1
Нууцлаг радио долгион
2007 оноос эхэлж хэдхэн хормын урттай хүчирхэг радио долгион хэдэн тэрбум гэрлийн жилийн зайнаас дэлхий рүү илгээгдэж буйг тогтоосон байна. Энэхүү долгионы эх үүсвэрийг юу болохыг одоо хүртэл тогтоогоогүй байгаа юм.
2
Цөмийн гоймон
Сансар огторгуйн хамгийн бат бөх матери нь од сөнөх үед үүсдэг бөгөөд их хэмжээний таталцлын хүч нь протон болон нейтроныг сунгаж нарийн урт гоймон хэлбэрт оруулдаг байна. Эрдэмтдийн тооцоолсноор энэхүү матери нь энгийн гангаас 10 тэрбум дахин бат бөх аж.
3
"Haumea" одой гаригийн тойрог бүслүүр
"Haumea" хэмээн нэрлэгдэх энэхүү одой гариг нь Күйперийн бүслүүрт байдаг бөгөөд Далай ван гаригаас цаана гэсэн үг юм. Урт зууван хэлбэртэй бөгөөд манай нарны гаригийн хамгийн хурдан тойрог хөдөлгөөнтэй биет аж. Энэхүү гаригийн хамгийн хачирхалтай зүйл нь нарийн урт тойрог бүслүүртэй юм. Мөн энэхүү биет нь далай ван гаригаас цааш нарны аймгийн захад байрлах биетүүдээс олдсон хамгийн анхны бүслүүртэй гариг юм.
4
Сарны дагуул
Нарны аймгийн гаригуудын дагуул болон манай дэлхийн сар өөрсдийн гэсэн дагуул байдаггүй боловч дагуул гариг өөрийн гэсэн жижиг дагуултай байх боломжтой гэнэ.
5
Хар матери
Хар материйн талаар хэдийгээр батлагдсан эрдэмтдийн судалгаа байхгүй хэдий ч олон эрдэмтдийн таамагласнаар ертөнц гариг үүсэх, оршин тогтноход ямар нэгэн матери нөлөөлсөн аж. Мөн энэхүү матери нь ертөнцийн 85 хувийг эзэлдэг хэмээн таамаглажээ. Харин 2018 онд хийсэн ажиглалтаас нэгэн галактикт хар материйн хэмжээ бага буюу бараг байхгүйтэй адил буйг ажигласан байна. Энэ нь хар материйн оршин байдаг эсэх маргааныг улам их гүнзгийрүүлсэн юм.
6
Хамгийн хачиргалтай од
KIC 846285 буюу Таби хэмээн нэрлэгдэх энэхүү одыг анх сансар судлаач Табета Бояджян (Tabetha Boyajian) болон түүний багийнхан олж нээсэн байна. Энэхүү од нь тодорхой хугацааны давтамжтай ялгаруулах гэрлийн хэмжээгээ багасгадаг бөгөөд ойролцоогоор 22 хувь хүртэл бууруулж байсныг тэмдэглэж авчээ. Тухайн үед харийн биет, солирын тоосонцор хэмээн олон тооны таамаг тавигдаж байсан хэдий ч одоо хүртэл энэхүү одны гэрэл яагаад багасдагийг тайлаагүй хэвээр үлдсэн байна.