1
Тэпуи, Венесуэл
"Тэпуи" гэдэг нь Венесуэлийн Гран Сабана мужийн уугуул иргэдийн хэлээр "Бурхдын гэр" гэсэн утгатай юм.
2
Хонокохау хүрхрээ, Мауи
3
Ойн нуур
Энэ газрын байршлыг яг таг хэлж мэдэхгүй ч зарим эх сурвалж дээр Оросын Тюмень мужийн Нижневартовск дүүрэгт байдаг гэж дурдсан байдаг.
4
Амазоны ширэнгэн ой, Өмнөд Америк
Бразил, Перу, Колумб, Венесуэл, Эквадор, Боливи, Гайана, Суринам, Францын Гвиан гэсэн 9 улсыг дамнан оршдог энэхүү аварга ойд хүний хөл хүрээгүй, судлагдаагүй газрууд олон бий.
5
Гангкхар
Хятад болон Бутаны хилийн маргаантай бүсэд оршдог 7570 метрийн өндөртэй энэхүү уул нь хүний хөл хүрээгүй дэлхийн хамгийн өндөр уул юм.
6
Синги-де-Бемараха, Мадагаскар
Энэхүү чулуун ой нь хэдэн сая жилийн өмнө газар доор үүсэж, аажмаар ургаж гарч иржээ. Уг сонин тогтоцтой газар нь шохойн чулуунаас бүрдсэн бөгөөд баганануудаас хамгийн өндөр нь 120 метр гэнэ.
7
Кергелений ольтриг
Энэтхэгийн далайд орших энэхүү ольтригийг "Ганцаардсан арал" гэж нэрлэх нь бий. Мөн ийшээ онгоц нисдэггүй учраас очихыг хүссэн хүмүүс нь Мадагаскараас завь хөлсөлдөг аж.
8
Хадан арлууд, Палау
Хэдийгээр энэ арлууд дээр хүн амьдардаггүй ч археологичид байн байн очиж судалгаа явуулдаг. Учир нь тэд нэгэн цагт уг арал дээр амьдарч байсан "Жижигхэн хүмүүс"-ийн үлдэгдлийг маш ихээр сонирхож судалдаг юм.
9
Даллол, Этиоп
Даллолын ойролцоох газраас давс олборлодог ч хэт халуун цаг агаараас нь болоод хэн ч тэнд амьдардаггүй. Мөн эрдэмтэд Даллолын байгалийн тогтоц Бархасбадь гарагийн Ио хэмээх дагуулын гадаргуутай ялгахын аргагүй адилхан байгааг онцолсон байдаг.
10
Пальмира эрэг
Хавайн арлуудын захад, Номхон далайн экваторын бүсэд орших энэхүү арлыг нууцлаг ид шидтэй хэмээн домогт өгүүлдэг.