1
Кристина Пименова – Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин (10 нас)
Кристина бол хөл бөмбөгчин Руслан Пименов болон түүний эхнэр Гликериягийн гэр бүлд төрсөн билээ. Тэрбээр 3 настайгаасаа эхлэн загварын ертөнцөд хөл тавьсан бөгөөд 4 насандаа загварын тайзан дээр алхаж байжээ. Кристина "Prada", "Burberry", "Roberto Cavalli", "Dolce&Gabbana", "Armani" зэрэг алдартай брэндүүдтэй хамтран ажиллаж байснаас гадна "Vogue" сэтгүүлийн зураг авалтад оролцож байсан. Улмаар 2014 онд Оросын хэд хэдэн сэтгүүлүүд болон дэлхий нийт түүнийг “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүүхэд”-ээр шалгаруулсан бөгөөд тус амжилтыг эвдсэн хүүхэд одоогоор байхгүй байна.
"Women Daily Magazine" цахим сүлжээнд:
Түүний талаар "Тэрбээр өөрийн сайхан нүд, сахиусан тэнгэр мэт гадаад төрхөөрөө дэлхийн загварын ертөнцийг байлдан дагуулж байна" хэмээн бичсэн байдаг.
Мөн тэрбээр “The Twilight Saga: Breaking Dawn” киноны Ранесмигийн дүрд тоглохоор шалгуулж байсан боловч Англи хэлний мэдлэг дутуугаас болж тэнцээгүй гэдэг.
Кристина цахим сүлжээнд маш их алдартай бөгөөд Инстаграм хуудаснаа сая гаруй, Фейсбүүк хуудаснаа 2 сая гаруй дагагчтай. Охины цахим сүлжээг ээж Гликер нь хөтөлдөг бөгөөд түүнийг олон хүмүүс хүүхдээ ашиглаж байна хэмээн шүүмжилдэг. Учир нь заримдаа охиных нь гэрэл зургууд хэтэрхий том хүн шиг байдаг ажээ. Харин үүнийг Кристинагийн ээж үгүйсгэж:
“Би охиныхоо үзэсгэлэнтэй байдлыг ашигладаггүй. Түүний гэрэл зургууд ямар нэгэн секси агуулгагүй гэдэгт би итгэлтэй байна” гэсэн байдаг.
Кристина загварын ертөнцөд алдартайгаас гадна уран гимнастикаар хичээллэдэг бөгөөд "LA Models" загварын агентлагтай гэрээ байгуулснаар Калифорнид амьдрах болжээ.
2
Анастасия Безрукова – Сахиусан тэнгэр мэт охин (12 нас)
Хэдийгээр тэрбээр Настя Безрукова, Сергей Безруков нартай нэг кинонд тоглож байсан ч тэдний хүүхэд биш юм. Охины эцэг нь Москвагийн хуульч Дмитрий Безруков бол ээж нь бизнес эрхлэгч Светлана Безрукова аж. Анастасия бол Европын хамгийн алдартай модель охидын нэг. Тэрбээр загварын гараагаа 8 настай байхдаа эхэлж, анхны зураг авалтаа Жанна Ромашкатай хийсэн байдаг. Охин маш авьяаслаг, зураг даруулахдаа чадамгай байсан учир хэд хэдэн загварын агентлагаас ажлын санал авч байжээ.
Одоо тэрбээр "Vogue" "Bambini", "Harper’s Bazaar", "Collezioni" хэмээх сэтгүүлүүдийн зураг авалтад оролцож "Moschino", "Benetton", "Dolores", "Pinko", "Incanto", "MonnaLisa", "Armani" брэндүүдтэй хамтарч ажилладаг.
Настя өөрийн овог нэгтэн болох Сергей Безруковтай “«Млечный путь»” хэмээх кинонд тоглож байжээ. Тэрбээр маш нийтэч, идэвхтэй хүүхэд бөгөөд чөлөөт цагаа найз нөхөдтэйгөө өнгөрүүлж, уран гимнастикаар хичээллэж, “Веснушки” бүжгийн хамтлагтай тоглолтод оролцдог. Мөн түүний ээж нь "Настя өөрийн амьдралыг загварын ертөнцтэй холбохыг хүсэхгүй байгаа, энэ бол зүгээр л сонирхол" хэмээн хэлжээ. Саяхан дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хоёр охин болох Анастасия Безрукова, Кристина Пименова нар хамтдаа зураг авалтад оролцож шүтэн бишрэгчдээ баярлуулсан бөгөөд хүмүүс тэднийг яг л эгч, дүүс мэт адил харагдаж байна хэмээн дүгнэсэн юм.
3
Уилльям - Франклин Миллер – Дэлхийн хамгийн царайлаг хөвгүүн (12 нас)
Загварын ертөнцөд хөл тавьсан Австрали хүү санаандгүй байдлаар алдартай болжээ. Учир нь Японы нэгэн сурагч охин түүний зургийг өөрийн твиттер хуудаснаа нийтэлсэн бөгөөд хэдхэн цагийн дотор хүүгийн зураг Япон болон Хятад даяар тархаж, төд удалгүй дэлхий даяар алдартай болжээ. Ийнхүү тэрбээр маш олон шүтэн бишрэгчтэй болж, дэлхийн хамгийн царайлаг хөвгүүнээр шалгарсан аж.
Уильям 5 настай байхаасаа эхлэн загварын ертөнцөд хөл тавьж, зурагтын нэвтрүүлэгт хүртэл оролцож байсан. Тэрбээр энгийн нэгэн хөвгүүн бөгөөд чөлөөт цагаа найз нөхөдтэйгөө өнгөрүүлж, регби тоглох дуртай. Харин одоо зурагтын нэвтрүүлэгт оролцож, олон тооны ярилцлага өгч, Азийн шоунуудад оролцож байгаа гэнэ.
4
Ланея Грейс – Хамгийн сайхан нүдтэй охин (12 нас)
Үзэсгэлэнт охины өвөрмөц дүр төрх Испани, Америкаас гаралтай. Ланея 2004 оны 6-р сарын 23-нд Сан-Францискод төрсөн бөгөөд загварын ертөнцөд 3 настайдаа хөл тавьжээ. Тэр үед ээж нь 2 дахь хүүхдээ хүлээж байсан учир том охиноо хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулж түүнийг Фордын загварын агентлагт бүртгүүлсэн аж. Гэрэл зурагчид охины гадаад төрхөд сэтгэл хангалуун байсан учир шууд л хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Эхний зураг авалт дээрээсээ л тэрбээр өөрийн авьяас чадвараа харуулж чадсан гэдэг. Түүнээс хойш Ланея 40 орчим зураг авалтад оролцож, Шведийн ди-жей Avicii-ийн клипэнд Оросын бяцхан модель Кристина Романовагийн хамтаар тогложээ. Одоо Ланея нь 3 загварын агентлагтай хамтран ажиллаж байгаа гэнэ.
Охин эцэг эх, бага дүү, хайртай нохой Ландогийнхаа хамтаар Сан-Францискод амьдардаг. Зураг авалтын ачаалал ихтэй байдаг учир тэрбээр саяхнаас гэрээрээ хичээл хийх болжээ. Мөн боксоор хичээллэж, скейтборд дээр гулгах дуртай. Ланея маш хөгжилтэй, сониуч зантай. Гэхдээ өмнө нь ихээхэн ичимхий байсан бөгөөд тэрхүү дутагдлаа засаж чадсан гэдэг.
5
Элизабет Хайли – Кристина Пименовагийн олдмол ихэр (11 нас)
Канадын үзэсгэлэнт охин Элизабет 2 наснаасаа эхлэн загварын ертөнцөд хөл тавьжээ. Тухайн үед "Daily Mail" сэтгүүлд Кристина Пименовын ээжийг охиныхоо усны хувцастай зургийг цахим хуудсандаа нийтэлсэн хэмээн буруутгаж байсан бөгөөд Элизабетын ээж түүнийг нь хараад Кристина өөрийнх нь охинтой ямар адилхан болохыг маш их гайхаж байсан гэдэг.
Элизабетын ээж “Кристина манай охинтой маш адилхан байсан бөгөөд хэрвээ би зургийг нь хараагүй байсан бол охиноо бага насанд нь загварын ертөнцөд хөл тавиулахгүй байх байсан” гэж хэлж байжээ.
Ингээд Анн охиноо шууд мэргэжлийн гэрэл зурагчин руу дагуулж явсан бөгөөд “Кристинагийн олдмол ихэр” олны анхаарлыг хялбархан татаж чадсан байна.
Насандаа баймгүй ухаантай Элизабет одоо Монреалийн загварын агентлагтай хамтран ажиллаж, бүжгээр хичээллэж байгаа гэнэ. Мөн Элизабет мэдээ алдуулагч эмч болох сонирхолтой бөгөөд Ромео Бэкхемийг шүтдэг аж. Тэрбээр Кристина Пименоватай адил алдарт хүрэх үү, үгүй юу гэдгийг цаг хугацаа л харуулна байх даа.
6
Лили Чи (13 нас) –Дорнын гоо үзэсгэлэнт охин
Брүүклиний үзэсгэлэнт охины загварын гараа санаандгүй байдлаар эхэлжээ. Тэрбээр аавтайгаа хамт дэлгүүрт явж байгаад "Wilhelmina" загварын агентлагийн ажилтны нүдэнд өртөж, анхаарлыг нь татсан аж. Лили Чи нь одоо "Nike" брэндийн нүүр царай болж, "Ralph Lauren", "Velveteen, Levi's"-тай хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жил тэрбээр 20.000 долларын цалинтай болсон ба түүний эцэг, эх бүх орлогыг нь тусгай дансанд хийж хадгалдаг. Гэхдээ 18 нас хүрснийхээ дараа өөрийн мөнгийг зарцуулах эрхтэй болох юм.
Лили идэвхтэй, хөгжилтэй зантай охин бөгөөд хөл бөмбөг тоглож, бүжгээр хичээллэдэг.
7
Айра Браун – Амьд Барби (7 нас)
Айра Браун 2 настай байхдаа загварын ертөнцөд хөл тавьж олны анхааралд өртжээ. “Амьд Барби”-гийн зураг цахим сүлжээнд тавигдмагцаа л бусдын гайхшралыг төрүүлж, зарим хүмүүсийн дургүйцлийг хүргэж байсан гэдэг. Учир нь охины нүүрийг маш тодоор будаж, хүнд үс засалтуудыг хийсэн байжээ. Үүнээс гадна охины үсийг цайруулж, уруулыг нь томсгосон гэх яриа ч бий. Харин түүний ээж "Охин минь зураг авахуулах тэр бүх үйл явцдаа маш их дуртай " гэж хэлж байжээ. Гэхдээ хүмүүс Айрагийн эцэг, эхийг охиноо ашиглаж мөнгө олдог гэж үздэг юм.
Одоо бяцхан Айрагийн алдар нэр бага зэрэг багассан ч одоог хүртэл хүүхдийн хувцасны загварын сурталчилгаанд тоглосоор байгаа билээ.
8
Анна Павага – Санкт-Петербургийн үзэсгэлэнт охин (6 нас)
Санкт-Петербургийн бяцхан модель охин 3 наснаасаа эхэлж загварын ертөнцөд хөл тавьсан бөгөөд "Эрудит", "Дети", "BILLBOARD" сэтгүүлүүдийн нүүрийг чимж, хүүхдийн хувцасны сурталчилгаанд тоглож байжээ. Мөн "Talle" сав суулганы брэнд, "Kideria" хүүхдийн хувцасны дэлгүүр болон Петербургийн Вотервиль усан паркийн сурталчилгаанд тоглож байсан аж. Түүгээр ч зогсохгүй, Аня “Марсель”, “Настроение Осень”, А.Малышевын "Маленький человек" хэмээх клип болон "Вселенная воды" кинонд тоглож байсан юм.
Аня маш хөгжилтэй, эерэг үзэлтэй охин бөгөөд удаан хугацааны турш балетаар хичээллэж байна. Тэрбээр том ах Миша болон чихуахуа нохойдоо маш их хайртай. Анна камерын өмнө биеэ зөв авч явж чаддаг учир тун удахгүй “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин” ч болох магадлалтай байгаа юм.