Мэдэгдэл

Манай байгууллага нь хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хууль болон захиргааны хэлэлцээр, хэм хэмжээ тогтоосон актын хэрэгжилтэнд хяналт тавьж, иргэнийг эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх аятай нөхцлийг хангуулах, хүрээлэн буй орчинд хор хохирол учруулахаас сэргийлэх, бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхэд анхаарч, үйл ажиллагаагаа ил тод нээлттэй мэдээлж ирсэн билээ.

Мэдэгдэл

Гэтэл зарим  хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр мэргэжлийн хяналтын байгууллага, удирдлагын нэр төрд халдсан, захиалгат гүтгэлгийн шинжтэй мэдээ, нийтлэлийг удаа дараа тарааж байна.

Аливаа мэдээллийг олон нийтэд түгээхдээ нэг талыг барьсан,  захиалгат,  бодит үндэслэлд тулгуурлаагүй, мэдээ мэдээлэл түгээхгүй, нийтлэхгүй байхыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна.

Энэ асуудлаар бид хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандсан болно.

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын

 Олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.