Эрэгтэй хүний хэзээ ч өмсөөд хэрэггүй 10 төрлийн хувцас

Моод байнга хувьсан өөрчлөгдөж байдаг нь үнэн боловч хаана ч, юутай ч хослуулж өмссөн таныг тэнэг харагдуулдаг хувцас гэж бий. Иймд Хэллоуины баяр гэх мэт ямар нэгэн жирийн бус арга хэмжээний үеэр л биш бол хэзээ ч өмсөөд хэрэггүй хувцаснуудыг залуустаа зориулан танилцуулж байна.

Эрэгтэй хүний хэзээ ч өмсөөд хэрэггүй 10 төрлийн хувцас

1. Том логотой хувцас

Мэдээж таныг алдартай брэндийн хувцас өмсөхийг хэн ч хориглохгүй. Гэхдээ цээжин бие чинь тэр чигээрээ  "Gucci" юм уу "Ralph Lauren"-ий лого байвал хүмүүс юу гэж бодохыг төсөөл дөө. Тийм хувцастай хүн хэзээ ч донжтой, загварлаг харагдахгүй. Том брэндийн гол чанар нь энгийн мөртлөө хээнцэр байдал гэдгийг санаарай.

2. Хатгамалтай өмд

Хэдийгээр дизайнерын ур ухаан хичнээн шингэсэн байлаа ч гэсэн тиймэрхүү гоёмсог хатгамал, хээ угалзтай хувцас бүсгүйчүүдэд л тохиромжтой. Харин та эрэгтэй бол элдэв судал, хээ угалз, хатгамалтай өмднөөс зайлсхийгээрэй.

3. Өргөстэй тэлээ

Элдэв өргөс, хадаасаар дүүрэн тэлээ нь таныг загварлаг бус харин метал хөгжмийн фестивалиас шууд хүрч ирсэн нэгэн мэт харагдуулна. Эрэгтэй хүний гадаад төрхийг чимдэг цөөн тооны аксесуаруудын хамгийн чухал ач холбогдолтой нь тэлээ, бүс учраас тэдгээрийн сонголтыг ямагт зөв хийж байх хэрэгтэй.

4. Мөрний ухлаадастай майк

Хэдий та Силвестр Сталлоне шиг биетэй байсан ч гэсэн ийм байдлаар галбираа гайхуулах дэмий. Харин битүү хувцастай байх тусам хүмүүс таны галбирыг илүүтэй анзаарна. 

5. "Агг" бойтог

Хөлд хичнээн эвтэйхэн, дулаахан байсан ч гэсэн эрэгтэй хүн бойтогтой явах нь үнэхээр онцгүй харагддаг. "Гялс углаад талханд гүйгээд ирье" гэвэл л зөвтгөж болох юм.

6. Хүзүүний зүүлт (ил гаргасан)

Эрэгтэй хүн хүзүүндээ, эсвэл өөр газраа зүүсэн үнэт эдлэлээ ямагт далдалж байх хэрэгтэй. Алтан гинж байна уу, шашны холбогдолтой сахиус байна уу хамаагүй, хэрэв та Африкаас буцаж ирсэн жуулчин, эсвэл Колумбийн хар тамхины бүлэглэлийн гишүүн шиг харагдахыг хүсэхгүй л байвал зүүлтээ цамцныхаа ардуур нуугаарай.

7. Классик загварын сорочка (чихэхгүй өмссөн)

Чөлөөт загварыг эрхэмлээд хормойгоо сул тавья гэвэл футболка, энгийн сорочка, поло цамц гээд танд зөндөө сонголт байна. Харин классик сорочкаг чихэж өмсөх хэрэгтэй болохоор л хормой нь тийм урт байгаа юм.

8. Гялгар цамц

Нэлээн хэдэн жилийн өмнө хонхны баярын үдэшлэг дээр өмсдөг байсан гялгар материалтай сорочкаг одоо өмсвөл нэг сэжигтэй нөхөр шиг л харагдана. 

9. Сүртэй зурагтай цамц

Галын дөл, далавч, хохимой толгойтой цамц хүмүүсийн анхаарлыг татах уу гэвэл татна. Харин сайхан харагдах уу гэвэл үгүй. 

10. Унтлагын хувцас, гэрийн халат (олон нийтийн газар)

Ойрхон дэлгүүр гарах, хажуугийн байранд байдаг найзындаа орох, эсвэл гадаа зүгээр салхилж суух ч байсан хамаагүй иймэрхүү хувцсыг гэрээсээ өөр газар өмсөх нь зохимжгүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()