1. "Энэ бүхэнд чи л буруутай"
Хэн нэгнийгээ буруутгах нь танд ч, таны хамтрагчдад ч сайнаар нөлөөлөхгүй. Хэрвээ тохиолдсон асуудалд хамтрагч тань буруутай байсан ч та түүнийг буруутгаж, гал дээр тос битгий нэмээрэй. Харин үүний оронд хамтдаа ярилцаж, асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй.
2. "Тэр үргэлж миний төлөө бүх зүйлийг хийдэг байсан"
Яриандаа хэзээ ч эксүүдийгээ дурсах хэрэггүй. Сайн талаар ч тэр, муу талаар ч тэр.
Хэрвээ та өөрийн хуучин харилцааг дурсах үед түүнд “таны өмнөх харилцаа үнэхээр дууссан уу” гэх бодол төрнө. Хэн нэгэнтэй үргэлж харьцуулах нь хайртай хүний тань сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, тэрээр өөртөө итгэх итгэлгүй болно. Энэ таны хувьд хайр мөн үү?
Хамтрагчаасаа илүү их анхаарал халамжийг хүсэж байвал илүү зөөлөн аргаар хандаж, харилцан ярилцаж, хүсэж буй зүйлээ хийх хэрэгтэй.
3. "Амьдралдаа ийм утгагүй зүйл сонсож байсангүй"
Хэрвээ та хэн нэгэнтэй хос болохоор шийдсэн бол түүний мэдлэг чадварыг үнэлсэн байгаа болов уу. Тиймээс түүний хандлага, бодлыг хэзээ ч битгий шоолоорой. Энэ тохиолдолд таны хайртай хүн чинь өөрийгөө хааж, хэзээ ч тантай өөрийн үзэл бодлыг хуваалцахгүй.
Та зүгээр ухаалгаар түүнд өөрийнх нь бодлыг зүйтэй бус гэдгийг ойлгуулаарай.
4. "Юу ч хийж чадахгүй"
Энэ төрлийн зүйлийг хэзээ ч чанга хэлж болохгүй. Хувьдаа ч энэ талаар бодох хэрэггүй. Харин ямар нэг зүйл хийх гэсэн оролдлогыг нь үнэлж, магтах хэрэгтэй. Хэрвээ асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол хамтдаа арга замыг нь олоход л болно.
Танд гэр бүлийн таатай уур амьсгалаас илүү гал тогооны өрөөний тавиурыг төгс хийсэн байх нь чухал гэж үү?
Хамтрагчийгаа тухайн зүйлийг хийж чадахгүй гэж мэдэж байсан бол анхнаасаа энэ асуудлыг даалгах хэрэггүй байсан юм. Энэ бол та хоёрын хувьд хоёулангийнх нь алдаа гэсэн үг.
5. "Би хэлсэн шүү дээ"
Танд заавал өөрийнхөө зөв гэдгийг батлах шаардлага байгаа гэж үү? Энэ нь танд сайн зүйлийг авчрахгүй л болов уу.
Хүн бүр алдаа гаргах эрхтэй бөгөөд юу ч хийдэггүй хүн л алдаа гаргадаг гэдгийг санаарай.
Хамтрагчдаа алдаа гаргаж, алдаанаасаа суралцах боломжийг олго. Таны үүрэг бол хайртай хүнээ дэмжиж, өөрийн хайрыг илэрхийлэх болохоос биш түүний алдаан дээр дөрөөлөх биш юм. Хайртай хүн рүүгээ харж инээмсэглээд дараагийн удаа бүх зүйл чинь амжилттай болно гэж хэлээрэй.
6. Хэрвээ чи надад хайртай байсан бол хэзээ ч...
Намайг эсвэл тухайн зүйлийг сонго гэсэн дарамт шахалтыг бүү үзүүл. Үргэлж хамтрагчаа дарамтлах нь та хоёрын харилцаанд сөргөөр нөлөөлж салах ч магадлалтай шүү дээ. Харин харилцан ярилцаж, аливаа асуудлын шийдвэрийг гаргаарай. Таны хэрэгцээг үнэлэх нь танд таатай санагдана биз дээ?
7. Үүнийг битгий өмс
Хамтрагчийнхаа хувцсанд анхаарал хандуулах гэдэг хэцүү ч ямар нэг аргаар үүнийг шийдвэрлэх хэрэгтэй болно. Жишээлбэл нөхрийнхөө удаан хугацааны турш өмссөн цамцыг нь шүүгээнээс авч оронд нь загварлаг шинэ цамц тавьж болох юм. Харин нөхрүүдийн хувьд эхнэртэйгээ хамтдаа дэлгүүр орж, хүссэн хувцсаа ав гэхэд л болно шүү дээ.
8. Манай ээж ингэдэггүй байсан
Энэ бол эрчүүдэд тохиолдох асуудал юм. Хайртай эмэгтэйгийн тань сэтгэл санаа тийм ч таатай биш байвал энэ үгийг хэзээ ч битгий хэл. Эс тэгвээс таныг хувцсаа цуглуулаад ээж рүү гээ яв гэж хөөх магадлалтай. Таны эхнэр, таны найз эмэгтэй хэзээ ч таны ээж болж чадахгүй.
Тиймээс энэ төрлийн үг хэллэгийг хэлэхийн оронд эхнэртээ ээжийнхээ хийдэг хоолны жорыг зааж, цамц индүүддэг аргачлалыг нь тайвнаар хэлж өгч болно.
9. Орондоо чи үнэхээр муу юм
Хэрвээ нөхөр, найз залуу тань ор дэрнийхээ асуудал дээр тийм ч сайн биш бол энэ талаар хэлэх гэж бүү яар. Үүнд төрөл бүрийн сэтгэл санааны байдал, ядаргаа нөлөөлдөг гэдгийг санаарай. Гэхдээ өөрийгөө ч гэсэн нэг ажиглаад үзээрэй. Магадгүй бага зэрэг турж, секси дотуур хувцас өмсөх хэрэгтэй ч юм бил үү.
Харин таны хамтрагч анхнаасаа энэ тал дээр муу байсан бол “сайжирна гэж бодож чамтай гэрлэсэн” гэх үгийг бүү хэлээрэй. Та бүхнийг өөрийн гарт авч, түүнтэй хамтдаа төрөл бүрийн зүйлийг туршиж үзэж болох юм.
10. Танайхан бүгд хачин хүмүүс
Гэр бүл гэдэг хамгийн нандин зүйл гэдгийг санаарай. Хэрвээ таны хамтрагч гэр бүлийнхэн, хамаатан саднаа муулж байвал та хамт муулж болохгүй. Ямар ч тохиолдолд зайгаа барих хэрэгтэй. Таны хувьд хамааралгүй хүмүүс байж болох ч хамтрагчийн чинь хувьд нэг гэр бүл гэдгийг санаарай.