1
Тухтай байдал, таашаал
Гар хангалга нь ямар нэгэн тусгай хэрэгсэл, хамтрагч хэрэггүйгээр өөрийнхөө таашаалыг хангаж болдог цөөхөн зүйлсийн нэг юм. Хэдийгээр хамтрагчгүй үед энэ нь хамгийн тохиромжтой хэдий ч хосууд сексийн амьдралаа илүү сонирхолтой болгохын тулд гар хангалга хийдэг байна.
2
Гар хангалга хийдэг хосууд илүү их секс хийдэг
Гар хангалга хийдэг хосууд бусад хосуудыг бодоход илүү их бэлгийн харилцаанд ордог байна. Мөн тэд хамтрагчийнхаа сэрлийн цэгийг хялбархан олж чаддаг гэнэ шүү.
3
Нөхөн үржихүйн эрүүл мэндэд тустай
Эрчүүдийн хувьд гар хангалга хийснээр түрүү булчирхайн үрэвсэл үүсгэдэг хуучирсан үрийн шингэнээс өөрийгөө хамгаалах боломжтой байдаг. Мөн бэлгийн харилцаанд орохоосоо өмнө гар хангалга хийвэл секс илүү удаан үргэлжилдэг. Эмэгтэйчүүдийн хувьд энэ нь умайн хүзүүний төрөл бүрийн нянгаас хамгаалдаг. Үүнээс гадна эрчүүд, эмэгтэйчүүдэд бэлэг эрхтний булчин чангалахад сайнаар нөлөөлдөг байна.
4
Бэрхшээл байхгүй
Гар хангалга нь аюулгүй бас тухтай байдаг. Та бэлгийн харилцаанд орсноор хүсээгүй жирэмслэлтэнд өртөхөөс гадна БЗХӨ тусах магадлалтай байдаг бол гар хангалгын үед эдгээрт санаа зовох шаардлага гарахгүй.
5
Нойронд сайн болно
Гар хангалга нь стрессийн түвшинг бууруулж, дофамин, эндорфин, окситоцин хэмээх дааврыг ялгаруулдаг учир нойргүйдлийн асуудлыг шийдвэрлэдэг. Дур тавих нь тухайн хүнийг тайвшруулж, бат бөх унтахад нь тусалдаг аж.
6
Зүрх судасны үйл ажиллагаа сайжирна
Гар хангалга нь нөгөө талаараа хөнгөн биеийн тамирын дасгал юм. Бусад биеийн хүчний хүнд дасгалуудыг бодоход энэ нь стресстэй тэмцэхэд тусалж, аз жаргалын дааврыг тархинд хүргэдгээс гадна цусны эргэлтийг сайжруулдаг байна.
7
Сэтгэл санааг өөдрөг байлгана
Гар хангалга нь стрессийг бууруулах, сэтгэл санааг сэргээх, өвчин намдаах үйлчилгээтэй байдаг. Энэ нь мэдээж сайн унтаж амрахад эергээр нөлөөлнө. Мөн залууст сэрлийг нь юу хөдөлгөдгийг мэдэж, өөрийгөө хянаж, итгэлтэй болоход тусалдаг юм.