1
Хятадын Гүлү дахь сургууль хүрэх зам
Сурагчид сургуульдаа очихын тулд 5 цаг зарцуулдаг бөгөөд мөн тус сургууль нь дэлхий дээрх хамгийн алслагдсан сургуулиудын нэг гэнэ.
2
Хятадын Жан Жиаван тосгонд хүүхдүүд модон шатаар уул өөд авирч хичээлдээ явдаг
3
Энэтхэгийн нэгэн мужийн дотуур байранд амьдардаг хүүхдүүд Хималайн нуруугаар дамжин сургуульдаа явдаг байна
4
Индонезын Лебакт сурагчид эвдэрхий дүүжин гүүрээр их усыг гатлан хичээлдээ явдаг байв
Азаар Индонезын засгийн газар энэ гүүрний талаар мэдмэгцээ шинэчлэн барьснаар тэндхийн хүүхдүүд одоо аюулгүй замаар хичээлдээ явдаг болжээ.
5
Колумбын Рио-Негро голын дээгүүр хүүхдүүд 800 метрийн урттай ган кабелын утсаар дамжин хичээлдээ явдаг
6
Индонезын бас нэгэн хотод хүүхдүүд сэлүүрт завиар хичээлдээ явдаг
7
Энэтхэгт нэгэн тосгонд сурагчид модны үндсээр хийсэн гүүрээр явж сургуульдаа очдог
8
Мьянмар охид одос үхэр унан сургуульдаа очих нь түгээмэл
9
Энэтхэгийн Белдангад хүүхдүүд гурван дугуйтад олноороо суун хичээлдээ явцгаадаг
10
Хятадын Сычуань дахь сургуулийн сурагчид хичээлдээ явахын тулд эвдэрхий гүүрээр хавцлыг гаталдаг
11
Индонезын Пангуруран тосгонд хүүхдүүд завиар сургуульдаа явна
12
Шри-Ланкын Форт Галльд аль 16-р зуунаас хойш хүүхдүүд банзыг гүүр болгон ашиглаж хичээлдээ явцгаадаг болжээ
13
Энэтхэгийн Кералад сурагчид завиар сургууль руугаа явж байгаа нь
14
Энэтхэгийн Дели хотын сургуулийн сурагчид морин тэргээр хичээлдээ явж байна
15
Индонезын Киланкап тосгонд оюутнууд хулсан салаар гол гатлан сургуульдаа хүрдэг
16
Хятадын Пилид хүүхдүүд уулын энгэрээр маш аюултай аялал хийж, 125 бээрийг туулан дотуур байртай сургуульдаа хүрдэг
17
Индонезийн Суматра арлын сурагчид гол гатлахын тулд ингэж явах ёстой
18
Филиппиний Ризал мужийн сурагчид хийлсэн олгой хаймарыг завь болгон ашиглаж гол гатлан сургуульдаа очдог аж