 гр ногоон вандуй
  • 2 хоолны халбага майонез
  • Давс амталгаагаар
  • Нунтаг хар перец амталгаагаар

Хийх арга:

Байцаа болон хиамаа нимгэн хэрчинэ. Дээр нь вандуй, майонез, давс, перецээ нэмээд сайн хутгана.

Байцаа, хиам болон вандуйтай  салат

3 Байцаа, авокадо, тахианы мах, манго болон амтат чинжүүтэй салат

Орц:

  • ¼ байцаа
  • ⅛ улаан байцаа
  • 350–400 гр чанасан тахианы мах
  • 1 авокадо
  • 1 манго
  • 1 амтат чинжүү
  • 1 том лууван
  • 1 багц яншуй
  • ½ ногоон сонгино
  • Атга самар
  • 120 гр самрын паста
  • 2-3 хоолны халбага халуун ус
  • 2 хоолны халбага будааны уксус
  • 2 хоолны халбага буурцагны уксус
  • 2 хоолны халбага шингэн зөгийн бал
  • ¼ цайны халбага гүнждийн тос
  • 1 лимоны шүүс
  • Чимх нунтаг улаан чинжүү

Хийх арга:

Байцаагаа жижиглэж хэрчээд, тахианы мах болон авокадо, манго, амтат чинжүүгээ дөрвөлжин хэрчиж, луувангаа үрнэ. Яншуй болон самраа жижиглээд бүх орцтойгоо холино. Мөн самрын паста, ус, уксус, зөгийн бал, тос, лимоны шүүс зэргийг хооронд нь сайн хутгаж бусад орц дээрээ хийнэ.

Байцаа, авокадо, тахианы мах, манго болон амтат чинжүүтэй салат

4 Байцаа, алим, майонезтай салат

Орц:

  • 2-3 том ногоон алим
  • 240 мл ус
  • 6 хоолны халбага нимбэгийн шүүс
  • ½ байцаа
  • 1 хоолны халбага гич
  • 2 хоолны халбага элсэн чихэр
  • Бага зэрэг нунтаг гоньд
  • 1 цайны халбага гоньдны үр
  • Давс амталгаагаар
  • 2 хоолны халбага ургамлын тос
  • 120 г майонез
  • ½ багц яншуй

Хийх арга:

Алимаа угааж, үрийг нь цэвэрлээд голоор нь хуваагаад жижиглэж хэрчинэ. Алим дээрээ 4 хоолны халбага нимбэгийн шүүсээ хийгээд 15 минут болгоно.

Байцаагаа жижиглэж хэрчээд гич, элсэн чихэр, нунтаг гоньд, гоньдны үр, давс, үлдсэн нимбэгийн шүүс, тос болон майонезаа холино.

Дараа нь байцаа, алим, жижиглэсэн яншуйгаа хольж дээрээс нь бэлэн болсон сүмсээ хийнэ. 

Байцаа, алим, майонезтай салат

5 Байцаа, улаан лооль болон хуурсан самартай салат

Орц:

  • 150–200 гр түүхий самар
  • ¼ байцаа
  • ¼ өнгөт байцаа
  • 300 гр үрлэн улаан лооль
  • 1 багц яншуй
  • 4 хоолны халбага нимбэгийн шүүс
  • 2 хоолны халбага оливын тос
  • Давс амталгаагаар
  • 1–2 цайны халбага зөгийн бал

Хийх арга:

Самраа халуун тостой хайруулын тавганд хийж 5-10 минутын турш алтлаг өнгөтэй болтол нь хуурна. Байцаагаа нарийн хэрчиж, үрлэн улаан лоолио голоор нь хувааж, яншуйгаа жижиглэнэ.

Лимоны шүүс, оливын тос, давс, зөгийн балаа хооронд нь хутгаж, дээр нь сүмсээ хийнэ. Дараа нь бэлэн болсон салат дээрээ самраа цацаарай.

Байцаа, улаан лооль болон хуурсан самартай салат

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()