"Эрч хүч сорогч"-оос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

2019-05-16, 16:14
9,465

Өөрийн ашиг сонирхлын төлөө бусдын энергийг сорж амьдардаг хүмүүс энэ хорвоо дээр олон байдаг. Тэгвэл тэдний хавханд орж, заль мэхэнд нь хуурталгүйгээр сэтгэл санаагаа тайван байлгаж, эерэг байдлаа хадгалж үлдэх арга байдаг болов уу? Та яг одоо анхаарлаа нааш нь хандуулаарай.

"Эрч хүч сорогч"-оос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

1 Энергийн вампир гэж хэн бэ?

Энергийн вампир гэдэг бол таны сэтгэл хөдлөл, эерэг байдлыг зөвхөн өөрийн ашиг тусын төлөө ашиглаж байдаг хүн юм. Тэд таны энергийг өөртөө сорохын тулд бүх зүйлийг урьдчилан тооцоолж, сайтар төлөвлөсөн байдаг бөгөөд бусдаас амархан ялгагддаг.

Бүр таны санаанд ч оромгүй, үргэлж сайхан энергиэ хуваалцдаг гэж боддог хүн чинь хүртэл өгсөн энергиэ хэд дахин нугалаад эргүүлээд авдаг байхыг үгүйсгэхгүй. 

Ийм хүмүүсийн алдаа дутагдлыг хэлж, тайван зөвлөлдөх боломж бараг л байдаггүй ба тэд ихэвчлэн бусдын үг, өгүүлбэр бүрээс өө хайж, буруутгаж, өөрийнхөөрөө зүтгэхийг илүүд үздэг. Мөн бусдын хувийн орон зайд халдаж, амжилтыг нь үнэ цэнэгүйдүүлж, урам зоригийг нь мохоож байдаг юм.

Энергийн вампир гэж хэн бэ?

2 Энергийн вампирыг хэрхэн таних вэ?

Тэднийг бусад хүмүүсээс ялгаж таних хэд хэдэн онцгой шинж тэмдэг бий. Гэхдээ доорх шинж тэмдгүүдийн аль нэг нь таны дотны хүний ааш зантай нийцлээ гээд тэр хүнээс бүр мөсөн холбоогоо таслах ёстой гэж хэлж байгаа юм биш шүү. Харин гурав ба түүнээс дээш төрлийн шинж тэмдэг тохирч байвал тухайн хүнийг өөрийнхөө амьдралд байлгах хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй гэж зөвлөе.

1. Тэд үргэлж л гомдоллож байдаг

Энэ бол хамгийн гол шинж тэмдгүүдийн нэг. Бид ийм төрлийн хүмүүст байнга л тус хүргэж, сэтгэл санааг нь тайтгаруулахыг хичээх үедээ энергийн вампирын аюулт хавханд улам гүн орсоор л байдаг. Тэдэнд үргэлж л азгүй зүйл тохиолдож, ажил үйлс нь бүтэлгүйтэж, амьдрал нь уйтгар гунигаар дүүрчихдэг учраас тэр өрөвдөлтэй байдлыг нь эргэн тойрныхон нь тоолгүй өнгөрч чаддаггүй.

Гэхдээ тэдний төлөө чадах бүхнээ хийж, өөртөө байгаа сайхан энерги бүрээ хуваалцаж байх явцдаа тэрхүү сөрөг хандлага бидэнд хэрхэн нөлөөлж байгааг анзаарахгүй байх нь бий шүү.

2.Тэдний зовлонд өөр хүмүүс л буруутай мэт аашилдаг

Ихэвчлэн вампирыг вампир л төрүүлдэг. Энэ нь тэд өөрсдөө хүссэндээ тийм болдог юм биш, харин  түүний эргэн тойронд буй хүмүүс л эхлэлийг нь тавьж өгдөг гэсэн үг. Хатуу эцэг эх, дарамттай гэр бүл, дарангуйлагч нөхөр, ааштай эхнэр, хүмүүжилгүй хүүхдүүд, хэт өөрийнхөөрөө дарга, залхуу ажилчид гэх мэт олон төрлийн хүмүүс үүнд багтана. Ийм ч учраас тэд өөрсдийн зовлон бэрхшээлдээ бусдыг буруутгахыг хэвийн үзэгдэл гэж боддог.

Энергийн вампирыг хэрхэн таних вэ?

3. Тэд үргэлж л хэрүүл маргаан үүсгэх шалтаг хайдаг

Танд анхаарал хандуулж л байвал тэр нь сөрөг байна уу, эерэг байна уу, тэдэнд огтхон ч хамаагүй. Энергийн вампирууд хандлага л бол хандлага гэсэн гайхалтай дүрмийг баримталдаг учраас тэд бусдын үгийг өлгөж аваад хэрүүл маргаан дэгдээж, шууд л уурлан, гомдоллож “Эр хүн шиг үзчихье” гээд толгой шидэлж эхэлдэг.

4. Асуудал үүсгэх дуртай байдаг. 

Энергийн вампируудын сэтгэл санааг хамгийн их өргөдөг зүйл бол хов жив юм. Мөн тэд бусдын сэтгэл санааны таагүй байдал, онцгүй дурсамж, гунигт түүхийг ашиглаж өөрийнхөө эгнээнд нэгтгэх хүсэлтэй байдаг бөгөөд хүн бүрийн итгэлийг олж аваад, сайхан сэтгэгдэл төрүүлж, санасандаа хүрснийхээ дараа тухайн хүмүүсийн хамгийн эмзэг цэгийг нь олж хатгаж ширүүхэн хэрүүл маргаан гаргаж, хүмүүс хоорондын харилцаанд ан цав үүсгэдэг. Гэхдээ тэд бусдын сэтгэлийг сэвтээчихээд өөрөө гэм буруугүй мэт үлдэх онцгой чадвартай байдаг.

5. Тэд “Гэнэтийн цохилт” өгөх дуртай.

Эдгээр хүмүүс зовлон бэрхшээлд орсон үедээ эргэн тойрноосоо ирэх тус дэмжлэгийн ачаар тодорхой хэмжээний энергийг хуримтлуулж авдаг ба тэрхүү энергиэрээ хэсэг хугацааны туршид өөрийгөө тэтгэдэг. Улмаар таныг зайгаа барьж, түүнд анхаарал хандуулахаа больж эхэлмэгц гэв гэнэт л өвчин нь сэдрэх нь бий.

6. Тэднээс юу гарахыг тааварлашгүй

Энергийн вампирууд ихэвчлэн өөрсдийн гэсэн сэтгэл хөдлөлгүй, мэдрэмжээр хэт дутагдсан хүмүүс байдаг учраас гэнэтийн гэмээр шийдвэрүүдийг гаргадаг. Тэд "extreme" төрлийн спортоор хичээллэх дуртай байдаг ба хувийн амьдралдаа ч эрсдэлтэй алхмуудыг хийх нь бий. Жишээлбэл, өчигдөр танилцсан бүсгүйдээ өнөөдөр гэрлэх санал тавьж, маргааш хуримаа хийхээс, эсвэл оройн хоол дээр болсон жижигхэн үл ойлголцлоос болоод дотны хүмүүсээсээ бүр мөсөн холбоогоо таслах гэх мэт санаанд оромгүй үйлдлүүдийг гаргахаас огтхон ч буцахгүй.

Энергийн вампираас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Хамгийн эхний алхам бол  мэдээж эргэн тойрондоо байгаа энергийн вампируудыг олж таньж, тэднээс зайгаа барихыг хичээх хэрэгтэй. Гэхдээ та энэ алхмыг шууд хийх бэлтгэлгүй байгаа бол бол дараах зөвлөгөөг дагаарай. 

  • “Үгүй” гэж хэлж сур. Хэрэв таны сэтгэлд нийцэхгүй, хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг чинь танаас хүсвэл эелдгээр татгалзаж сураарай.
  • Хил хязгаараа тогтоо. Та бол насанд хүрсэн, бие даасан хүн. Хэнд ч танд шалтгаангүйгээр зааж зааварлаж, хүсээгүй байхад чинь буруу зөвийг чинь шүүмжилж, ааш зан, өмссөн хувцсыг чинь гоочлох эрх байхгүй гэдгийг санаарай.
  • Өөрийн сэтгэл хөдлөлөө хяна. Сайн, муу, таатай, таагүй гээд бүх төрлийн сэтгэл хөдлөлдөө анхаарал хандуул. Вампирууд эхэндээ таныг өөртөө татахын тулд эерэг энерги цацаж байгаад гэв гэнэт таны огтхон ч хүлээгээгүй байсан хандлагыг гаргаж сэтгэл зүйгээр чинь тоглодог юм шүү. 
  • Хов живэнд бүү итгэ. Сайн зохиож найруулсан цуу яриа хүртэл хамгийн үнэн түүхээс үнэмшилтэй сонсогддог гэдгийг бүү мартаарай.  Хэн нэгэн таны талаар юу бодож явдаг тухай худал, үнэн нь үл мэдэгдэх яриаг гуравдагч этгээдийн амнаас сонсож суух нь хэдий сонирхолтой мэт боловч тухайн хүн танд ямар зорилгоор тэр бүхнийг ярьж байна вэ гэдгийг сайн бод. Магадгүй та хоёрын нөхөрлөлд атаархаад дундуур чинь орохыг хүссэн ч юм бил үү.
  • Өөртөө итгэ. Мэдээж хүссэн үедээ тусламж хүсэх хүмүүстэй байна гэдэг үнэхээр гайхалтай хэрэг. Гэхдээ итгэж байсан хүн чинь эвтэйхэн хор найруулаад таныг дөнгөчих магадлалтай байдаг гэдгийг бүү март. Тийм учраас бүх итгэл, сэтгэлээ 100 хувь өөртөө төвлөрүүлж байх нь хамгийн зүйтэй. 
     

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()